Apr
1
to Jun 15

Гэр төвөөс зарласан БҮЖЬЕ уралдаан

Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулиас зарласан "БҮЖЬЕ" үндэсний бүжгийн уралдаанд АНУ-ын муж улсуудаас гадна өөр улс оронд өсөн торниж буй хүүхдүүдийг урьж байна. Үүнд: 1-р шатны бүртгэл дууссан бөгөөд 1-р сарын 31-ийг хүртэл бүжгийн видеоны линкийг geryouthcenter2009@gmail.com хаягаар хүлээн авах; 1-р шатны уралдааны дүн 2-р сарын сүүлээр гарах; 2, 3-р шатны шалгаруулалт Калифорни мужийн Оакланд хотод 4-р сард явагдах болно. Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны дэргэдэх үндэсний бүжгийн дугуйлангийн З.Амуунаагийн шавь нар тус тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Та бүхэн энэ сайхан уралдаанд үр хүүхдээ бэлдэж өргөнөөр оролцуулаарай.

View Event →

Feb
10
12:00 PM12:00

сар шинийн нэгдсэн золголт

Бэй Аэриагийн монголчуудын сар шинийн нэгдсэн золголтод урьж байна.

Бэй Аэриагийн монголчууд 2024 оны 2-р сарын 12 буюу модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний морин цагт шинэлнэ.

Хаяг : Bayport center
301 Jack London avenue
Alameda

Хотол олноороо сар шинэдээ сайхан шинэлэхийг урьж байна

БАМХ

View Event →
Feb
10
12:00 PM12:00

Сар шинийн нэгдсэн золголт

Гэр орноосоо хол яваа оюутан, залуучууд, гадаад найз нартаа монгол цагаан сар үзүүлмээр байгаа хүмүүс, монголчуудтайгаа уулзаж, шинэлмээр байгаа хүмүүс, ахмад настнууд, бяцхан жаалууд гээд бүх хүнийг урьж байна

View Event →
Feb
3
11:00 AM11:00

Цагаан сарын үзэсгэлэн худалдаа

2024 оны 2-р сарын 3-нд 11-3 цагийн хооронд
Ачаа тээврийн "Бид монгол" компанийн байранд болно.
Цагаан сарын худалдаа зохион байгуулах байр талбайгаар хангаж буй "Бид монгол" компанидаа талархлаа илэрхийлье.

Мөн "Бид монгол" компани цагаан сарын шинийн гарын бэлэгт зориулан, уламжлал ёсоор ачааны хөнгөлөлтийн эрхийн бичгээр ивээн тэтгэж байгаа юм.
Үргэлж тусалж дэмжиж байдаг "Бид монгол" компанидаа халуун талархал илэрхийлье.

Бэй Аэриагийн монголчууд 2024 оны 2-р сарын 10-нд хуран цуглаж, шинэлнэ.

БАМХ

View Event →
Jan
29
4:00 PM16:00

Мэдээлэл технологийнхны уулзалтад урьж байна

МУ-аас албан ажлаар яваа цахим хөгжлийн салбарынхантай хийх энэхүү уулзалтад урьж байна.

2024 оны 1-р сарын 29 -ний өдрийн 16:00 цагаас

Lone Mountain Campus, University of San Francisco

Street Address: 2800 Turk Blvd., San Francisco, CA 94119

View Event →
Jan
28
4:30 PM16:30

Монголын Мэдээллийн технологийн одоо ба ирээдүй

Уулзалтад урьж байна. БАМХ, "Цахим Өртөө" ТББ-аас зохион байгуулах уулзалтад урьж байна. Уулзалтад Гэрэгэ Системс компанийг үндэслэгч Н.Энхжаргал, Дижитал Номад компанийг үндэслэгч Э.Ундрал нар оролцоно.

Хэзээ: 2024 оны 1-р сарын 28-ны 4:30 pm

Хаана: Albany community center, 1249 Marin ave Albany CA

View Event →
Jan
27
11:00 AM11:00

Цагаан сарын үзэсгэлэн худалдаа

2024 оны 1-р сарын 27-нд 11-3 цагийн хооронд
Ачаа тээврийн "Бид монгол" компанийн байранд болно.
Цагаан сарын худалдаа зохион байгуулах байр талбайгаар хангаж буй "Бид монгол" компанидаа талархлаа илэрхийлье.

