Х.БААСАНСҮРЭН ХАМБЫН УУЛЗАЛТ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалт лекцийн шигтгээ болгож Эрдэнэзуу хийдийн хамба Х.Баасандорж ламтай 2017 оны 1 сарын 15-ны өдрийн 13 цагт Оакланд хотын Нийтийн номын санд уулзалт хийв. Нинж сэтгэлийг дуугаар илэрхийлж, хүнд хэрхэн хүргэх тухай сургаал айлдаж, хэдэн сайхан дуу дуулсан нь сошиалын ертөнцөд хэдэн зуун мянган хүнд хүрсэн билээ.

Бичлэгүүд:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1161906640573624/

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1161873223910299/

Л.ЭРДЭНЭЧИМЭГ ПРОФЕССОРЫН ЛЕКЦ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын анхны лекц болгож, Өвөр Монголын Урлагийн Их Сургуульд урилгаар багшилж буй доктор, профессор Лувсанноровын Эрдэнэчимэг багш 2017 оны 2 сарын 4-ний өдрийн 12 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд Монгол ардын уртын дууны талаар нэн сонирхолтой илтгэл тавив. Лекцийн дараа хүрэлцэн ирсэн зочидтой халуун дотно ярилцаж суулаа. 

Бичлэг:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1183300428434245/

Ц.ЦОЛМОН ПРОФЕССОРЫН ЛЕКЦ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын хоёр дахь лекцийг Өвөр Монголын их сургуулийн доктор, профессор, яруу найрагч Цэнджавын Цолмон багш 2017 оны 2 сарын 4-ний өдрийн 14 цагт тус холбооны байранд Өвөр Монголын хэл, утга зохиолын хөгжил, хэл соёлоо хэрхэн авч үлдэх талаар хийв. ӨМӨЗО-ны "Солонго" шагналт яруу найрагч Ц. Цолмон Шилийнгол аймгийн зүүн Сөнөд хошуунд төржээ. 1985 онд Өвөр Монголын Багшийн Их Сургууль төгсөөд, үргэжлүүлэн суралцаж хэл бичгийн ухааны доктор цол халгаалж, сургуульдаа профессороор үлдсэн. Цолмон гуай одоо Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуульд багшилж байна. 1996 онд "Их Тамчийн тэнгэр", 2006 онд "Аниргүйн дунд", 2011 онд “Цэцгийн салхи” шүлгийн түүврээ гаргажээ. 2006 онд Дэлхийн Монгол туургатны яруу найргийн наадмын гуравдугаар байр, 2006 онд "Гилгүүн уянга" яруу найргийн наадмын алтан одонгийн эзэн болж байсан юм. Лекцийн дараа хүрэлцэн ирсэн зочидтой халуун дотно ярилцаж суулаа. 

Бичлэг:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1183349695095985/

Г.ГАЛБАДРАХ БАГШИЙН УУЛЗАЛТ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулдаг тогтмол уулзалтын хүрээнд Г.Галбадрах багшийг 2017 оны 2 сарын 9-ний оройн 19 цагт тус холбооны байранд урин уулзаж, АНУ-д монголчууд амьдардаг том хотуудаар тойрон аялж, монгол биснесийн каталог хийж буй ажилтай нь танилцав. Галбадрах багш бол Монгол хүн монголын баялаг хэмээх алдартай ярилцлага нэвтрүүлгээрээ монголын ард түмэнд тнайгдсан нэгэн билээ.

