М.СУВДМАА ДОКТОРЫН ЛЕКЦ

БАМХ-ны байранд 2018 оны 2-р сарын 10-ны өдрийн 13 цагаас 15 цагийн хооронд Adobe Systems компанид бүтээгдэхүүн хариуцсан менежер Мягмарын Сувдмаа доктор "Resume workshop" сэдвээр лекц уншив. Ажилд орох товч намтраа хэрхэн бичих, ажил олгогч нарын анхаарлыг хэрхэн татах, олон зуун өргөдөл дундаас ялгарахын тулд юуг анхаарах, ямар чадвараа илүү тусгаж өгөх, хэр олон зүйл бичих гэх мэт асуудлаар нарийвчлан зөвлөгөө өгч, өргөдлийг нэгбүрчлэн үзэв. Цагаан сарын өмнөхөн БАМХ, "Олуулаа"-ийн залуустай хамтран, ажилд орохыг эрмэлзэж байгаа монголчууддаа зориулан тун хэрэгтэй, чухал арга хэмжээ зохион байгуулсан юм. Сайн компанид ажилд орох шат дараалсан олон үйл явцын хамгийн чухал хэсэг болох ажилд орох өргөдлөө хэрхэн зөв, оновчтой, ажил олгогчийн анхааралд өртөхөөр бичих вэ гэсэн сэдвээр зочин илтгэгчид, хүний нөөцийн ажилтнууд илтгэл тавьж, маш дэлгэрэнгүй тайлбарлаж, өргөдлөө бэлдэж ирсэн хүмүүстэй ганцаарчлан уулзаж, нэг бүрчлэн зөвлөгөө өглөө.

Гол илтгэгч: М. Сувдмаа. АНУ-ын Иллинойсийн Их Сургууль төгссөн. Компьютерийн Ухааны докторын зэрэгтэй. Цахиурын хөндийд Yahoo, Microsoft зэрэг компанид програм хангамжийн инженерээр ажиллаж ирсэн. Технологийн гарааны компани үндэслэн байгуулсан. Одоо Adobe Systems компанид бүтээгдэхүүн хариуцсан менежер. БАМХ-ны УЗГ

Зөвлөхүүд:

Helen Chao. The founder of Ascenditur Recruiting and Interview Right Consulting. She has over a decade of experience recruiting the best G&A, Sales and Marketing talents for the non-profit sector, healthcare sector and the tech industry. Leveraging her decade-plus experience, Helen launched Interview Right Consulting in 2015. In addition to writing articles about job search, building a powerful career journey and ways to navigate yourself to success, she also has a bi-weekly podcast called "Smart Career Planning."

Solongo Ziraldo, Scientist at 10X Genomics, 4 years of industry experience, PhD in Chemistry from University of Pennsylvania.

Undrakh Bayasgalan, Accounting Manager at CrowdFlower, 5 years of industry experience, Master of Finance from Golden Gate University.

Enkh-Amgalan "Mike" Dorjgotov, Engineering Manager at Apple, 8 years of industry experience, PhD in Chemical Physics from Kent State University.

Ganbileg Bor, Senior Frontend Engineer at Minted, 4 years of industry experience, Master of Science from University of San Francisco.

Зочин илтгэгч нарт "Олуулаа"-ын залуус талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав. Уулзалт, сургалтыг амжилттай зохион байгуулсан залуус, санаачлагч М.Сувдмаа нартаа маш их баярлалаа.

Линк:

https://www.facebook.com/bamcausa/videos/333536710475829

АЖИА ГЭГЭЭНИЙ УУЛЗАЛТ 2018/3/11

ARJIA RINPOCHE: Today, we held Tsagaan Sar prayers for our Mongolian community in San Francisco area. The prayers’ event were successfully organized by Damchaabazar lamа, Batsoyombo, Baatar, Oyungerel, Luvsanjambaa, Ariunzayat, Tumurbaatar and Naranchimeg. Thank you for everyone who have come to the event and all the organizers. May all be healthy and happy .

АЖИА ГЭГЭЭН: Өнөөдөр бид Сан-Франциско дахь Монголчууддаа Цагаан Сарын ном хурлаа. Хурлыг амжилттай зохион байгуулсан Дамчаабазар лам, Батсоёмбо, Баатар, Оюунгэрэл, Лувсанжамбаа, Ариунзаяат, Төмөрбаатар, Наранчимэг болон хүрэлцэн ирсэн найз нар, шавь нар, бүх сүсэгтэн олондоо баярлалаа. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе!