Мөн "Бид монгол" компани цагаан сарын шинийн гарын бэлэгт зориулан, уламжлал ёсоор ачааны хөнгөлөлтийн эрхийн бичгээр ивээн тэтгэж байгаа юм.
Үргэлж тусалж дэмжиж байдаг "Бид монгол" компанидаа халуун талархал илэрхийлье.

Бэй Аэриагийн монголчууд 2024 оны 2-р сарын 10-нд хуран цуглаж, шинэлнэ.

БАМХ

View Event →
Dec
22
5:00 PM17:00

GOLDEN GALA-д урьж байна

Гоёхон чимсэн саруул танхимд халуун хоол, идээ ундаагаар дайлуулж, анд найзуудтайгаа баярын ширээгээ тойрон оргилуун дарс буудуулж, ажлын алжаалаа тайлан бүжин цэнгээрэй.

Хэзээ: 2023 оны 12-р сарын 22-нд оройн 5-10 цагт

Хаана: 1249 Marin avenue Albany

Нэг ширээнд 8 хүн. Захиалгаа яаравчлаарай, дөхсөн байна.

Холбогдох утас: 5103333001 , 5105413487

Төлбөр хийх мэдээлэл: Зэллэгээр илүү амар байна. bamcausa@gmail.com имэйлээр зэллэдээрэй.

Удахгүй уулзацгаая. @followers @highlight

БАМХ Зохион байгуулагчид

View Event →
Oct
14
1:00 PM13:00

Meet & Greet with Ganhuyag and Ganzorig

43706344_501748683633183_6781482906293370880_n.jpg

Чулуун ГАНХУЯГ
Чулууны Ганхуяг нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК – ийн үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй, тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Ганхуяг нь ХасБанкийг байгуулагдсан цагаас хойш 2009 оныг хүртэл Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2009-2010 онд ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирлын албан тушаал, 2010-2012 онд Монгол Улсын Сангийн Дэд сайдын албанд томилогдон тус тус ажиллаж байв. 
Тэрээр Унгар улсын өргөмжит консул, Монголын Эдийн Засгийн Форумын санаачлагч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Бичил Санхүүгийн Төвийн УЗ-ийн гишүүн, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч гэх мэт албан тушаал хашиж байснаас гадна Монгол Улсад анхлан хадгаламж зээлийн хоршооны хөдөлгөөнийг 1990-ээд оны сүүлээр эхлүүлж, СИДАН ХЗХ-ны Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 2009 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас түүнийг Дэлхийн Залуу Манлайлагчаар өргөмжилсөн байна.
http://ardholdings.com/en/director/

ВАНЧИГИЙН ГАНЗОРИГ
В.Ганзориг нь стратеги ба коммуникэйшнийн Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн дарга ба CEO клубын гүйцэтгэх захирлаар ажилладаг. МУИС-ийн Худалдааны сургууль, Худалдаа Хөгжлийн Банк, ХасБанк, Шунхлай Группийн удирдлагын багт ажиллаж байсан туршлагатай. Австрали болон Япон улсуудад бизнесийн удирдлага ба цахим бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд АНУ (Yale), Англи (Oxford), Өмнөд Африк (WITS), Сингапур (NUS) улсуудад удирдлага, манлайлал, өөрчлөлтийн менежмент чиглэлээр мэргэжлийн сургалтуудад хамрагдсан монголын мэргэшсэн зөвлөх. 
Тэрбээр Монголын дауны холбоо, менторшипийн залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн тэргүүн, Монголын тусгай олимпийн хороо ба Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Мөн Global Teacher Prize-ийн академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Синдикат ярилцлага нэвтрүүлгийн модератор.

View Event →
Oct
14
10:00 AM10:00

Бурхан Шашны Занабазар Төвд Бумбаны Тахилга Болно

  • 7870 Bradshaw Sacramento CA 95829 (map)
  • Google Calendar ICS
44093840_1158155271004305_1854550896839491584_o.jpg

Бурхан шашны Занабазар төвд энэ бүтэн сайн өдөр бумбаны тахилга болно.

Бумбаны их тахилга нь намрын адаг сарын шинийн 5-ны дүйцэн өдөр буюу 2018 оны 10-р сарын 14-нд Бурхан шашины Занабазар төв дээр болох тул сүсэгтэн олон та бүгдийг хүрэлцэн ирэхийг урьж байна.Холоос ирсэн зочдыг гэрт байрлуулна.