Ч.ТУУЛ БАГШИЙН ЛЕКЦ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын гурав дахь лекцийг Ч.Туул багш 2017 оны 2 сарын 11-ний өдрийн 14 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд Төрийн шагналт зохиолч Чойжамцын Ойдовын амьдрал, уран бүтээл хийв. Ч.Ойдовын Туул нь 1971 онд Улаанбаатар хотын 10 жилийн 2-р дунд сургууль төгсөж, Улсын багшийн дээд сургуулийг орос хэл, уран зохиолын багшийн мэргэжлээр сурч төгсөөд, Архангай аймгийн гурван суманд 4 жил, Ховд аймгийн 10 жилийн дунд сургуульд 12 жил багшилсан байна. Хэсэг хугацаанд Энэтхэг улсад амьдарсны дараа Улаанбаатар хотын 10 жилийн 1-р дунд сургуульд үргэлжлүүлэн багшилжээ. О.Туул багш энэ жил Төрийн шагналт зохиолч Ч.Ойдов аавынхаа 100 насны ойг тэмдэглэхээр бэлтгэж байна. Зохиолч Ч.Ойдов нь Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул, 2-р дайны фронтын сурвалжлагч, жүжгийн зохиолч хүн билээ. Монголын ард түмэн түүнийг "Далан худалч", "Жаргалын зам", "Зам" жүжгийн зохиолуудаар нь сайн мэднэ. Зохиолч Ч.Ойдов гуай хөгжмийн зохиолч Б.Дамдинсүрэн гуайтай хэрхэн хамтарч ажиллаж байсан талаар О.Туул багш сонирхолтой яриа дэлгэлээ. 

Бичлэгүүд:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1189734761124145/

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1189751141122507

ЖАДО РИНБҮҮЧИЙГИЙН УУЛЗАЛТ

2017 оны 2 сарын 22-ны оройн 6:00 цагт БАМХ-ны Монгол соёлын төвийн байранд Энэтхэгийн Дарамсала хот дахь Жүд-до тарнийн ёсны хийдийн хамба лам ачит Жадо ринбүүчи хуран цугласан монголчуудтай уулзаж, хэрхэн аж төрөх ёсыг номлоод, Доржнамжом бурханы бясалгал даган соёрхол, Дашчийрэв сан, Гурван гүрэм сахиусны даатгал айлдлаа. Жадо ринбүүчи Бурхан багшийн хөргийг БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбод бэлэглэж, монголчууддаа эрүүл энх сайн сайхныг хүсэв.

Г.УНДАРМАА ЖҮЖИГЧНИЙ УУЛЗАЛТ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулдаг тогтмол уулзалтын хүрээнд жүжигчин Г.Ундармаа 2017 оны 2 сарын 25-ний оройн 14 цагт тус холбооны байранд монголчуудтай уулзаж, Бэй Аэриагийн монголчуудад "Амьдралоги" хэмээх киноны тхай дэлгэрэнгүй ярилаа.

АЯЛАГЧ Ж.ЗОЛБАЯРЫН УУЛЗАЛТ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал лекц уулзалтын дөрөв дэх зочноор Амай хэмээн олонд алдаршсан алдарт аялагч Жамбалсүрэнгийн Золбаяр уригдаж, 2017 оны 3 сарын 4-ны хагас сайн өдрийн 14 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд сайхан уулзалт боллоо. Дэлхийн 86 орноор аялж монгол хүний шандсыг өөрийн биеэр туулж, сорьсон Золбаяр нь 1979 оны 6 сарын 28-нд Улаанбаатар хотод их сургуулийн багш, сэхээтний гэр бүлд төрж, өсчээ. Дунд сургуулийн 1-5 дугаар ангидаа олон үндэстний Зөвлөлт Холбоот Улсад гэр бүлтэйгээ амьдрахдаа орос хэл сурч, Европ, Зөвлөлтийн соёлтой танилцсан байна. 1997 онд тухайн цаг үеийн Монголын хамгийн шилдэг гурван дунд сургуулийн нэг болох, гадаад хэл сургалтын 23 дугаар сургуулийг, 2003 онд МУИС-ийн Олон Улсын Харилцааны Дээд сургуулийг, Япон судлалаар төгссөн. 2005 он гэхэд, Зөвлөлтийн нөлөө дууссаны 15 жилийн дараа Монголд, дэлхийн дөнгөж дэлгэрч эхэлсэн Электро хөгжмийн урсгалыг нэвтрүүлэх “Клуб21” гэх таван жилийн төслөө амжилттай хэрэгжүүлжээ. Цөөн хэдэн уран бүтээлчтэй, хэдхэн төрлийн хөгжмийн урсгалыг мэдлэг, сонирхдог, хаалттай бүсээс чөлөөлөгдөөд удаагүй улсын иргэдэд шинэ хөгжмийн давалгааг мэдрүүлнэ гэдэг амаргүй байсан ч, тухайн үеийн Монгол залуусын олонхи нь Электро Транс хөгжмийг сонгосон байна. ОУХДС-ийг төгсөөд СУИС болон Удирдлагын Академид тус бүр бие даан, цагийн хичээлийн хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлээ дээшлүүлжээ. Монголынхоо соёл, ухаарлын ертөнцөд “Амай” гэх “Ам”ны тусламжтай “Ая” гаргах урлаг, Электро хөгжмийн урсгал, Диско Клубын соёл, “Монгол электро” хөгжмийн гурван цомог, Монгол улсын Засгийн газраар хүлээн зөвшөөрөгдөн, аймаг сум бүрт хүргэгдсэн ажээ. Дэлхийн хүмүүсийн амьдралын олон өнгийг харуулсан “Монгол Бадарчин” дөрвөн боть ном туурвижээ.

Бичлэг:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1211317718965849

Ш.ГАН-ЭРДЭНЭ МЭРГЭЖИЛТНИЙ УУЛЗАЛТ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулдаг тогтмол уулзалтын хүрээнд Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын ажилтан Ш.Ган-Эрдэнэ 2017 оны 3 сарын 11-ний оройн 14 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд нийгмийн даатгалын тухай, хуулийн шинэчлэлтүүд, тэтгэврийн даатгал, үүнд гадаадад байгаа монголчууд хэрхэн хамрагдах тухай яриа хийв. Нийгмийн даатгалын дэвтэр гэх мэт бичиг баримтаа авчирсан хүмүүст нэг бүрчлэн холбогдох зөвлөгөөг өглөө.

Ш.БААТАР ДОКТОРЫН ЛЕКЦ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын тав дахь удаачийн зочноор судлаач эрдэмтэн Ш.Баатар оролцож, “Дэлхийн соёл иргэншил дэх нүүдэлчдийн нөлөө” хэмээх удиртгал лекц уншив. Ш.Баатар нь хятан нар болоод эртний монгол угсааны нүүдэлчдийн талаар бие даан судалгаа хийдэг, 2004-2008 онд Бөркли дэх Калифорнийн их сургуулийн Зүүн өмнөд Ази судллалын хүрээлэнд Жэймс Боссон профессорын удирдлага дор зочин судлаач, 2004-2007 онд Стэнфорддын их сургуулийн Түүхийн тэнхмийн Марк Манкл профессорын судалгааны туслах (прокси), 2008-2016 онд Станфордын их сургуулийн Зүүн Азийн хэл шинжлэлийн тэнхимд Алберт Дийн профессорын судалгааны туслах хийж, тус сургуулийн оройн сургуульд явж, (https://continuingstudies.stanford.edu/) Патрик Хант профессор зэрэг багш нараас дэлхийн соёл иргэншлийн археологийн гүнзгийрүүлсэн сургалт авсан.

ХӨСӨГТӨН ХАМТЛАГИЙН УУЛЗАЛТ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын зургаа дахь удаачийн зочноор Хөсөгтөн хамтлаг уригдаж, 2017 оны 3 сарын 23-ны хагас сайн оройн 19 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд сайхан уулзалт хийхдээ багийн ахлагч А.Меэгомбо аялан тоглолтынхоо тухай сонирхолтой сайхан лекц уншив. 2017 оны 3 сарын 24-нд тоглох Хөсөгтөн хамтлагийн тоглолтонд зориулсан Бөркли дэх Калифорнийн их сургуулийн Олон улсын оюутны байрыг БАМХ-ны хөнгөлөлтөөр олж өгсөн юм. Энэ нь үзэгчдийнхээ ая тухыг бодсон буяны ариун үйлс байлаа. Хөсөгтөн хамтлаг нь 2008 онд байгуулагдсанаасаа хойш дэлхийн олон оронд Монголын язгуур урлагийг түгээж, улс орноо гайхамшигтай сурталчилж яваа ардын урлагийн чадварлаг хамтлаг билээ.

Бичлэг:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1231286790302275

Д.ЭРДЭНЭБААТАР ПРОФЕССОРЫН ЛЕКЦ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын долоо дахь удаагийн цувралаар Улаанбаатар их сургуулийн профессор, түүхийн ухааны доктор, археологич Диймаажавын Эрдэнэбаатар уригдаж, 2017 оны 4 сарын 8-ны Бямба гаригийн өдрийн 14 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд “Хүннү өвөг дээдсийн үлдээсэн өв” сэдвээр сонирхолтой лекц уншив. Д.Эрдэнэбаатар багш бол Архангай аймгийн Гол мод хэмээх газарт буй Хүннүгийн булшинд хийсэн малталтыг удирдаж, түүхэнд дурсагдах гайхалтай олдворууд олж, Хүннүгийн судлалд шинэ хуудас нээсэн археологич, монгол эрдэмтэн болно.

М.БАТЧИМЭГ ПРОФЕССОРЫН ЛЕКЦ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын найм дахь удаагийн цувралаар УИХ-ын гишүүн асан, МУИС-ын зочин профессор, хуулийн докторант Мигэддоржийн Батчимэг уригдаж, 2017 оны 4 сарын 15-ны Бямба гаригийн өдрийн 14 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд “Үндсэн хуулийн өөрчлөлт” сэдвээр сонирхолтой лекц уншив. М.Батчимэг профессор нь Монгол хэлний хуулийг санаачлан боловсруулж, батлууснаараа түмэн олондоо танигдсан эрхэм хүмүүн билээ.

Бичлэг:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1252672234830397

Ц.УРАНЧИМЭГ ДОКТОРЫН ЛЕКЦ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын ес дэх удаагийн цувралаар Бөркли дэх Калифорнийн их сургуулийн багш, урлаг судлаач Цүлтэмийн Уранчимэг доктор уригдаж, 2017 оны 4 сарын 15-ны Бямба гаригийн өдрийн 16 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд “Монголын Их хүрээ хийдийн Бурханы шашны урлаг” номоо танилцуулж, сонирхолтой лекц уншив.

Бичлэг:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1252732868157667

Д.БАЯРСАЙХАН БАГШИЙН УУЛЗАЛТ

2017 оны 4 сарын 29-ний өдрийн 1 цагт БАМХ-ны Монгол соёлын төвийн байранд "Орчин цагийн монгол хүүхдийн хүмүүжил" номын зохиогч Д.Баярсайхан багш сонирхолтой сайхан лекц уншив. Д.Баярсайхан нь Сакраменто хотод эцэг эхчүүд, хүүхдүүдийн олон ажлыг зохион байгуулж асар их туршлага хуримтлуулсан билээ. Бага насны хүүхэдтэй эхчүүдийн Цайны найзууд клуб, “Egg Hunting” гэр бүлийн өдөрлөг, Сакраменто хотын Хүүхдийн шинэ жилийг холбоотой хамтарч зохион байгуулж, “Focus on”, “Right Start” зэрэг олон төслийг хэрэгжүүлж, хүүхдийн ТУС клубыг байгуулан ажиллаж байна.

Линк:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1265408343556786

Д.ӨЛЗИЙБААТАР ДОКТОРЫН ЛЕКЦ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын 10 дахь удаагийн цувралаар Монгол Улсын ШУА-ын Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтэн, түүхч Дэмбэрэлийн Өлзийбаатар доктор уригдаж, 2017 оны 5 сарын 6-ны Бямба гаригийн өдрийн 13 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд “XX зууны Монголчууд” сэдвээр сонирхолтой лекц уншив. Эрхэм эрдэмтний МОНГОЛЧУУД Цахим түүх бүтээл нь сүүлийн хэдэн жил хамгийн их үр өгөөжтэй, соён гэгээрүүлэх бүтээл болсон билээ.

Бичлэг:

https://www.youtube.com/watch?v=uDavEBGDtog

АЖИА ГЭГЭЭНТНИЙ ЛЕКЦ

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын 11 дахь удаагийн цувралаар Төвд-Монголын шашин соёлын төвийн тэргүүн, Гүнбэн хийдийн хамба лам асан Ажиа гэгээнтэн залагдаж, 2017 оны 5 сарын 20-ны Бямба гаригийн өдрийн 13 цагт тус холбооны Монгол соёлын төвийн байранд “Хүүхдийн цусны хаврын эмнэлгийн үйл ажиллагаа, талархал” сэдвээр сонирхолтой лекц уншив. Ажаа гэгээнтэн бол Хөхнуурын дээд монголчуудаас тодорсон хошууд угсааны монгол хүн билээ. Гэгээнтнийг хоёр настайд нь Богд Зонхивын аавын нь хойд дүрээр тодруулжээ. Ажаа гэгээнтэн соёлын хувьсгалын хүнд жилүүдэд 14 жил шоронд суусан агаад хожим Гүнбэн хийдийн хамба ламаар залагдсан байна. 9-р Банчин Богдын асуудлаас болж, 1998 онд Хятадаас дүрвэж, Гуантамалагаар дамжин АНУ-д цагаачлан ирсэн билээ.

Бичлэг:

https://www.youtube.com/watch?v=O5pcsIz6gEk

ТӨРИЙН ДАЛБАА МАНДУУЛАХ ЁСЛОЛ

2017 оны 7 сарын 11-нд Сан Франциско хотын захиргаан дээр Монгол Улсын төрийн далбааг мандуулах ёслолын хүндэтгэлийн арга хэмжээнд Ерөнхий консул С.Эрдэнэ гуайн урилгаар БАМХ-ны төлөөлөл оролцов. Энэхүү сайхан үйлсийг анхны Ерөнхий консул Н.Анхбаяр бүтээж, улмаар уламжлал болон тогтсон юм.

ОБЕГ-Т ХАНДИВ ГАРДУУЛАВ

Монгол эх оронд маань гантай зуны цагт ой хээрийн түймэр гарч, олон зуун га газрыг хамран, ихээхэн хохирол учруулдаг билээ. Эх орны нөхөж баршгүй баялаг ой мод, ан амьтнаа түймрийн гамшгаас аврах сэтгэлээс үүдэлтэй "Эх орондоо туслацгаая" хандивын аян Бэй Аэриа, баруун эргийн монголчуудын дунд амжилттай явагдлаа. Нийт 93 хүн, байгууллага оролцож, 4163 доллар цуглуулав. Үүнээс gofund, paypal гэх мэт зарим хураамж төлөөд 4140 долларыг ОБЕГ руу илгээсэн. 2017 оны 7-р сарын 31-нд Бэй Аэриагийн монголчуудын төлөөлөл Ц.Хишигбаяр, Түвшинбаяр, Л.Сайнтуяа нар ОБЕГ-ын дэд дарга, хурандаа П.Баттогтох тэргүүтэй бие бүрэлдэхүүнд элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийн хандивыг хүлээлгэн өглөө. Мөн энэ үеэр Швед, Ирланд, Польш, Австрали зэрэг оронд байгаа монголчуудын төлөөлөл бас хандиваа гардуулав. "Гадаадын 12 оронд суугаа хэдэн зуун монголчууд 75 сая төгрөг цуглуулан ОБЕГ-т хандивлалаа. Цаашид хамтран ажиллах боломжтой" гэж Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны дарга С.Цэрэндэмбэрэл мэдэгджээ.

Хандивын ажилд идэвхтэй оролцож, тусласан Сан Францискогийн Монгол кафе, Оакландын Монгол хоолны газар, Монгол шагайн товчооны хамт олон, хандивын мөнгийг Монголд найдвартай аваачсан Түвшинбаяр, ОБЕГ-т хариуцлагатайгаар хүлээлгэн өгсөн Ц.Хишигбаяр, Л.Сайнтуяа, хандивын ажлыг амжилттай зохион байгуулсан нийт гишүүддээ, мөн даян дэлхийгээр тархан суугаа элэг нэгт монголчууддаа, ХЧМЗ, бусад холбоод, олон нийтийн байгууллагуудад талархал илэрхийлж, ажил үйлс нь үргэлж өөдөө байхын ерөөл өргөе.

