МОНГОЛ ҮРСИЙН ТӨЛӨӨ ХАНДИВЫН АЯН

БАМХ-ноос эх, үрсийн баярыг угтан, монгол эх орныхоо гэрэлт ирээдүй болсон алаг хөөрхөн үрсийн эрүүл мэнд, сайн сайхны төлөө сэтгэл зүрхээ нэгтгэхийг уриалж, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүүхдийн гэмтэл, согогийн тасаг болон Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийн нөхцөл байдлыг сайжруулах, эдгээр тасагт хэвтэн эмчлүүлж буй хүүхдүүдэд туслах зорилготой “Монгол үрсийнхээ төлөө” сайн үйлсийн аян зарласан билээ. Сайн санааны аянд зориулсан мөнгөн ба мөнгөн бус хандивыг идэвхтэй цуглуулах ажил 2016 оны 4-р сарын 14-нөөс 2016 оны 5-р сарын 5-ны хооронд амжилттай явагдсан бөгөөд дараа нь эмчилгээний болон хичээлийн хэрэгсэл, хүүхдийн тоглоом, ном, сурах бичиг, хуучин, шинэ хувцас хэрэглэл, хүнсний зүйл гэх мэт хандивын эд зүйлийг хадгалах, ялгаж цэгцлэх, хайрцаглах, зөөн тээвэрлэх ажлууд үргэлжилсээр одоо хүүхэд багачууддаа зориулсан хандивын 18 хайрцаг ачаа маань эх нутгийн зүг замд гарсан. Хандивын ачааг маань үнэ төлбөргүй тээвэрлэж, монгол хүүхдүүдэд үнэлж баршгүй хувь нэмрээ оруулан, бидэнд тусалж, ийм буянтай үйлсээр бизнесээ эхэлж буй ачаа тээврийн “Мonex logistics” компанийн хамт олонд талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсье. Мөнгөн хандивын дүнг танилцуулъя. Нийт 2400 доллар цугласнаас 1200 доллараар түлэнхийг эмчлэх эмчилгээний үр дүн сайтай, сайн чанарын тос 40 ширхгийг ариутгасан боолтны материалын хамт худалдан авч, Бэй Аэриагийн монголчуудын төлөөлөл Ц.Хишигбаяр, Э.Эрдэнэбат, Х.Баттөгөлдөр нар Гэмтлийн эмнэлгийн түлэнхийн тасагт хүлээлгэн өглөө. Мөн 800 долларыг хүүхдийн гэмтлийн тасгийн шинээр тохижуулж буй боолтны өрөөг завсарлах ажлын зардалд хандивлан, тасгийн хамт олонд гардуулан өглөө. 400 доллараар бяцхан хүүхдүүддээ эх үрсийн баярын бэлэг болгон, шинээр хэвлэгдэн гарч буй, хүүхдэд зориулсан сайн чанарын ном, сурах бичиг, соёлын бараа худалдан авч, өвчтөн хүүхдүүдийн чөлөөт цагийн танхимд байрлуулан, байнга уншуулан, хэрэглүүлж байхаар боллоо. Монгол ном, зохиолуудыг 7-р сарын үед очих хүнсний зүйл, англи хэл дээрх ном, сурах бичиг, хувцас хэрэгсэл, тоглоом гэх мэт хандивын ачааны хамт гардуулах юм. Чөлөөт цагийн танхимын ном, сурах бичиг, зургийн хэрэгсэл, тоглоомын санг байнга сэлбэж байх үүднээс хандивын ачаа явуулах ажлыг үргэлжлүүлэх болно. Өвдөж, шаналсан бяцхан үрсийн төлөө тусламжийн халуун гараа сунгаж, сэтгэл зүрхээрээ нэгдэн, хувь нэмрээ оруулсан өглөгийн эздийг танилцуулъя.

56. Ц.Хишигбаяр, Г.Буянжаргал нарын гэр бүл (Улаанбаатар) 20000 төгрөг

55. Алтанцэцэг (Валнут Грийк) мөнгөн бус хандив

54. Алиса Мөнх-Эрдэнэ (Сан Франциско) 20$

53. Ц.Дашдулам (Сан Франциско) 20$

52. Ж.Энхболд, Л.Оюунтуяа нарын гэр бүл (Оакланд) 30$, мөнгөн бус хандив

51. Kama sushi restaurant (Walnut Creek) 500 паунд будаа болон мөнгөн бус хандив

50. Jim Collins (San Jose) 25$

49. Craig, Nancy Estes (San Jose) 60$, мөн мөнгөн бус хандив

48. Т.Мөнгөнхуяг (Албани) мөнгөн бус хандив

47. Ч.Дамбадаржаа, Б.Туяа нарын гэр бүл (Аламеда) мөнгөн бус хандив

46. М.Сэнгүүн, М.Оюун нарын гэр бүл (Оакланд) мөнгөн бус хандив

45. Төмөр, Булган нарын гэр бүл (Оакланд) мөнгөн бус хандив

44. Б.Шуурай, П.Саранцэцэг нарын гэр бүл (Оакланд) мөнгөн бус хандив

43. Эрдэнэ, Мөнхзул нарын гэр бүл (Оакланд) 50$, мөнгөн бус хандив

42. Гансэлэм, Д.Урнаа нарын гэр бүл (Техас муж) 100$

41. С.Баттогтох (Сан Франциско) мөнгөн бус хандив

40. Г.Галбадрах (Сан Франциско) мөнгөн бус хандив

39. А.Чимэддорж, Н.Ганцэцэг нарын гэр бүл (Албани) 50$

38. Д.Цэрэн, эхнэр М.Баянжаргал, хүү Ц.Амар, охин Ц.Энхжин нарын хамт (Pleasant Hill) 200$. Цэрэнгийн аав Дэмбэрэл гуай Түлэгдэл, нөхөн сэргээх мэс заслын тасгийн эмчээр олон жил ажилласан, манай урдаа барьдаг эмч нарын нэг байсан билээ.

