Бэй Ариагийн Монголчуудын Холбоо (БАМХ) нь 2003 онд Сан Франциско орчимд суугаа монголчуудын сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулагдсан, ашгийн бус, олон нийтийн байгууллага юм.

Холбоо Барих

Бидний Зорилго

  1. Гадаад оронд монгол ёс заншил, уламжлалаа хадгалах, үр хойчдоо өвлүүлэх, монгол хэл, түүх, ёс заншил, уламжлалаа мэддэг залуу үеийг бэлтгэх.

  2. Монголчуудыг мэдээллээр хангах, ойртуулан нэгтгэх.

  3. Эх орондоо оюуны болон мөнгөн хөрөнгө оруулах, сайн санааны тусламж үзүүлэх.

Манай Баг

Холбооны Тэргүүн

batsoyombo.jpg

Ц. Батсоёмбо

МУИС-ийн ОУХДС-ийг Олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр төгссөн. Монголын Радиод редактор, хөтлөгч, Монголын цахилгаан холбоог өргөтгөх МОН-1300 төслийн гүйцэтгэгч Францын “Алкател” компанид орчуулагч, procurement manager, “Монгол НД” телевизийн кино, гадаад нэвтрүүлгийн албанд орчуулагчаар ажиллаж байсан. 2000 онд АНУ-д ирж суурьшсан. 2006 оноос БАМХ-ны УЗГ, 2012 оноос БАМХ-ны тэргүүн. Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн УЗГ. “Харри Поттер ба Нууцат Өрөө” (Ж.К.Роулинг) болон “Стив Жобсын бүрэн цадиг” (У.Айзаксон) номыг орчуулсан.

Удирдах Зөвлөл

Ю. Ариунзаяат   Орос хэлний багшийн дээд сургууль төгссөн. Орос, англи хэлний багшийн мэргэжилтэй. Монголын үндэсний телевизэд англи хэлний багш, Ардчилсан намын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ардчилсан намын ҮЗХ–ны гишүүн. 2007 онд АНУ-д ирж суурьшсан. 2012 оноос БАМХ-ны УЗГ.

Ю. Ариунзаяат

Орос хэлний багшийн дээд сургууль төгссөн. Орос, англи хэлний багшийн мэргэжилтэй. Монголын үндэсний телевизэд англи хэлний багш, Ардчилсан намын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ардчилсан намын ҮЗХ–ны гишүүн. 2007 онд АНУ-д ирж суурьшсан. 2012 оноос БАМХ-ны УЗГ.

Ш. Баатар   ОХУ-ын Новосибирск хотын Техникийн их сургуулийг төгсөөд Япон улсын Хамамацу хотын Анагаах ухааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан. АНУ-ын Харвардын их сургууль, MIT- гийн дундын тэнхимд постдок хийсэн. БАМХ-г үүсгэн байгуулж, анхны тэргүүнээр ажиллаж байсан. “Миний өссөн монгол ахуй” ном бичиж хэвлүүлсэн.

Ш. Баатар

ОХУ-ын Новосибирск хотын Техникийн их сургуулийг төгсөөд Япон улсын Хамамацу хотын Анагаах ухааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан. АНУ-ын Харвардын их сургууль, MIT- гийн дундын тэнхимд постдок хийсэн. БАМХ-г үүсгэн байгуулж, анхны тэргүүнээр ажиллаж байсан. “Миний өссөн монгол ахуй” ном бичиж хэвлүүлсэн.

А. Болдсүх   Биеийн тамирын "Их шавь" дээд сургуулийг үндэсний болон чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт. МУ-ын чөлөөт бөхийн 5 удаагийн аварга. Бэй Аэриагийн монголчуудын наадмын 6 удаагийн түрүү бөх. Чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер. Үндэсний бөхийн аймгийн заан. 2012 оноос БАМХ-ны УЗГ.

А. Болдсүх

Биеийн тамирын "Их шавь" дээд сургуулийг үндэсний болон чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт. МУ-ын чөлөөт бөхийн 5 удаагийн аварга. Бэй Аэриагийн монголчуудын наадмын 6 удаагийн түрүү бөх. Чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер. Үндэсний бөхийн аймгийн заан. 2012 оноос БАМХ-ны УЗГ.

