2015 ОНЫ ЦАГААН САР

Photos by Boorj Luvsanjambaa

Монгол түмэн маань модон морь жилээ буянтай сайхан үдэж, аз хийморь далласан модон хонь жилээ хүндэтгэн угтах гэж байна. Бэй ариа болон ойролцоох хотуудын монголчууд маань ч цагаан сарын шинэдээр ахмад настнуудаа хүндлэн, тохой өргөн золгож, монгол дуу хуур, бүжиг наадмаа дэглэн баясч, идээ будаагаа ширээ бялхаан засаад, ирэх жилдээ эрүүл энх, элбэг хангалуун байхыг бэлгэдэн, номын дуу сонсдог сайхан уламжлалтай билээ. Энэ ёсоор хөх хонин жилийн хаврын тэргүүн сарын шинийн гурванд буюу 2015 оны 2-р сарын 21-ний 11 цагаас Оакланд дахь Ажаа Гэгээнтний төвд сар шинийн золголт хийхээр бэлтгэл ажил явагдаж байна. Та бүхнийг аав, ээж, ахмад настнаа урин залаад балчир нялхас, залуусынхаа хамт настан буурлуудаа хүндлэн, мэндийн цэнхэр хадгаа дэлгэж, амар мэндийг нь асуун, учран золгохыг урьж байна.

Сар шинийн хүндэтгэлийн золголтод ахмад настнуудыг баярлуулж, үйл ажиллагааг дэмжин оролцох хүсэлтэй байгууллага, хүмүүсийг урьж байна. Дараах байдлаар хандив цугларч байна.

ТАВГИЙН ИДЭЭ, ХООЛ УНДНЫ ХАНДИВ:

1. Бөмбүүлэй-ийн Оюунгэрэл

280 үнэтэй тавгийн ул боов, еэвэн, тавгийн оройг 200 болгон хямдруулж 80$; 4 уут боорцог 40$; Хэвлэсэн Хайлмаг гучин ширхэг 15$; Тавгийн өрөм 2ш- 20$; Хайлмаг 2 хайрцаг – 14$; Тавгийн бяслаг 6$; Нийт 180$ тавгийн идээний материал

2. МЖЛ студийн Чимгээ, Ариунболд нар

Хайлмаг 2 хайрцаг – 12$; Цагаан идээгээр хийсэн тавгийн идээ 27$; Айраг 25$ Нийт 64 айраг цагаан идээ

3. Түмэнжаргал холимог салат

4. А.Амар 350 бууз

БЭЛЭН МӨНГӨНИЙ ХАНДИВ:

1. Д.Дашдовдон 50$

2. Д.Дамдин 20$

3. Ч.Юра 20$

4. Долгорсүрэн 100$

5. Бурхан шашны Занабазар төв 100 $, 25 ш хадаг

6. Волнат Грийк хотод айлчилж байгаа ахмад сэтгүүлч Батмөнхийн Лхагваа, охин Сарантуяагийн хамт 100$

ГАРЫН БЭЛЭГ:

1. Ачаа тээврийн Бидмонгол компанийн хамт олон ахмад буурлууддаа зориулан 1 хайрцаг ачаа явуулах 50 хувийн хөнгөлөлттэй 20 ш эрхийн бичиг

2. Гэр төвөөс цагаан сарын ахмадын золголтын гарын бэлэгт зориулж найман тахилтай 22 хос аяга

Сар шинийн золголтын үеэр настан буурлуудад үйлчлэн, дайлах цайлах, бэлтгэл болон дараах үйлчилгээний ажилд туслах хүсэлтэй залуусыг бас урьж байна.

Холбоо барих утас: 510-541-3487 Ц.Батсоёмбо

314-488-9850 Д.Дашдовдон

415-823-4605 Ш.Баатар

415-272-3003 Лувсанжамбаа