2017 ОНЫ ЦАГААН САР

Photos by Shirchin Baatar & Tsoodol Altantuya

Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд айл хотлоороо цуглан, настан буурлуудаа хүндлэн золгож, хүүхэд багачууддаа ёс заншлаа заан сургаж, сэтгэл дэвсэн, ширээгээ дүүргээд, хуур юугаан хүнгэнүүлэн, Бэй Аэриагийн монголчууд маань сар шинээ сайхан угтлаа. Жилийн өнгө нуруутай сайхан гарлаа. Ирэх цаг амжилт бүтээл, цог жавхаа, инээд хөөрөөр дүүрэн байх нь ээ. Хүн хүнээ гэдэг энэ л орчлонд манай нутгийнхан гэж өөриймсдөг монгол зангаараа энэ цаг дор хорвоо ертөнцийн энэ буланд хуран нэгдсэн бидний монголчууд билээ. Ирсэн, золгосон, хувь нэмрээ оруулсан, хөөр хөгжөөн нэмсэн бүгдэд гялайлаа.