37. Ачаа тээврийн MONEX logistics компани 100$, хандивын барааг Монгол руу үнэ төлбөргүй хүргэж өгөх

36. Г.Болдбаатар (Албани) 20$

35. Я.Баатар, Ю.Цогтчимэг нарын гэр бүл (Сан Франциско) мөнгөн бус хандив

34. Г.Үнэнбат (Кастро валли) 50$, мөнгөн бус хандив

33. С.Отгонбаяр (Аламеда) мөнгөн бус хандив

32. Д.Мандухай (Оакланд) 10$

31. Н.Сайнбаяр, Н.Бямбасүрэн нарын гэр бүл (Оакланд) 50$

30. Б.Галаа (Эмирвилл) 20$

29.У.Нямаа (Оакланд) 20$

28. Д.Батзориг, Т.Энхмаа нарын гэр бүл (Сан Франциско) 50$

27. Бурхан шашны Занабазар төв (Сакраменто) 100$

26. Д.Гомбодорж, Э.Болортуяа (Аламеда) нарын гэр бүл 100 доллар мөнгөн бус хандивын хамт

25. Т.Рэй, Ж.Отгонжаргал (Аламеда) нарын мөнгөн бус хандивыг борлуулж 145$ (борлуулалт хийхэд тусалсан Сарнай, Туяацэцэг, Тамир, Болорчимэг, Түмэндэмбэрэл)

24. Ч.Эрдэнэбаатар, Д.Мядагмаа нарын гэр бүл (Сан Франциско) 100$

23. Н.Жавхлантөгс (Аламеда) 50$

22. Б.Лувсанжамбаа, Л.Наранчимэг нарын гэр бүл (Новато) 100$

21. С.Мөнхбаяр, Н.Ганчимэг нарын гэр бүл (Бэркли) 50$

20. О.Нарантуяа(Мартинез) 20$

19. Ж.Ариунсанаа (Албани) 10$

18. Н.Ганбаатар, Ч.Булгантамир нарын гэр бүл (Аламеда) 10$

17. Г.Бат-Эрдэнэ (Сан Леондро) бэлэн бус хандив

16. Ц.Энхбат, Л.Сайнтуяа нарын гэр бүл (Пало Алто) 20$

15. С.Гангатуул (Оакланд) 20$

14. С.Төмөрбаатар, Ц.Батсоёмбо нарын гэр бүл (Оакланд) 50$

13. Ш.Баатар, Ц.Алтантуяа нарын гэр бүл (Санфранциско) 100$

12. Д.Дүүрэнжаргал (Сан Франциско) 20$

11. Б.Буянжаргал, Байгалмаа нарын гэр бүл (Аламеда) 40$

9. Х.Саруул (Санфранциско) 50$

8. А.Болдсүх, Б.Саранчимэг нарын гэр бүл (Аламеда) 100$, бэлэн бус хандив

7. М.Бахат, П.Сарнай нарын гэр бүл (Аламеда) 100 $

6. Б.Буян-Урт, Л.Эрдэнэчимэг нарын гэр бүл (Аламеда) 50$

5. М.Сувдмаа (Оакланд) 50$, мөнгөн бус хандив

4. Д. Энхжаргал, Н.Соелмаагийн гэр бул (Аламеда) 50$, мөнгөн бус хандив

3. Э.Тэргэлсар, БАМХ-ны дэргэдэх төгөлдөр хуурын дугуйлангийн сурагч, (Оакланд) 50$

2. Ю.Ариунзаяат (Оакланд) 100$

1. Чулуунсүх, Б.Энхжаргал нарын гэр бүл (Бэркли) 100$

Хандивын аяныг удирдан зохион байгуулсан эмч Б.Энхжаргал, хамтран ажилласан Б.Саранчимэг, Б.Түмэндэмбэрэл, А.Болдсүх, Ю.Ариунзаяат, Ш.Баатар, Д.Дүүрэнжаргал, Ц.Алтантуяа, Д.Лувсанжамбаа, Л.Наранчимэг, Ж.Гангатуул, С.Төмөрбаатар нартаа талархлаа илэрхийлье. Монгол дахь ажлыг хариуцан зохицуулж буй Ц.Хишигбаяр, Г.Буянжаргал нарт мөн баярласнаа илэрхийлж, санасан бүхэн нь сэтгэлчлэн бүтэхийн ерөөл өргөе. АНУ-ын баруун эрэгт суурьшин буй монголчууд маань ийнхүү сайн үйлсийн аянаар эх үрсийн баярыг угтлаа. Энэхүү хандивын ажлын талаар Монголын үндэсний телевизийн Цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр мэдээлэн сурталчилжээ. Монголын үрс маш олон болж, эрүүл саруул, өв тэгш өсөн торних болтугай. БАМХ

ГССҮТ Хүүхдийн тасаг Түлэнхийн тасгийн хамт олноос:

Томчууд бидний хайхрамж болгоомжгүй хариуцлагагүй үйлдлээс болж түлэгдсэн,осолд орсон, хэлж биш хийсч ирдэг өвчин согогийн улмаас үхэл амьдралтай тэмцэн зовж шаналж байгаа эмчлүүлэгч бяцхан хүүхдүүдэд маань халуун сэтгэлээр туслан дэмжиж буй АНУд ажиллаж амьдарч байгаа та бүхэнд болон та бүхний гэр бүлд чин сэтгэлийн талархал илэрхийлье! Сайн үйлс дэлгэрч, монголын үрс олон бас эрүүл болох болтугай!