НОМЫН ӨДӨРЛӨГ

2019 оны 5 сарын 19-нд БАМХ-ны Соёлын тавийн байранд номын өдөрлөг болж өнгөрөв. Тус өдөрлөг дээр Я.Борчулууны бичсэн "Харвард Серендипити: Харвард төгсөгчийн ээжийн тэмдэглэл" номыг зарагдав. Хүүхдээ сайн сургуульд оруулахаар бодож буй ээжүүдийн ширээний ном болохоор юм байна.

АЖИА ГЭГЭЭНИЙ ТӨСЛҮҮДИЙГ ДЭМЖИХ ӨДӨРЛӨГ

Бэй Аэриагийн монголчууд 2019 оны 11-р сарын 9-нд Ажаа Гэгээний төслүүдийг дэмжих хандивын өдөрлөгийг амжилттай зохион байгуулж, нийт 16255 доллар цуглуулан хандивласан билээ. Хандивын ажиллагаанд маш идэвхтэй оролцож, эх орон руугаа шууд хөрөнгө оруулсан хандивлагч, дэмжигч нартаа талархлаа илэрхийлье. БАМХ хандивын арга хэмжээнээс босгосон болон урьдчилан цуглуулсан нийт мөнгөн хандив 16255 долларыг Ажаа гэгээний санд өргөсөн болно. Ийнхүү зардал гаргалгүй хандивлах боломж олгож, баяр танхимтай холбоотой зардал, зочдын хоол хүнсийг даасан, урлагийн тоглолт, зочдын үйлчилгээ, бусад зохион байгуулалтын ажилд гар бие оролцсон бүх хүмүүст баярласнаа илэрхийлж, өглөг буян нь дэлгэрч, түм бумаар арвижихын ерөөл өргөе.

Байр танхимын зардалд:

Цэрэндулам эзэнтэй Албани хотын "Кику суши" хоолны газар 500 доллар

Бусад зардлыг БАМХ хандивлав.

Зочдын хоол хүнсэнд зориулан:

Тамираа эзэнтэй “Heavenly bistro” өвчүүний махан зууш, байцааны болон нийслэл салат, боорцог

Бурханы шашны “Занабазар” төв 500 бууз, өвчүүний махан зууш

Эрка, Тулгаа эзэнтэй “Евроазиа” хоолны газар 15 кг банш

“Наадам” хуушуурын цехийн Р.Отгончимэг (Беркли)200 халуун хуушуур

“Бөмбөөлэй” бэйкерийн С.Оюунгэрэл иж бүрэн тавгийн идээ, хэвийн боов, боорцог, өрөм, ааруул, хайлмаг, цагаан идээ

Одон багшийн охин Очгэрэл Ажаа гэгээний төрсөн өдрийн бялуу

Энхтөгөлдөр Ажаа гэгээн болон лам нарын цагаан хоол

Мика 20 л сүүтэй, шар тостой цай

Ч.Ганзориг, Б.Түмэнжаргал (Оакланд) нар буцалгасан аарц

П.Сарнай (Аламеда) 2 том бялуу, ус, ундаа

Ю.Ариунзаяат (Оакланд) өвчүүний махан зууш

Ариука, Чимгээ эзэнтэй Сан Франциско хотын "Монгол кафе" -зочдын ширээний тавгийн боорцог

Уран бүтээлээр хувь нэмрээ оруулсан:

“Gband” хамтлаг (хөгжим, техникээр мөн хангасан)

МУСТА Сэрчмаа багшийн шавь нар, “Монгол уран нугаралтын төв”-ийн уран нугарагчид

МУСТА, дуучин Д.Өнөрбаатар

МУСТА, дуучин Билгүдэй

БАМХ-ны дэргэдэх морин хуурын дугуйлангийн багш Б.Нямдорж, түүний шавь Т.Соёмбо

Сан Франциско хотын хөгжмийн консерваторийн оюутан Эрдэнэтангад

МУСТА Батзоригийн шавь, Калифорнийн их сургуулийн оюутан, бүжигчин охин З.Амуунаа

“Гэр” төв, “Би монгол” сургуулийн сурагч Б.Энхлэл, Б. Энхлэм, Б.Саруул

Туслах найруулагч А.Ариунтуул

Урилганы болон зарын загвар гаргасан Т.Золбоо

Хөгжим, саундыг хариуцсан Б.Улаанаа

Хөтлөгч Ю.Ариунзаяат

Гэрэл зурагчин William Lee

Нэгдсэн зохион байгуулалт:

Ложистик, байр танхимын ерөнхий тохижилт хариуцсан А. Болдсүх, С.Төмөрбаатар, С.Баттулга

Санхүү хариуцсан Б.Саранчимэг

Борлуулалт хариуцсан П.Сарнай, А.Ариунтуул, Б.Түмэндэмбэрэл, Чүнпэй, Д.Дүүрэнжаргал

Ширээний гол чимэглэл бэлтгэсэн Д.Долгорсүрэн

Сайн үйлсийн сурагчдыг хариуцсан Ч.Булгантамир

Арга хэмжээний бэлтгэлд болон арга хэмжээний үеэр ажилласан Жавзансүрэн, Туул, Жанет, П.Сарнай, Мика, Р.Отгончимэг, Пүүжээ, Үзмээ, Ц.Алтантуяа, Б.Өлзийсайхан, Д.Долгорсүрэн болон

Хүндэтгэн дэмжиж морилсон МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа консул Г.Мэнджаргал, “Занабазар” төвийн хамба ламтан Дамчаабазар, Вашингтоны монголчуудын холбооны болон “Америк дахь Лантуун дохио” ТББ-ын тэргүүн Дэлгэрцогт, “Зөв” тэтгэлгийн тухай танилцуулсан тус сангийн гүйцэтгэх захирал Саранчулуун, арга хэмжээний зохион байгуулалтад зөвлөхөөр ажилласан Ш.Баатар нарт талархлаа илэрхийлье.

Монголын ард түмний тусын тулд далайцтай, нэн шардлагатай төслүүд санаачлан, хөрөнгийг нь босгож, олон түмнийг буяны үйлсэд татан оролцуулж байгаа Ажаа гэгээнтэн танд талархлаа илэрхийлж, буянд даган баясъя.

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо