2024 ОНЫ ЦАГААН САР

Photos by Shirchin Baatar, Tuul Avirmed and William Lee

Бэй Аэриагийн Монголчуудын цагаан сарын нийтийн золголт сайхан боллоо

Арвандолдугаар жарны "Хилэнт эх" хэмээх модон луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн нэгний сайн өдөр Бэй Аэриагийн монголчууд билэг ерөөлөөр учран, ахас ихэс, настан буурлуудаа хүндлэн золгож, амар мэндээ мэдэлцэн, билэгтэй сайхан үгсийг хөөрөлдөв. Сар шинийн ёслолын арга хэмжээг нээж, МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕК Б.Мөнхбаатар, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо нар мэндчилгээ дэвшүүлж, хүн бүр, айл болгонд сайн сайхны ерөөл өргөв. Мөн Аламеда хотын дарга Мэрилин Ашкрафт, Аламеда хотын зөвлөлийн гишүүн, хотын дарга асан Триш Спэнсэр, Оакланд хотын зөвлөлийн гишүүн Дэн Калб нар зочлон ирж, цагаан сарын мэндчилгээ дэвшүүлэв.

Уламжлал ёсоор бурхан шашны “Занабазар” төвийн тэргүүн хамба Г.Дамчаабазар хурсан олонд ерөөл айлдан, буян номын даллага авахуулав.

БАМХ-ны дэргэдэх “Амуунаагийн бүжгийн студи”-ийн авьяаслаг хөөрхөн бүжигчид, морин хуурч З.Амгаланбаатар болон улсын харцага Жамьянпүрэвийн морин хуурч хүү Бадамгарьд, дуучин П.Сүхбаатар, сурагч Д.Агиймаа нар ая дуу, уран бүжгээрээ хурсан олныг цэнгүүлэв. Авьяаслаг хөтлөгч, дуучин Л.Эрхэмбат, Америкийн 2023 оны ази гаралтай миссис Ч.Хэрлэнбаяр нар сар шинийн баярыг утга, ёслол төгөлдөр сайхан хөтөллөө. 92 настай Д.Цоодол өвөө хурсан олонд сургаалиа айлдаж, жилийн эхний өдөр билэг ерөөлөө хайрлав.

Улиран одож буй туулай жилд Бэй Аэриагийн монголчууд амжилт бүтээлээр дүүрэн байснаас төлөөлүүлэн, МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-аас БАМХ-ны ажил үйлсийг урамшуулсны заримыг энд дурдвал холбооны тэргүүн Ц.Батсоёмбыг МУ-ын засгийн газрын шагнал "Нийгмийн хамгааллын тэргүүний ажилтан”, гишүүн Ц.Зулхүүг МУ-ын засгийн газрын шагнал “Зам, тээврийн тэргүүний ажилтан”, гишүүн Б.Буян-Уртыг МУ-ын засгийн газрын шагнал “Зам, тээврийн яамны жуух бичиг”, УЗГ Ш.Баатар, М.Сувдмаа нарыг нийслэлийн шагнал “Улаанбаатар хотын хүндэт иргэн”, УЗГ Ю.Ариунзаяат, гишүүн Дамдинсүрэн, Я.Баатар нарыг төрөлх Завхан аймгийн 100 жилийн ойн медалиар шагнасныг энд тэмдэглэх нь зүйтэй. ЕКГ-ын нүүр хуудаст илүү олон хүний амжилт бүтээлийг урамшуулсан тухай мэдээлэл бий.

Ийнхүү идээ цагаа элбэг сайхан, үг хэл билэгтэй сайхан, үйлс ажил өөдрөг сайхан, санаа сэтгэл уужим сайхнаар өвгөн жилийг мордуулж, өнөтэй жилийг хамтдаа угтан урин золголоо.