Д. Жанцанхорол   АНУ-ын Беркли хот дахь Калифорнийн их сургууль төгссөн. Гадаад харилцаа, улс төр судлалын мэргэжилтэй. Калифорни мужийн Ричмонд хотын захиргааны Хүний эрхийн комисст зохицуулагч, Ботсван улсын Габорон хотын Марү-а-Пүла Олон улсын дунд сургуульд багшаар ажилласан. Америк дахь монгол залуусын нэгдлийн үүсгэн байгуулагч. Mongolian Next Generation Summit байгууллагын УЗГ. 2012 оноос БАМХ-ны УЗГ.

Д. Жанцанхорол

АНУ-ын Беркли хот дахь Калифорнийн их сургууль төгссөн. Гадаад харилцаа, улс төр судлалын мэргэжилтэй. Калифорни мужийн Ричмонд хотын захиргааны Хүний эрхийн комисст зохицуулагч, Ботсван улсын Габорон хотын Марү-а-Пүла Олон улсын дунд сургуульд багшаар ажилласан. Америк дахь монгол залуусын нэгдлийн үүсгэн байгуулагч. Mongolian Next Generation Summit байгууллагын УЗГ. 2012 оноос БАМХ-ны УЗГ.

Д. Лувсанжамбаа   ЗХУ-ын Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуулийг дипломатч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Доминикан их сургуульд ОУ-ын хууль, эрх зүйн мастер хамгаалсан. Өмнөд Солонгос улсаас МУ-д суугаа ЭСЯ, ГХЯ, МУ-аас Энэтхэг, Вьетнам, Тайланд улсад суугаа ЭСЯ-д дипломат алба хашиж байсан. 2006-2009 онд БАМХ-ны тэргүүнээр ажилласан. БАМХ-г үүсгэн байгуулсан цагаас УЗГ.

Д. Лувсанжамбаа

ЗХУ-ын Москва хотын Олон Улсын харилцааны дээд сургуулийг дипломатч мэргэжлээр төгссөн. АНУ-ын Доминикан их сургуульд ОУ-ын хууль, эрх зүйн мастер хамгаалсан. Өмнөд Солонгос улсаас МУ-д суугаа ЭСЯ, ГХЯ, МУ-аас Энэтхэг, Вьетнам, Тайланд улсад суугаа ЭСЯ-д дипломат алба хашиж байсан. 2006-2009 онд БАМХ-ны тэргүүнээр ажилласан. БАМХ-г үүсгэн байгуулсан цагаас УЗГ.

Г. Мэнджаргал   Монгол Улсын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Австрали Улсын Шинэ өмнөд Вэйлсийн дээд Сургууль төгссөн. Нягтлан бодогч, ОУ-ын эдийн засагч, бизнесийн удирдлага мэргэжилтэй. МУ-ын ГХЯ-ны Ёслолын хэлтэст атташе, МУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-нд атташе, ГХЯ-ны Дипломат Ёслолын газарт зөвлөхөөр ажилласан. МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын Газарт консул. 2017 оноос БАМХ-ны УЗГ.

Г. Мэнджаргал

Монгол Улсын Санхүү, эдийн засгийн дээд сургууль, Австрали Улсын Шинэ өмнөд Вэйлсийн дээд Сургууль төгссөн. Нягтлан бодогч, ОУ-ын эдийн засагч, бизнесийн удирдлага мэргэжилтэй. МУ-ын ГХЯ-ны Ёслолын хэлтэст атташе, МУ-аас АНУ-д суугаа ЭСЯ-нд атташе, ГХЯ-ны Дипломат Ёслолын газарт зөвлөхөөр ажилласан. МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын Газарт консул. 2017 оноос БАМХ-ны УЗГ.

М. Сувдмаа   АНУ-ын Иллинойсийн Их Сургуулийг Компьютерийн Ухааны докторын зэрэгтэй төгссөн. Цахиурын хөндийд Yahoo, Microsoft компаниудад програм хангамжийн инженерээр ажилласан. Технологийн гарааны компани үндэслэн байгуулсан. Одоо Adobe Systems компанид бүтээгдэхүүн хариуцсан менежер. 2017 оноос БАМХ-ны УЗГ.