Эхлэх цаг: 10 сарын 14нд Ням гариг 10 цагаас.

Жич: Тахилганд ирэхдээ бумбаа тавгийн идээтэй авчраарай.
Шинээр бумба авах хүмүүс холбогдоно уу!
Тахилганд оролцогсдод халуун хуушуур,салат болон аарц,цайгаар цайлна.
Холбогдох утас: 916-833-7382, 916-752-5771

View Event →
Oct
13
9:00 AM09:00

Машины Компьютор Оношлогоо Хийж Байна

  • 650 University Abenue 6 Berkeley (map)
  • Google Calendar ICS

Өнөөдөр холбооны байрны дэргэд машины компьютор оношлогоо хийж байна. Манайхан check engine гэрэл ассан, smoke check хийлгээд болохгуй байгаа бол ирж үзүүлээрэй. Өнөөдөр буюу 10-р сарын 13-ны 3 цаг хүртэл үзлэг хийнэ. 
Лос Анжелесаас зорьж ирээд монголчууддаа унэ телбергуй уйлчилж байгаа Ганбаатар, Одноо, Хармони нартаа баярлалаа.

Холбогдох утас: 3234970353

43880452_482598905569608_3203930188454821888_n.jpg
View Event →
Oct
6
to Oct 7

Америкийн Аварга Шалгаруулах Шагайн Харвааны Тэмцээн

  • 920 University Drive Berkeley, CA United States (map)
  • Google Calendar ICS
43065889_477335249429307_5605019857008459776_n.jpg

Америкийн аварга шалгаруулах шагайн харвааны тэмцээн Калифорни мужийн Беркли хотноо 10-р сарын 6,7-нд болж байна. АНУ-ын монголчууд төвлөрсөн бүх муж, хотоос төдийгүй Монгол, Европын Холбооны улсуудаас тамирчид зорин ирснээр тэмцээнийг Дэлхийн хэмжээний өргөн хүрээнд зохион байгуулж байна. Тэмцээний нээлтэд хамгийн ахмад харваач, МУ-ын Ардын жүжигчин Цэрэндагва гуай, МУ-аас АНУ-ын Сан Франциско хотноо суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо, Монголын шагайн харвааны холбооны тэргүүлэгчид оролцож, бүх шагайчиддаа баяр хүргэж, амжилт хүслээ. 

View Event →
Sep
20
12:30 AM00:30

Хилийн Чанадад Оршин Суугаа Монгол Улсын Иргэдийг Бүртгэлжүүлэх, Мэдээллийн Санг Бий Болгох

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 5.6.9-д заасныг үндэслэн Үндэсний статистикийн хорооны дарга, Гадаад харилцааны сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтарсан тушаалаар “Хилийн чанадад оршин суугаа Монгол Улсын иргэдийг бүртгэлжүүлэх, мэдээллийн санг бий болгох” зорилготой ажлын хэсгийг байгуулан ажиллаж байна. Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 9.5 -д “Гадаадад удаан хугацаагаар болон цагаачлан суугаа Монгол Улсын иргэн тус улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газарт хаягийн бүртгэл хийлгэж байх үүрэгтэй” гэж заасны дагуу гадаадад 183 хоногоос дээш хугацаагаар оршин сууж байгаа Монгол Улсын иргэд бүртгэлд хамрагдана. Энэхүү бүртгэл мэдээллийг бий болгож, тогтмолжуулснаар иргэдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, хууль, эрх зүйн туслалцааг шуурхай үзүүлэх, иргэний бүртгэл, цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах суурь сан бий болох юм.

Иргэн та өөрийн мэдээллээ бүртгүүлж, түүнийгээ засварлах, мөн гадаадад хамт амьдарч буй гэр бүлийн гишүүдээ бүртгэх боломжтой.

Иргэн Та Үндэсний статистикийн хорооноос олгож буй Монгол улсын хэд дэх иргэн болж мэндэлснийг тань гэрчлэх батламжийг авах боломжтой.

Та доор дурдсан хаягаар орж бүртгэлд хамрагдана уу.
http://www.citizen.gov.mn/

Та бүртгүүлэхдээ өөрийн олон нийтийн сүлжээ болох Facebook мөн Google account-ын хаягаар орж бүртгүүлэх боломжтой.

