2017 ОНЫ БАЯР НААДАМ

Баруун эргийн монголчуудын баяр наадмын нээлтийн ажиллагааны тухай

Америкийн баруун эргийн монголчууд баяр хөөртэй сайхан наадлаа. Баяр наадмын нээлтийн ажиллагааг “Сэрсэн Монгол” сэдвээр бэлтгэв. Хөгжимд баярын жавхаа эгшиглэхэд хөтлөгчид маань тайзан дээр гарч, Монгол Улсын төрийн далбааг наадмын талбайд залахаар байраа эзэлсэн алдартнууд маань, Бэй Аэриад тогтмол амжилттай үйл ажиллагаа явуулж байгаа олон нийт, урлаг, спортын байгууллагын төлөөлөгчдийг дагуулан наадмын талбайд сүр жавхлантайгаар орж ирлээ. Монгол Улсын төрийн далбааг Улаанбаатар хотын уугуул, түүхийн ухааны доктор, эрдэмтэн судлаач, Монголчууд цахим түүхийн сонсдог цуврал номын зохиогч, Монголын эзэнт гүрэн музейн цогцолбор төслийн зохицуулагч Дэмбэрэлийн Өлзийбаатар, Монгол улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын нэгдүгээр нарийн бичгийн дарга Цэрэнсономын Сийлэгмаа, Самбо бехийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний менге, Самбо бехийн Азийн аварга шалгаруулах тэмцээний менге, байлдааны самбо бехийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошой менге, Кураш бехийн ДАШТ-ний хүрэл, Жиу жицу бөхийн мастеруудын ДАШТ-ний алт, хүрэл медаль, Жиу жицу бөхийн Пан Америкийн АШТ- ний хошой аварга, мөн мөнгөн медальт, Жиу жицу бөхийн Ази тивийн аварга, Жүдо бехийн МУ-ын дөрвөн удаагийн аварга, ОУ-ын хэмжээний мастер Дорждэрэмийн Мөнхбаясгалан, БАМХ-ны дэргэдэх төгөлдөр хуурын дугуйлангийн авьяаслаг сурагч, мөн сургуулийнхаа тэргүүний сурагч Ганбаатарын Анжел, явган аяллын “Номадик” клубын гишүүн, Уитни оргилд гурван удаа, Шаста оргилд нэг удаа, Уиллиамсон оргилд нэг удаа, Халф Домд хоёр удаа гарч, Норвегийн хойд туйл дахь нохойтой чарганы 2017 оны уралдаанд Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцсон Жаргалын Баасансүрэн, Аламеда хотын ШУТ-ийн сургуулийн 10-р ангийн онц сурлагатан, Гэр Хүүхдийн Төв, Би Монгол сургуулийн тэргүүний сурагч, МХО-ны алтан медальт, ОУ-ын Рүрүкэн бүрэн контакттай каратегийн тэмцээний 2011, 2012, 2015 оны аварга Болортолийн Төгөлдөр, Бэй Аэриагийн монголчуудын шилдэг бизнесмэн, Евроазиа хоолны газрын эзэн, сайн үйлсийн эзэн Очирпүрэвийн Баттулга, Америкийн монголчуудын сагсан бөмбөгийн гурван удаагийн аварга, Америкийн монголчуудын сагсан бөмбөгийн баруун бүсийн аварга, “Жинтан” лигийн аварга, “Оакбойз” баг, “Жинтан” лигийн үүсгэн байгуулагчдын нэг Энхцэцэгийн Гэрэлхүү , МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медальт, Монголын гардан тулааны холбооны спортын мастер, Дашаа Дожо дэвжээний багш дасгалжуулагч, Рэтүрн хамтлагийн бөмбөрчин, ОУ-ын бүрэн контакттай Рүрүкэн каратэгийн 2016 оны хүнд жингийн аварга, “Үөрлд Ояма” Кокушин каратэгийн хүнд жингийн 2017 оны аварга Цогтбаярын Амирлан нар наадмын талбайд залан авчирлаа. БАМХ, Хүүхдийн “Гэр” төв, “Би монгол” сургууль, гардан тулааны “Дашаа дожо” төв, Сан Франциско хот дахь Монгол уран нугаралтын төв, Сан Франциско хот дахь “Иммануэль” сүм, Оакланд хотын “Анхдугаар монгол чуулган”, сагсан бөмбөгчид, Монгол шагайн товчоо, явган аяллын “Номадик” клубын төлөөлөгчид баярын жавхаатайгаар наадмын талбайд жагсаж, наадамчин олондоо баяр наадмын мэнд хүргэлээ. БАМХ-ны тэргүүн Цэгмидийн Батсоёмбо наадмыг нээж, үг хэлсний дараа МУ-ын төрийн дуулал Бэй Аэриагийн наадмын талбайд хорь дахь удаагаа цог жавхлантай эгшиглэв. МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Салдангийн Эрдэнэ наадамчин олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ. Баяр наадмын нээлтийн ажиллагааны урлагийн тоглолт Шаравын “Сэрсэн тал” хөгжмийн аялгуунд бүх бүжигчид бүжсэнээр эхлэв. Монголын сайн сайхан ирээдүйг харуулсан тоглолтыг монгол бүжигтэй хослуулсан гүн гүнзгий утга санаа бүхий зохиомжийг бүжиг дэлгээч Батзориг багш дэглэн найруулсан юм. Төрийн наадмыг “Түмэн эх”-ээр нээдэг уламжлал ёсоор Энхболд цээл сайхан уртын дуугаар ая барьж, морин хуурч, МУСТА Оргилсайхан, морин хуурч Нямдорж нар хуурдав. Дараа нь Оргилсайхан, Нямдорж, Түмэндэмбэрэл, Соёмбо нарын морин хуурын дөрвөл “Үүлэн бор” аялгууг тоглож, “Би монгол” сургуулийн сурагч Үжин МУ-ын гавьяат жүжигчин, Ардын Багш Долгорсүрэнгийн дэглэлт “Уран Гар” бүжгээр, “Монгол уран нугаралтын төв”-ийн сурагчид уран нугаралтын үзүүлбэрээр, “Би монгол” сургуулийн сурагчид Лхаасүрэнгийн дэглэлт “Баяд” бүжгээр наадамчин олондоо бэлэг барьлаа. МУСТА, “Ньюанс” хамтлагийн дуучин Өнөрбаатар яруу найрагч Явуухулангийн шүлэг, УГЗ Баттөмөрийн хөгжим “Би хаана төрөө вэ”, Ардын уран зохиолч, яруу найрагч Сүрэнжавын шүлэг, МУ-ын гавьяат жүжигчин Тэрбишийн хөгжим “Тольтой мөнгөн эмээл” дуугаар ая дууны цэнхэр хадаг өргөн барив. Ийнхүү Бэй Аэриагийн монголчуудын хорь дахь удаагийн баяр наадам ёслол төгөлдөр эхэлсэн юм.

