FIRE UP YOUR CAREER ЧӨЛӨӨТ ЯРИЛЦЛАГА 2020 УУЛЗАЛТ
2020 оны 1 сарын 4-ний оройн 17-19 цагийн хооронд БАМХ-ны Соёлын төвийн байранд тус холбооны идэвхтэн залуу гишүүд Н.Ичинхорлоо, Сүхээ нарын зохион байгуулсан “FIRE UP Your Career Чөлөөт Ярилцлага 2020” уулзалт болов. Тус уузалтанд Оолстэйт компанийн ахлах мэргэжилтэн, доктор Ш.Баатар, М-Си-Эс Коко Кола компанийн гүйцэтгэх захирал Л.Мягмаржав, Беткон Дикинсон компанийн биотехнологийн салбарын Санхүү хариуцсан захирал Ц.Наранзул нар уригдаж яриа хийв.
Б.УРГАМАЛЦЭЦЭГ ЕРӨНХИЙ КОНСУЛЫН УУЛЗАЛТ
МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суухаар шинээр томилогдон ирсэн ерөнхий консул Бандихүүгийн Ургамалцэцэг 2020 оны 2-р сарын 22-нд БАМХ-ны"Монголын соёлын төв"-өөр зочилж, ажил хэргийн уулзалт хийлээ. Уулзалтад Ерөнхий консул Б.Ургамалцэцэг, дэд консул Бямбажаргал, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо, УЗГ А.Болдсүх, идэвхтэн гишүүн С.Баттулга, Б.Өлзийсайхан, С.Төмөрбаатар, П.Сэлэнгэ, санхүүч Б.Саранчимэг, Бөркли дэх Калифорнийн их сургуулийн Монгол оюутны холбооноос Д.Тэнгис нар оролцлоо. Уулзалтад оролцогчид Бэй Аэриа орчимд суугаа монгол иргэдийн байдал, БАМХ-ны үүх түүх, зохион байгуулалт, хийж гүйцэтгэсэн ажлууд, тулгардаг бэрхшээл, хамтран ажиллах боломжууд гээд өргөн хүрээнд санал бодлоо солилцов. Мөн Д.Тэнгис, Б.Өлзийсайхан нар гадаадад байгаа иргэдийг улс төрийн сонгуульд оролцуулахгүй байхаар хуульчилсныг эсэргүүцэж, иргэдийн гарын үсгийг цуглуулснаа Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт гардуулав. Тэд эсэргүүцлээ ЕКГ-аар дамжуулан, төр, засгийн холбогдох байгууллагад хүргүүлэх хүсэлтэй байна. Уулзалт ажил хэрэгч, халуун дотно уур амьсгалд амжилттай сайхан боллоо. Шинээр томилогдсон Ерөнхий консул Б.Ургамалцэцэгт ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.