ЦАГААН САРЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

2024 оны 2-р сарын 3-нд "Бид монгол" компанийн байранд цагаан сарын үзэсгэлэн худалдаа сайхан боллоо.7 орчим худалдаачид монголоос ирүүлсэн болон өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээр үйлчлэв. Худалдаанд ирсэн хүмүүс өөрсдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаас гадна өөр хоорондоо уулзан, яриа хөөрөө өрнүүлэв. Цагаан сарын худалдааг зохион байгуулах байр талбайгаар хангаж туслаж буй "Бид монгол" компанидаа юуны түрүүн талархлаа илэрхийлье. БАМХ-оос зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа нь үндэсний уламжлалт баяр цагаан сарыг тэмдэглэх зардлыг босгоход дэмжлэг болдог юм. Тус худалдаан ирж оролцсон хүмүүс өөр хоорондоо халуун дотрноор уулзаж, зовлон жаргалаа ярьж, магнайн тэнийн сэтгэлийн тэхнхээ нэмдэг билээ. Өнөөдрийн худалдаанд оролцсон худалдаачдын хураамж 375 доллар шууд тэр зардалд орно. Өөрсдийн үйл ажиллагаанд зориулан хөрөнгө босгож буй Монгол соёл, урлагийн төвийн хүсэлтийг харгалзан, 50 хувийн хөнгөлөлт олгон, тэднийхээ ажлыг дэмжлээ. Өнөөдрийн худалдаанд ирсэн хүмүүсээс удахгүй болох цагаан сарын арга хэмжээг дэмжин, хувь нэмрээ оруулахаа мөн илэрхийлэв.

Одоогоор цагаан сарын хандив доорх байдалтай өрнөж байна.

1. Я.Баатар, Цогтчимэг нарын гэр бүл 100 доллар

2. Ш.Баатар, Ц.Алтантуяа нарын гэр бүл 200 доллар бэлнээр, мөн 200 долларын үнэ бүхий ном, 20 хадаг

3. Ачаа тээврийн Бид монгол компани хямдралтай үйлчлүүлэх эрхийн бичгүүд- явуулж байгаа бүх ачааны үнээс 10 хувь хөнгөлөх эрхийн тасалбар 40 ширхгийг олголоо.

4. Бөмбөөлэй бэйкери, Оюунгэрэл шинийн нэгний өглөө аарц буцалгаад цагаалга бэлтгэж ирнэ Мөн идээний тавагт ааруул, хайлмаг, өрөм, боорцог хандивлав.

5. Ганзориг, Түмээ нарын гэр бүл байцаа, ногооны салад бэлтгэн авчирна

6. Ж.Энхбаатар, Д.Даваасүрэн нарын гэр бүл 100 доллар

7. Heavenly bistro зоогийн газар, Тамираа 500 доллар

8. Беркли хотын Чулуунсүх, Энхжаргал нарын гэр бүл 100 доллар

9. Эмэрвил хотын М.Бямбацогт, Ю.Ариунзаяат нарын гэр бүл

өвчүүний махан зууш, луувангийн салат

10. Цэрэндулам, Гэрлээ эзэнтэй Кику суши битүүлэгний мах буюу хонины махаар ивээн тэтгэж, чанаж, бэлтгэнэ

11. М.Сувдмаа 50 доллар

12. "Монгол амт" брэндийг хөгжүүлэгч Мөнхтуяагийн гэр бүл тавгийн идээний цагаан идээ, тос ааруул

13. МУ-аас ажлаар ирсэн Энхжаргал, Бадрал, Ундрал нар 100 доллар

14. Плийзант хилл хотын Ч.Дариймаа үр хүүхдүүдийн хамт 100 доллар

15. Батдэлгэр 40 доллар

16. Монгол кафе шимийн архи, 1 галлон айраг, боорцог

17. Беркли хотын Отгончимэг гэр бүлийн хамт 50 доллар

Та бүхэн үндэсний эрхэм сайхан баяраа тэмдэглэн, өв уламжлалаа дээдлэх үйлсийг дэмжин, гар бие оролцоорой, хандив мөнгөөр туслаарай. 2024 оны 2-р сарын 10-нд цагаан сарын шинийн нэгэнд шинэлэх арга хэмжээ Аламедад болно, бүх хүмүүсийг урьж байна.