View Event →
Aug
19
10:00 AM10:00

“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөр

  • 2131 West 3rd Street Los Angeles, CA, 90057 United States (map)
  • Google Calendar ICS

Лос Анжелесийн монголчууд элэгний вирусийн шинжилгээнд хамрагдаж, мэдээлэл аваарай

“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөр

ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-ийг санаачлагч Оном сангийн зүгээс Монгол Улсад 2020 он гэхэд:

• ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ГОЛОМТЫГ УСТГАЖ, ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ТАСЛАН ЗОГСООХ 
• ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР, ХАТУУРЛААС ҮҮДЭЛТЭЙ НАС БАРАЛТЫГ ЭРС БУУРУУЛАХ 
зорилтын хүрээнд дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт Монголчууддаа зориулан “ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөрийг

2018 оны 7 сарын 6-нд зарлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.

“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөрийн анхны ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ, ЗѲВѲЛГѲѲ, ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ ѲГѲХ АРГА ХЭМЖЭЭГ

Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужид оршин суугаа элэг нэгт Монголчуудынхаа дунд Оном сан Ѳмнѳд Калифорниагийн Их Сургуулийн (USC - University of Southern California) эрдэмтэд, Aзи Номхон Далайн Элэгний Тѳв (Asian Pacific Liver Center), Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерѳнхий Консулын газар, Лос Анжелесын Монголчуудын Холбоо, Монголын Элэгний Эмч Нарын Нийгэмлэг болон Элэгний Тѳвтэй хамтран Калифорни мужийн Лос Анжелес хотноо зохион байгуулах гэж байна.

2018 оны 8 сарын 19-ний Ням гарагт зохион байгуулах энэ илрүүлэг шинжилгээ, зѳвлѳгѳѳний үеэр дараах шинжилгээнүүдийг элэг нэгт Монголчууддаа зориулан үнэ тѳлбѳргүй хийнэ. Үүнд:
• Гепатитын В вирусийн гадаргуугийн антиген буюу элэгний В вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ
• Гепатитын С вирусийн эсрэг биет буюу элэгний С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ
• Гепатитын В вирусийн ДНХ буюу элэгний В вирусийн ачаалал тоолох тоон шинжилгээ
• Гепатитын С вирусийн РНХ буюу элэгний С вирусийн ачаалал тоолох тоон шинжилгээ
• Гепатитын Д вирусийн РНХ буюу элэгний Д вирусийн ачаалал тоолох тоон шинжилгээ
• Элэгний үйл ажиллагааны буюу аминотрансферазийн шинжилгээ
• Элэгний хорт хавдрын маркер буюу алфа фето протеоны шинжилгээ
• Хемоглобин А1с буюу чихрийн шижингийн илрүүлэг шинжилгээ
• Витамин Д шинжилгээ 
зэрэг ѳндѳр үнэтэй нарийвчилсан тоон шинжилгээнүүдийг үнэ тѳлбѳргүй хийхээс гадна артерийн даралт хэмжиж, биеийн жингийн индексийг мѳн тодорхойлж ѳгнѳ. Мѳн эдгээр шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа ѳѳрчлѳлттэй, элэгний вирусийн архаг халдвартай хүмүүсийг ЭХО оношилгоонд хамруулах арга хэмжээг мѳн авна.

Энэ үйл ажиллагааны үеэр Оном сангийн Тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн дарга, Шинжлэх ухааны доктор Дашдоржийн Наранбаатар Монгол Улсад амжилттай хэрэгжиж, олон улсад Монгол Улсын нэрийн хуудас болоод байгаа ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-ийн талаар танилцуулга хийж, илтгэл тавин, цогц мэдээлэл ѳгнѳ. Энэ үйл ажиллагаанд мѳн АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерѳнхий Консулын газрын албаны хүмүүс оролцож мэндчилгээ дэвшүүлнэ.

Ингээд элэг нэгт Монголчууд Та бүхнийгээ энэ үйл ажиллагаанд ѳргѳнѳѳр оролцохыг урьж байна. Эрүүл мэндээс илүү чухал зүйл үгүй билээ. Энэ сайхан боломжийг сайн ашиглаарай!

Монгол хүн бүхэн эрүүл саруул, 
Монгол хүн бүхэн эрдэм боловсролтой, 
Монгол айл бүхэн элэг бүтэн байхын төлөө хамтдаа зүтгэe!