М. Сувдмаа

АНУ-ын Иллинойсийн Их Сургуулийг Компьютерийн Ухааны докторын зэрэгтэй төгссөн. Цахиурын хөндийд Yahoo, Microsoft компаниудад програм хангамжийн инженерээр ажилласан. Технологийн гарааны компани үндэслэн байгуулсан. Одоо Adobe Systems компанид бүтээгдэхүүн хариуцсан менежер. 2017 оноос БАМХ-ны УЗГ.

Б. Эрдэнэсайхан   Монгол Улсын Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургууль төгссөн. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Улаанбаатар хотын “Баянгол” зочид буудал, “Номин Констракшин” компанид менежерээр ажилласан. 2016 оноос БАМХ-ны УЗГ.

Б. Эрдэнэсайхан

Монгол Улсын Санхүү, Эдийн Засгийн Дээд Сургууль төгссөн. Бизнесийн удирдлага мэргэжилтэй. Улаанбаатар хотын “Баянгол” зочид буудал, “Номин Констракшин” компанид менежерээр ажилласан. 2016 оноос БАМХ-ны УЗГ.

 

Санхүүгийн Алба

Б. Саранчимэг

Б. Саранчимэг

 

Монгол Дахь Төлөөлөгч

Ц. Хишигбаяр

Ц. Хишигбаяр

 

Идэвхтэн Гишүүд

М. Чинбаатар

С.Гангатуул

П. Сэлэнгэ

С. Төмөрбаатар

Б. Түмэндэмбэрэл

С.Баттулга

Э. Эрдэнэбаяр

Ц. Алтантуяа

Д. Дүүрэнжаргал

Т. Золбоо

Д. Долгорсүрэн

Л. Наранчимэг

Л. Сайнтуяа

Б. Өлзийсайхан

Манай Түүх

Бэй Ариагийн Монголчуудын Холбоо (БАМХ) нь 2003 онд Сан Франциско орчимд суугаа монголчуудын сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулагдсан, ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. Үүсэн байгуулагдсан цагаасаа АНУ-ын баруун бүсэд суугаа монголчуудын нийгэм, соёл, боловсролын асуудал дээр голчлон анхаарч үйл ажиллагаа явуулж ирлээ. Холбооны төсвийг хүмүүсийн сайн санааны дэмжлэг, арга хэмжээний орлогоор голчлон бүрдүүлдэг. Гишүүд бүгд сайн дурын үндсэн дээр орон тооны бус байдлаар ажилладаг. 

БАМХ нь байгуулагдсан цагаасаа цагаан сар, наадам зэрэг монголчуудын уламжлалт баяр, эмэгтэйчүүдийн болон хүүхдийн баяр, бурхан багшийн дүйцэн өдөр, шинэ жилийн баярыг Монгол Улсаа сурталчлах, өв соёлоо залуу үедээ өвлүүлэх, эх орноосоо хол байгаа монголчуудаа хооронд нь уулзуулж нэгтгэх зорилгоор жил бүр тогтмол зохион байгуулсан билээ. Монголоос яваа төрийн ба төрийн бус байгууллагын албан тушаалтнууд, урлаг соёл, спортын алдартнууд, бизнесийнхэн, америкийн хуульчид, бусад байгууллагынхантай монголчуудаа уулзуулах уулзалт, өдөрлөгийг байнга зохион байгуулдаг. Бэй Аэриад олон нийтийн байгууллага шинээр байгуулах санаачлага гаргасан монголчуудаа үргэлж дэмжиж, шаардлагатай хэлбэрээр туслан, хамтран ажилласаар ирлээ. Монголчуудын дунд болж байгаа үйл явдлууд, тэдний амьдрал аж байдлыг сурвалжлан олонд мэдээлдэг. Бэй Ариад амь насаа алдсан, хэрэг төвөгт холбогдсон, хүндээр өвдсөн бүх монголчуудад, мөн америкийн бусад мужид тийм асуудалд орсон зарим монголчууддаа санхүү, хууль эрхзүй, сэтгэл санааны тусламжийг тухай бүр үзүүлсэн болно.