Энэ өдрийн худалдааны санхүү, тооцоог хариуцсан сайн дурын ажилтан хүүхдүүд: Заяа, Цогзолмаа, Анхбаяр

БАМХ-ны хандивын ширээний худалдааг хариуцан ажилласан Ш.Баатар болон сайн дурын ажилтнууд

Үзэсгэлэн худалдааг хариуцан ажилласан Ц.Батсоёмбо

Байр талбайгаар үнэ төлбөргүй хангасан Бид монгол компани

Ирэх бямба гаригт буюу хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд хотол олноороо учран золгоцгооё.

БАМХ

Линк:

https://www.facebook.com/bamcausa/videos/1448152582440409

 ЭХНИЙ ЦАГААН САРЫН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА

2024 оны 1-р сарын 27-нд "Бид монгол" компанийн байранд цагаан сарын үзэсгэлэн худалдаа сайхан боллоо.10 орчим худалдаачид монголоос ирүүлсэн болон өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээр үйлчлэв. Худалдаанд ирсэн хүмүүс өөрсдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаас гадна өөр хоорондоо уулзан, яриа хөөрөө өрнүүлцгээв. Цагаан сарын худалдааг зохион байгуулах байр талбайгаар хангаж туслаж буй "Бид монгол" компанидаа юуны түрүүн талархлаа илэрхийлье. БАМХ-оос зохион байгуулдаг үзэсгэлэн худалдаа нь үндэсний уламжлалт баяр цагаан сарыг тэмдэглэх зардлыг босгоход дэмжлэг болдог юм. Өнөөдрийн худалдаанд оролцсон худалдаачдын хураамж 500 доллар шууд тэр зардалд орно. Өнөөдрийн худалдаанд ирсэн хүмүүсээс удахгүй болох цагаан сарын арга хэмжээг дэмжин, хувь нэмрээ оруулахаа илэрхийлэв. Одоогоор цагаан сарын хандив доорх байдалтай өрнөж байна.

1. Я.Баатар, Цогтчимэг нарын гэр бүл 100 доллар🥰

2. Ш.Баатар, Ц.Алтантуяа нарын гэр бүл 200 доллар бэлнээр, мөн 200 долларын үнэ бүхий ном, 20 хадаг🎈

3. Ачаа тээврийн Бид монгол компани хямдралтай үйлчлүүлэх эрхийн бичгүүд👌

4. Бөмбөөлэй бэйкери, Оюунгэрэл шинийн нэгний өглөө аарц буцалгаад цагаалга бэлтгэж ирнэ 🥮

5. Ганзориг, Түмээ нарын гэр бүл байцаа, ногооны салад бэлтгэн авчирна🥗

6. Ж.Энхбаатар, Д.Даваасүрэн нарын гэр бүл 100 доллар❤️

Та бүхэн үндэсний эрхэм сайхан баяраа тэмдэглэн, өв уламжлалаа дээдлэх үйлсийг дэмжин, гар бие оролцоорой, хандив мөнгөөр туслаарай. 2024 оны 2-р сарын 10-нд цагаан сарын шинийн нэгэнд шинэлэх арга хэмжээ Аламедад болно, бүх хүмүүсийг урьж байна.

Өнөөдрийн худалдааны санхүү, тооцоог хариуцсан Сүхээ

БАМХ-ны хандивын ширээний худалдааг хариуцан ажилласан Ш.Баатар

Үзэсгэлэн худалдааг хариуцан ажилласан Ц.Батсоёмбо

Байр талбайгаар үнэ төлбөргүй хангасан Бид монгол компани

Ирэх бямба гаригт буюу 2-р сарын 3-нд Бид монгол компанийн байранд 2 дахь худалдаа болно.

БАМХ

Линк:

https://www.facebook.com/bamcausa/videos/1093582002070392

https://www.facebook.com/MongolianBusinessCouncilofSanFranciscoBayArea/videos/1792472031269581

https://www.facebook.com/reel/1327173101323786

МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН УУЛЗАЛТ

2024 оны 1 сарын 28-ни оройн 4:30-нд БАМХ, "Цахим Өртөө" ТББ-аас хамтран зохион байгуулсан “Монголын мэдээлэл технологийн одоо ба ирээдүй” сэдэвт уузалт Албаны хотны олон нийтийн төвд болов. Тус уулзалтанд Гэрэгэ Системс компанийг үндэслэгч Н.Энхжаргал, Дижитал Номад компанийг үндэслэгч Э.Ундрал, Болорсофт компанийг үндэслэгч Бадрал халуун дотно яриа өрнүүллээ. Манай уулзалтын зочид 2024 оны 1 сарын 29-нөөс 2 сарын 3-ны хоорондох Учрал сайдын айлчлалын бүрэлдэхүүнд оролцож яваа юм.