Нээлтийн ажиллагаанд хамтран ажилласан байгууллагууд:

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ

Хүүхдийн “Гэр” төв, “Би монгол” сургууль

Гардан тулааны “Дашаа дожо” дэвжээ

“Монгол уран нугаралтын төв”

“Гэрлийн өргөө” олон нийтийн байгууллага

Телевизийн “Манд студи”

Нээлтийн ажиллагаанд ажилласан:

Ерөнхий продюсор Ц.Батсоёмбо

Ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач Д.Батзориг

Гүйцэтгэх продюсор: Ю.Ариунзаяат, Д.Дашмягмар

Санхүүгийн алба: Б.Саранчимэг

БАМХ-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Хишигбаяр

Хөтөлбөрийг бичсэн Ц.Батсоёмбо, Хосцэцэг, Д.Жанцанхорол

Хөтлөгч: Хосцэцэг, Д.Жанцанхорол

Хөгжим саундны холболт, хөгжмийн найруулга: С.Төмөрбаатар, Б.Улаанаа

Гэрэл зурагчид: Н.Ганчимэг, Б.Билэгт, Уильям Ли, Т.Мөнхсуурь

Бүжигчид: Д.Оюунгэрэл, Оюунцэцэг, Сугармаа, Оюунцэцэг, Б.Алтанзаяа, Д.Намуунаа

Хааны дүрд: Дөлгөөн

Хатны дүрд: П.Сэлэнгэ

Баатруудын дүрд: Батхишиг, М.Чинбаатар

Хааны хүүд хамгийн залуу “жүжигчин”, 6 сартай хөөрхөн хүү тоглож, урлагийн гараагаа эхэллээ.

Уртын дуучин: Энхболд

Дуучин: МУСТА Өнөрбаатар

Хөгжимчид: МУСТА Ч.Оргилсайхан, морин хуурч Нямдорж, сурагч Т.Түмэндэмбэрэл, БАМХ-ны дэргэдэх морин хуурын дугуйлангийн сурагч Т.Соёмбо

“Би монгол” сургуулийн бүжгийн дугуйлангийн сурагчид-Удирдсан багш Д.Батзориг

“Монгол уран нугаралтын төв”-ийн сурагчид- Удирдсан багш Б.Сэрчмаа

Хувцас хэрэглэлээр тусласан хүүхдийн “Гэр төв”-ийн хамт олон, Вашингтон ДС хотын Ганхуяг, Сан Франциско хотын Ш.Баатар, Аламеда хотын Хосцэцэг нарт гүн талархал илэрхийлье. Хаан, хатны хувцсыг сэтгэл гарган урласан уран гартай үйлчин бүсгүй Өлзийсайханд онцгойлон баяр хүргэе. Бэлтгэлийн үеийн хоол ундыг даасан БАМХ-ны хамт олон, ивээн тэтгэгч Сэлэнгэд баярлалаа. Монгол наадмынхаа сүр жавхааг нэмж, хотлыг цэнгүүлэхээр олон хоног сэтгэл гарган ажилласан урлагийнхан, зохион байгуулагчид, хүүхдүүд, эцэг эхчүүдэд баяр хүргэж, дахин дахин талархал илэрхийлье. Та бүхнийг монгол наадмын босоо цагаан хийморь ивээх болтугай.

БАМХ Баяр наадмын комисс