Линк:

https://www.facebook.com/bamcausa/videos/347311669098333

Б.ШАРАВТ ХАНДИВ ӨРГӨВ

Б.Шарав гуайн эмчилгээнд зориулсан хандивын аян 2018 оны 6 сарын 8-нд амжилттай өндөрлөв. Монгол Улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Чингисийн одонт хөгжмийн зохиолч, монгол түмэндээ олон сор бүтээлээ өргөж, урлаг, оюуны асар том хөрөнгө оруулалт хийж буй эрхэм хүмүүн Б.Шаравын эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулах хандивын аянаар Бэй Аэриа, Америкийн бусад мужийн монголчуудаас нийт 1610 доллар, 40 мянган төгрөг цуглажээ. БАМХ-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Хишигбаяр, “Бөмбөөлэй” хүнсний цехийн С.Оюунгэрэл нар Монголд Шарав гуайн гэр бүлд нийт 1610 доллар, 40 мянган төгрөгийн хандивыг хүлээлгэн өгснөөр хандивын аян амжилттай өндөрлөв. Олон монголчуудын сайн сайхан ерөөл, сэтгэл санааны дэмжлэг, халуун сэтгэлийн үгийг хамтад нь дамжууллаа. Б.Шарав гуай "Надад санаа тавьж, газрын холоос туслаж байгаа эрхэм монгол ахан дүүсдээ баярлалаа. Сэтгэл санааны маш их хүчийг авлаа. Та нартаа сайн сайхныг хүсье" хэмээснийг дамжуулахад таатай байна.

Хандивлагчид:

1. Т.Энхтуяа 50 доллар (Albany) (Хамгийн анхны хандивыг таны шавь Т.Энхтуяа өргөж, Багш минь хурдан эдгээрэй хэмээн ерөөв)

2. Бүжгийн багш Батзоригийн гэр бүл $50 (San Francisco)

3. Н.Гиймаа, Ц.Хуягаа $100 (Rocklin)

4. Н. Энхжаргал, Н. Соёлмаа $50 (Alameda)

5. О.Намжилхүү, Д.Ариунаа $20 (Pinole)

6. С.Төмөрбаатар, Ц.Батсоёмбо $30 (Oakland )

7. П.Сумьяа, Д.Идэр $20 (Alameda)

8. Ч.Батмандах, Д. Баярсайхан $20 (Sacramento)

9. С. Гангатуул $20 (Albany)

10. М.Цацрал, С.Сole $20 (Oakland)

11. Х.Мөнх-Ундарга $30 (Walnut Creek)

12. Б.Энхжаргал, М.Чулуунсvх $50 (Berkeley)

13. Түвшинбаяр, Эрдэнэдалай $50 (Pittsburg)

14. A.Xoнгорзул $25 (San Francisco)

15. Ю.Ариунзаяат $20 (Oakland)

16. Б.Алтанзаяа $65 (San Francisco)

17. Энхболд, Л.Оюунтуяа $50 (Oakland)

18. O.Анударь $25 (San Francisco)

19. Д.Лувсанжамбаа, Л.Наранчимэг $150 (Novato)

20. Ц.Мандах $50 (Los Angeles) (Шарав гуайн гэргийн шавь, "Манд" студийн)

21. Jordan and Namuun Clifford $100 (San Francisco)

22. Ч.Эрдэнэбаатар, Д.Мядагмаа нарын гэр бүл $100 (San Francisco)

23. Ч.Оюунцэрэн, Ч.Алтанцэцэг нарын гэр бүл $50

24. Ш.Баатар, Ц.Алтантуяа нарын гэр бүл $40 (San Francisco)

25. Ц.Энхбат, Л.Сайнтуяа нарын гэр бүл $100 (Palo Alto)

26. Сэлэнгэ $100 (San Francisco, үсчин)

27. М.Сувдмаа $100 (Oakland)

28. C.Oюунгэрэл $15 $ (Milpitas xoт)

29. Өсөхбаатар $50 (Albany xот, NY)

30. Д.Дашмягмар, Оюунцэцэг $50 (San Francisco)

31. Ч.Ганболд, Дариа $10 (Washington DC)

32. Ц.Хишигбаярын гэр бүл 40 мянган төгрөг (Монгол Улс)

Нийт хандивын дүн $1610, 40 мянган төгрөг боллоо.