Та бүхнийг гүнээ хүндэтгэн хичээнгүйлэн урьсан,

Оном сан
Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерѳнхий Консулын газар
Ѳмнѳд Калифорниагийн Их Сургуулийн (USC - University of Southern California) эрдэмтэд
Aзи Номхон Далайн Элэгний Тѳв (Asian Pacific Liver Center)
Лос Анжелесын Монголчуудын Холбоо
Монголын Элэгний Эмч Нарын Нийгэмлэг
Элэгний тѳвийн хамт олон

Хэзээ: 
2018 оны 8 сарын 19-ний Ням гарагийн 10 цагаас эхэлнэ. Та аль болох эрт ирж хамрагдан, цогц мэдээлэл аваарай!

Хаана: 
2131 West 3rd Street, Los Angeles, California 90057, United States

Машин тавих газар: 
201 S. Alvarado Street, Los Angeles, California 90057, United States

Холбогдох утас: +1 650 656 5274

“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөр

Калифорни мужийн Лос Анжелес хотноо зохион байгуулагдах ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ, ЗѲВѲЛГѲѲ, ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ ѲГѲХ АРГА ХЭМЖЭЭ-ний талаар хийсэн Facebook Live: https://www.facebook.com/eleg.mn/videos/2319003448140274/

“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөрийн видео урилга (файл): https://app.box.com/s/r1vyhshkih0061tczqqpxn73bbs5l8zu

“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөрийн видео урилга (Facebook Link):https://www.facebook.com/eleg.mn/videos/2319363204770965/

View Event →
Jul
7
11:00 AM11:00

Mongolian Heritage Festival - Naadam 2018

152698-28042016-1461828312-136260204-Naadam.jpg

EXPERIENCE MONGOLIAN CULTURE

Mongolian Heritage Festival is an annual celebration of the arts and culture of the Mongolian people. Taste Mongolian food and drinks, enjoy ethnic dance and music, and watch wild Mongolian wrestling. Interact with real Mongolians showcasing their ethnic costumes and celebrating their heritage.

A family-friendly event with many activities for kids: miniature archery, tug of war, children's wrestling competition, stick horse race, jump house.

The festival offers a rare occasion to experience the Mongolian culture without leaving the Bay Area.

Date/Time: Saturday, July 7th 2018, 12pm

Location: Alameda Point Multipurpose Field, West Red Line Ave, Alameda, CA

Admission: $10 adult, $5 child 5-15 years old, free under 5 years old.

All proceeds go to Mongolian Community Association of Bay Area, a 501(c) non-profit.

 
View Event →
Jul
7
11:00 AM11:00

Наадам 2018 оны 7-р сарын 7-нд болно

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний их баяр наадам, Бэй Аэриа, Сан Франциско орчмын Монголчуудын 21 дэх удаагийн баяр наадмыг 2018 оны 7-р сарын 7-ны эрхэм сайн өдөр АНУ-ын Калифорни мужийн Аламеда хотноо тэмдэглэнэ. 
Элгэн олон монголчуудаа урин залж байна. 
БАМХ
Баяр наадмын комисс

Зурагт зар.jpg
View Event →
May
12
12:30 PM12:30

Мэргэжлээрээ ажил хайгчдын семинар

БАМХ мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, ажил хайж буй монголчууддаа зориулан семинар зохион байгуулж байна.

Америкт ирээд удаагүй, дээд, тусгай боловсролтой, эх орондоо мэргэжлээрээ ажиллаж байсан цагаачдад АНУ-д мэргэжлээрээ ажил олоход нь тусалдаг Upwardly Global (UpGlo) хэмээх ашгийн бус байгууллага байдаг. Бид энэ байгууллагад хандан монголчуудад хөтөлбөрөө танилцуулах хүсэлт гаргасан юм. Тэд бидний хүсэлтийг хүлээн авч, энэ уулзалтанд ирэхээр боллоо.
UpGlo нь ажил хайх, resume бичих, ярилцлагад бэлдэх үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Мөн нетворкинг хийх боломж олгодог. Нарийвчилсан мэдээллийг уулзалтан дээр авна уу.

Мөн уулзалт дээр энэ хөтөлбөрийг ашиглан хүссэн ажилдаа орсон монгол мэргэжилтнүүдийн сэтгэгдлийг сонсоно.

Энэ байгууллага нь зөвхөн ажил хийх эрхтэй хүмүүст л үйлчлэх боломжтой гэснийг анхаарна уу.