Хандивлагчид:

Бид Монгол 10 хувийн хямдрал бичиг 40 ш

Кику суши Б.Цэрэндулам битүүлэгний мах

Ч.Ганзориг, Түмэнжаргал байцаа, ногооны салат

"Монгол амт" Р.Мөнхтуяа 2 шахсан бяслаг, 4 хайрцаг хайлмаг

Ю.Ариунзаяат, М.Бямбацогт өвчүү, луувангийн салат

Ш.Баатар, Ц.Алтантуяа бэлгэнд өгөх 20 ш ном, 20 хадаг, 20 боодол шоколад

Р.Отгончимэг сүүтэй халуун цай

Ю.Ариун-Эрдэнэ, Д.Чимгээ 4-л айраг, боорцог, шимийн архи

Д.Оюунгэрэл Бөмбөөлэй бэкери буцалсан аарц, ааруул, боорцог, өрөм, хайлмаг

П.Сэлэнгэ 30 доллар үнэ бүхий цай, ус, сүү

Heavenly bistro - Tamiraa $500.00

Ч.Дариймаа $100.00

Б.Батдэлгэр $40.00

Р.Отгончимэг $50.00

Я.Баатар, Ю.Цогтчимэг $100.00

Ш.Баатар, Ц.Алтантуяа $200.00

Ж.Энхбаатар, Д.Даваасүрэн $100.00

М.Чулуунсүх, Б.Энхжаргал $100.00

Б.Буян-Урт, Л.Эрдэнэчимэг $100.00

Сууринбүрнээбаатар $100.00

С.Гангатуул $50.00

Б.Үүрцайх, Б.Өлзийсайхан $100.00

М.Сувдмаа $50.00

Н.Ганбаатар, Ч.Булгантамир $50.00

С.Энхтөгөлдөр $200.00

Амар ах $50.00

МУ-аас С.Бадрал, Э.Ундрал, Н.Энхжаргал $100.00

Цагаалганы өмнө ажиллаж, байр, ширээ, тайзаа засч бэлдсэн:

С.Төмөрбаатар, Т.Мөнхсуурь, Т.Рэйган, Ч.Ганзориг, Түмэнжаргал, Х.Баттөгөлдөр, П.Сэлэнгэ, Tseka, Б.Сэлэнгэ, Б.Буяндэлгэр ба сайн дурын ажилтан хүүхдүүд

Цагаалганы үеэр зочдод үйлчилсэн: П.Сэлэнгэ, Түмэнжаргал, Б.Сэлэнгэ, Х.Сүхээ, Ц.Алтантуяа, Tseka Thomas

Цагаалганы дараах ажлыг нугалсан:

С.Төмөрбаатар, Т.Мөнхсуурь, Т.Рэйган, Ч.Ганзориг, Түмэнжаргал, А.Ариунтуул, Б.Сэлэнгэ,

Урлагийн тоглолтыг зохион байгуулсан: А.Ариунтуул

Хөтөлбөр бичсэн Ц.Батсоёмбо

Ерөөл айлдсан Д.Цоодол өвөө

Морин хуурчид: З.Амгаланбаатар, Ж.Бадамгарьд

Бүжгийн багш: З.Амуунаа

Бүжигчид: А.Цогзолмаа, Ч.Абби, Аллисон, Болор, Б.Буянзаяа, Индра, Мичид, Д.Мишээл, Меган, Мелисса, Сувдаа, И.Эгшиглэн, Энхрийлэн

Дуучид: МУСТА П.Сүхбаатар, Л.Эрхэмбат, Д.Агиймаа

Албаны хүмүүсийг урих ажлыг хариуцсан Д.Жанцанхорлоо

Саунд хариуцсан Т.Мөнхсуурь

Гэрэл зургийг William Lee

Facebook live by Seko Purev

Монголоос хэрэгцээт зүйлсийг бэлтгэж илгээсэн: БАМХ-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Хишигбаяр

Монголоос календарь авчирч тусласан Д.Ундрал

Цагаан сарыг зохион байгуулах комиссыг удирдсан Ц.Батсоёмбо

Гарч буй луу жилийн үр өгөөж, буян хишиг, үйлс ажил, амжилт бүтээл арвин ихээр дуурсах болтугай.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

БАМХ