Хандивын ажлыг зохион байгуулсан:

БАМХ-ны Л.Сайнтуяа, М.Сувдмаа, Д.Лувсанжамбаа, Ц.Батсоёмбо

БАМХ-ны Монгол дахь төлөөлөгч: Ц.Хишигбаяр, С.Оюунгэрэл

Б.Шарав гуай маш их зардлаар Японд эмчлүүлэх юм байна. Туслах, нэмэр хандиваа оруулах хүмүүс доорх хоёр данс руу хандиваа илгээж болно.

1. Golomt bank of Mongolia

SWIFT code: GLMTMNUB

Beneficiary name: Byambasuren Sharav

Beneficiary account number: 1102742129

2. Хаан банк: 5031259350 B.Sharav

Хөгжмийн зохиолч Б.Шарав гуайн лагшин түргэн илаарших болтугай.

Сэтгэлийн хандиваа илгээсэн монголчууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Маш их баярлалаа.

С.БАЯРЖАРГАЛ ХУУЛЬЧИЙН УУЛЗАЛТ

БАМХ-ны Соёлын төвийн байранд 2018 оны 6-р сарын 16-ны оройн 19 цагт Чикаго хотын Tsegts Law Group хуулийн фирмийн Сэрээнэнгийн Баяржаргал хуульчийн уулзалт болов. Цагаачлалын олон сэдвээр мэдээлэл, зөвлөгөө өглөө. Цагаачлалын визийн төрлүүд, ажлын виз, ногоон кард, орогнол буюу asylum, иргэншил, DACA,зэргийн ерөнхий процесс, шаардлага нөхцөлүүд, сүүлийн үед гарсан цагаачлалын хуулийн өөрчлөлтүүдийн талаар нарийн тайлбарлав. 6-р сарын 25-ны өдрийн 12-17 цагийн хооронд тус холбооны төв дээр С.Баяржаргал хуульч ганцаарчилсан зөвлөгөө өгөх тул 773-999-9933 утсаар ярьж цаг авна уу.

НААДМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ

2018 оны 7 сарын 1-ний өдрийн 12 цагт Наадмын комисс цуглаж уулзаад, бэлтгэл ажлаа базаав. Наадмын төсвийг дэмжсэн үзэсгэлэн худалдааг Л.Сайнтуяа маань зохион байгуулж, хэн хэндээ ашигтай, олон түмэндээ тустай, тэгээд бас хөгжилтэй, инээд хөөртэй өдрийг өнгөрөөв. Калифорнийн жолоочийн гарын авлагыг Молор маань монголоор орчуулж, хэвлүүлснээ авчирч өгөв. Хатдын өндөр малгайг Б.Өлзийсайхан урлаж бэлэн болгожээ. Түвшинбаяр маань баатрын дуулга урласаар өнжлөө. Монголоос бүх төрлийн тэмцээн, уралдааны өргөмжлөл, медалиуд, бөхийн засуулуудын дээл, малгай гээд чухал юмнууд маань иржээ. Наадмын өдөр эздэдээ хүрнэ. Бүхий л ачааг маань хөөцөлдөж, нямбайлан боож, хүссэн ёсоор минь илгээдэг Ц.Хишигбаяртаа баярлалаа. Сарнай, Уянга, Тамираа нар бяцхан үрсээ баярлуулах бэлэгний чихэр, жимсээ цуглуулж, бэлэг боох ажилд өдрөө зориуллаа.

ОЛУУЛАА ГРУППЫН 8 САРЫН УУЛЗАЛТ

2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 15 цагаас БАМХ-ны Соёлын төвийн байранд Мэдээлэл Технологийн салбарт ажиллаж буй залуусын Олуулаа группынхэн маань гарааны Эрхэс компанийг үсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Амартайваны Мэнд-Оршихыг урьж, уулзалт хийв. А.Мэнд-Орших Монголд буй өнөөгийн технологийн байдал, Эрхэс гарааны компанийхаа талаар болон цаашдын хөгжлийн тухай ярив.