Та сонирхож байвал цагтаа хүрэлцэн ирж манай илтгэгч, зочидтой танилцан нетворкинг хийнэ үү.

БАМХ
 

UpGlo event.jpeg
View Event →
May
5
to May 13

Амазоноос ээждээ бэлэг авбал БАМХ-оо бас дэмжээрэй

Your shopping matters. This Mother's Day, shop for Mom at smile.amazon.com/ch/81-3460447 and Amazon donates to Mongolian Community Association of Bay Area.

Ээж нарын баяр айсуй. Ээж нартаа Амазоноос бэлэг авч баярлуулах гэж байгаа бол дээрх линкийг ашиглан, БАМХ-оо бас дэмжээдхээрэй. 
Бидэнд соёлын төв, байрны түрээс, урсгал зардал, зохион байгуулж байгаа ажлууд гээд маш их зардал гардаг боловч улсаас болон ямар нэгэн сан, байгууллагаас ямар ч санхүүжилт авдаггүй. Бүх ажилтнууд сайн дурын үндсэн дээр, цалин авалгүй, цаг, монголчуудынхаа төлөө гэсэн сэтгэл, мэдлэг чадвараа хандивлаж ажилладаг юм.
Ээждээ бэлэг авахдаа нэмэлт мөнгө төлөх шаардлагагүй, Амазоноос худалдан авсан барааны 0,05 хувь нь бидэнд хандив болон ирнэ. Өнгөрсөн оны 8-р сараас хойш 9 доллар 35 цент орж ирсэн. Олон хүн дэмжвэл ихсэх байх.
Бас Амазоноор худалдаа хийж эхлээрэй гэж сурталчилж байгаа хэрэг биш шүү. Амазоноос угаасаа юм худалдаж авдаг бол хажуугаар нь бас сайн үйлс хийгээрэй гэсэн санаа юм.

Баярлалаа.

XCM_Manual_1111772_Mothers_Day_Assets_US_600x200_Amazon_Smile_1111772_us_amazon_smile_mothers_day_email_600x200-jpg.jpg
View Event →
Feb
10
1:00 PM13:00

"Resume workshop"-д урьж байна

2-р сарын 10-нд зохион байгуулах "Resume workshop"-д урьж байна. Ажилд орох товч намтраа хэрхэн бичих, ажил олгогч нарын анхаарлыг хэрхэн татах, олон зуун өргөдөл дундаас ялгарахын тулд юуг анхаарах, ямар чадвараа илүү тусгаж өгөх, хэр олон зүйл бичих гэх мэт асуудлаар нарийвчлан зөвлөгөө өгч, хүн нэг бүрийн өргөдлийг үзэж, зөвлөгөө өгнө. Өөрсдийнхөө ажилд орох өргөдөл, товч намтрыг бичиж ирээд Америкийн компаниудад ажиллаж байгаа монгол мэргэжилтнүүдээс зөвлөгөө авбал илүү үр дүнтэй.

Looking to polish your resume for your next journey? Look no further! 
For our February event, by popular demand, Oluulaa is excited to organize a RESUME WORKSHOP presented by M. Suvdmaa, Senior Product Manager at Adobe. 
Attendees are HIGHLY RECOMMENDED to bring their resumes to get professional tips and one-on-one feedback.

P.S. - Arrive by 1 PM SHARP!

Presenter Bio
M. Suvdmaa has an extensive professional experience working in the Silicon Valley. She worked for the tech giants including Yahoo and Microsoft. Currently, she works for Adobe Systems as a Senior Product Manager. She received her Ph.D. in Computer Science from the University of Illinois at Urbana–Champaign.

Илтгэгч: М. Сувдмаа
АНУ-ын Иллинойсийн Их Сургууль төгссөн. Компьютерийн Ухааны докторын зэрэгтэй. Цахиурын хөндийд Yahoo, Microsoft компаниудад програм хангамжийн инженерээр ажилласан. Технологийн гарааны компани үндэслэн байгуулсан. Одоо Adobe Systems компанид бүтээгдэхүүн хариуцсан менежер.

Хаана: БАМХ-ны байр, Монгол соёлын төв. 650 University avenue. #6 Berkeley

Хэзээ: 2018 оны 2-р сарын 10-ны 1-3 цагт

БАМХ-Залуусын "Олуулаа" нэгдэл хамтдаа

26904337_352693031872083_2570799718667857275_n.jpg
View Event →