Линк:

https://www.facebook.com/oluuulaaa/videos/459911634483555/

ОЛУУЛАА ГРУППЫН 10 САРЫН УУЛЗАЛТ

2018 оны 10-р сарын 14-ны өдрийн 15 цагаас БАМХ-ны Соёлын төвийн байранд Мэдээлэл Технологийн салбарт ажиллаж буй залуусын Олуулаа группынхэн маань АРД санхүүгийн нэгдлийн үүсгэн байгуулагч Ч.Ганхуяг, Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн дарга Б.Ганзориг нар урьж яриа хийлгэв.

ЧУЛУУНЫ ГАНХУЯГ

Чулууны Ганхуяг нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК –ийн үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй, тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ганхуяг нь ХасБанкийг байгуулагдсан цагаас хойш 2009 оныг хүртэл Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2009-2010 онд ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирлын албан тушаал, 2010-2012 онд Монгол Улсын Сангийн Дэд сайдын албанд томилогдон тус тус ажиллаж байв. Тэрээр Унгар улсын өргөмжит консул, Монголын Эдийн Засгийн Форумын санаачлагч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Бичил Санхүүгийн Төвийн УЗ-ийн гишүүн, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч гэх мэт албан тушаал хашиж байснаас гадна Монгол Улсад анхлан хадгаламж зээлийн хоршооны хөдөлгөөнийг 1990-ээд оны сүүлээр эхлүүлж, СИДАН ХЗХ-ны Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 2009 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас түүнийг Дэлхийн Залуу Манлайлагчаар өргөмжилсөн байна.

http://ardholdings.com/en/director/

ВАНЧИГИЙН ГАНЗОРИГ

В.Ганзориг нь стратеги ба коммуникэйшнийн Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн дарга ба CEO клубын гүйцэтгэх захирлаар ажилладаг. МУИС-ийн Худалдааны сургууль, Худалдаа Хөгжлийн Банк, ХасБанк, Шунхлай Группийн удирдлагын багт ажиллаж байсан туршлагатай. Австрали болон Япон улсуудад бизнесийн удирдлага ба цахим бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд АНУ (Yale), Англи (Oxford), Өмнөд Африк (WITS), Сингапур (NUS) улсуудад удирдлага, манлайлал, өөрчлөлтийн менежмент чиглэлээр мэргэжлийн сургалтуудад хамрагдсан монголын мэргэшсэн зөвлөх. Тэрбээр Монголын дауны холбоо, менторшипийн залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн тэргүүн, Монголын тусгай олимпийн хороо ба Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Мөн Global Teacher Prize-ийн академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Синдикат ярилцлага нэвтрүүлгийн модератор.

Э.ЭРДЭНЭБАЯРЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН

2018 оны 12 сарын 8-нд Оакланд хотын Open Studio and Event Space студид гэрэл зурагчин Э.Эрдэнэбаяр маань Америкт амьдарч байгаа монголчууддаа зориулаад гэрэл зургийн үзэсгэлэн гаргаж, “Амьдрал миний дуранд” шинэ номоо толилуулав. Хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлаа.

Т.ДОРЖХАНДЫН УУЛЗАЛТ

2018 оны 12-р сарын 16-ны өдрийн 11 цаг 30 минутаас "ХҮН" намын удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд Бэй Аэриад суугаа монгол иргэдтэй уулзаж, нам, үйл ажиллагаагаа танилцуулав. Монголын улс төрд сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдлын талаар болон бусад асуудлаар Т.Доржхандаас сонсох, санал бодлоо илэрхийлэх сайхан боломж гарлаа.

С.ЦОГТБАЯРЫН УУЛЗАЛТ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын 12 дахь удаагийн цувралаар Монголын нэрт шог зураач Сандарын Цогтбаяр уригдаж, 2018 оны 12 сарын 9-ны өглөөний 10 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд “Чөлөөт ярилцлага” сэдвээр монголчуудтай уулзаж, уран бүтээлээ дэлгэж, чөлөөт ярилцлага хийв. С.Цогтбаяр бол болж буй үйл явдлыг цаг алдалгүй хошигнон зурж чаддаг нэн их авьяастай нэгэн билээ. Тэрээр дуу хөгжим, пянз, ном, хэвлэлийн загварын эх зэрэг маш олон төрлийн цуглуулгатай.