Бэй Аэриагийн хандивлагчид:

93. Чулуунсүх, Б.Энхжаргал нарын гэр бүл (Berkeley) $50

92. С.Баттулгын гэр бүл (Oakland) $30

91. Д.Энхчимэг (Энхүүлэй) (Oakland) $50

90. О.Солонго (Соко) (Oakland) $25

89. Ц.Зулхүү, А.Туул (Albany) $50

88. Энхсарнай Кнотт (San Jose) $50

87. Б.Баясгалан, Г.Сарантуяа (Albany) $100

86. М.Сувдмаа (Oakland). $100

85. Д.Идэр, П.Сумъяа нарын гэр бүл (Alameda) $50

84. Цогтбаяр (Шагай) $20

83. Эрдэнэ-Очир (Шагай) $20

82. Ганзориг (Шагай) $20

81. Орхон (Шагай) $20

80. Энхбаяр (Шагай) $20

79. Батмөнх (Шагай) $10

78. Батбаатар (Шагай) $20

77. Түвшээ (Шагай) $20

76. Отгонбаяр (Шагай) $20

75. Эрдэнэбаяр (Шагай) $20

74. Ганбаатар (Шагай) $20

73. Жавхлантөгс (Шагай) $20

72. Эрдэнэхүү (Шагай) $20

71. Энхбаатар (Шагай) $20

70. Батчулуун (Шагай) $20

69. Түвшин (Шагай) $20

68. Цолмон (Шагай) $20

67. О.Бадамаа (San Francisco) $10

66. А.Тэлмэн (uber) $5

65. А.Үнэнбат (Daly City) $50

64. Х.Төмөрбаатар (Oakland) $10

63. Р.Алтанбагана (San Francisco) $10

62. Д.Сарантуяа (Mongol Cafe) $5

61. С.Заяа (San Francisco) $5

60. Ц.Номин (San Francisco) $4

59. Э.Цэрэнлхам (San Francisco) $5

58. Ням (Oakland) $1

57. Э.Манлай (San Francisco) $10

56. А.Амар (Walnut Greek) $18

55. Б.Батболдын гэр бүл (San Francisco) $50

54. Д.Бат-Эрдэнэ (Sacramento) $10

53. Ариунбалдан Болдбаатар Батхишиг Баяржаргал (San Francisco) $20

52. Тэгшжаргал, Цэлмэг (San Francisco) $25

51. Э.Ариунбайгаль (San Francisco) $25

50. Н.Тэгшжаргал (San Francisco) $11

49. Д.Отгонбаатар (Alameda) $50

48. Д.Пүрэвсүрэн эмч $50

47. М.Сэнгүүн, М.Оюун-Эрдэнэ (gofundme) $50

46. Д.Жаргалсайхан, Ч.Сэндэрмаа (gofundme) $50

45. Ф.Сувд (gofundme) $100

44. Э.Болор (gofundme) $50

43. Т. Оюун (San Francisco) $25

42. Сан Францискогийн "Монгол кафе" $50

41. Э.Элдэв-Очир (San Francisco) $10

40. Н.Намуунбайгаль (San Francisco) $10

39. Л.Сайнбилэг, Г.Мэргэнтуул (Walnut Greek) $50

38. Д.Дашмөнхийн гэр бүл (Albany) $50

37. Гантөмөрийн Эрдэнэбат (Ann Arbor, MI) $50

36. Цэрэнбалтав Энхтуяа (Livermore) $50

35. Батмөнх, Б.Буянханд (San Francisco) $30

34. Ичинхорлоогийн Амаржаргал (Sacramento) $50

33. Отгонцэцэг, Рэй нарын гэр бүл (Alameda) $100

32. С.Эрдэнэ, Д.Туул нарын гэр бүл (МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул) $100

31. Нараа, Хуягаа $100

30. Дэлгэрмаа гоо сайханч $50

29. Бат-Өлзий, Туяа нарын гэр бүл $50

28. Д.Баяраа, Б.Алтантуяа (Albany) $100

27. Батзориг, Т.Энхмаа (San Francisco) $50

26. Ральф, С.Оюунгэрэл (Mountain View) $100

25. О.Мөнхтуяа (Pleasant Hill) $20

24. Б.Оюунболд, Ч.Номин (Alameda) $100

23. Т.Эс-Олдох (Oakley) $100

22. Оюунцэрэн, Алтанцэцэг нарын гэр бүл (Walnut Greek) $100

21. "Кику суши" хоолны газар $200

20. Ананд, Б.Анхжаргал нарын гэр бүл (San Rafael) $50

19. М.Гансүх, Б Бадам, Х.Мөнх-Ундрага (Walnut Greek) $50

18. Баттулга, Эрка (Richmond монгол хоол) $50

17. Т.Болдгэрэл (Oakland) $99

16. Д.Мөнхбатын гэр бүл (Albany) $100

15. Эрдэнэбаатар, Д.Мядагмаа (San Francisco) $100

14. А.Болдсүх, Б.Саранчимэг (Alameda) $50

13. Л.Алтангэрэлийн гэр бүл (Oakland) $50

12. С.Энхтөгөлдөр (Oakland монгол хоол) $50

11. Ж.Гангатуул (Albany) $20

10. Ганбат Батбямба (gofundme) $50

9. Ж.Энхболд, Л.Оюунтуяа (Oakland) $50

8. Ю.Ариунзаяат (Oakland) $20

7. Д.Ундрал (San Francisco) $50

6. Галбадрахын гэр бүлээс (Alameda) $50

5. Д.Нямсүрэн (San Francisco) $50

4. Б.Сүхбаатар (San Leandro) $100

3. С.Төмөрбаатар, Ц.Батсоёмбо (Oakland) $50

2. Д.Дүүрэнжаргал (San Francisco) $20

1. Ш.Баатар, Ц.Алтантуяа (San Francisco) $100

Эрхэлж өссөн эх орон, түшиж тулдаг уул хангайгаа хамгаалах үйлсэд сэтгэлийн дуудлагаар, чадлын хэрээр тусласан нийт хандивлагчиддаа гүн талархал илэрхийлье. Сайн үйлс улам бүр дэлгэрэх болтугай.

Ц.СИЙЛЭГМАА ДЭД КОНСУЛЫН ҮДЭЛТ

Монгол Улсын Ерөнхий консулын газрын дэд консул Цэрэнсодномын Сийлэгмаа нь ажил үүргийн хугацаагаа дуусгаад эх орондоо буцаж буй тул 2017 оны 9 сарын 11-нд БАМХ-ын удирдах зөвлөлөөс хүлээн авч, үдэх ёслолын арга хэмжээ зохион байгуулав. Ц.Сийлэгмаа нь гурван жилийн турш консулын үйл ажиллагаа явуулж, олон зуун монголчуудад тусалсан нэгэн эрхэм төрийн түшээ билээ. Холбооны бидтэй байнга нягт харилцаатай ажил хэрэгчээр хамтран ажилласан тул эрхэм хадагтай Ц.Сийлэгмаа танд гүнээ талархаж байна. Цаашдийн ажил үйл тань цаг ямагт өлзийтэй сайхан байх болтугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНЭГҮЙ ҮЗЛЭГ

2017 оны 11 cарын 12-ны ням гаригийн өдрийн 12 цагаас 15 цагийн хооронд Берклид байрлах Монголчуудын холбооны байран дээр эрүүл мэндийн даатгалтай, даатгалгүй, мэдээлэл авах хүсэлтэй монголчуудаа зориулан, эрүүл мэндийн залуу мэргэжилтэн Э.Намуун, Л.Сайнтуяа нарын идэвх санаачлагаар эрүүл мэндийн өдөрлөг болж, "Bayview and Marin Wellness and Health kлиник"-ийн эмч, эмнэлгийн ажилтан, сувилагчид оролцож, зөвхөн монголчууддаа дараах үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэв. Үүнд: даралт vзэх, цусан дахь сахарын хэмжээг хэрхэн шалгах, эрүүл мэндээ анхаарах, өвчнөөс урьдчилан сэргийлэх сургалт хийх, бичиг баримттай, баримтгүй хүмүүc xaмрагдаж болох бүх төрлийн үнэтэй, үнэгүй даатгалын тухай мэдээлэл өгөх, эрүүл мэндийг даатгалд хамруулах, Бэй Аэриа дахь үнэгүй эрүүл мэндийн төвүүд болон үнэгүй үзлэгийн талаар үнэн зөв мэдээлэл өгөх, Bayview and Marin Wellness and Health эрvvл мэндийн төвийн тухай танилцуулах зэрэг үйлчилгээ багтав. Эрүүл мэндийн тус төвийн даатгалын ажилтан хүccэн хүмүүcийг даатгалд хамрууллаа. Өөрсдийн сурсан мэдсэнээ монголчууддаа харамгүй түгээж, амралтын цагаа сайн дурын үйлсэд зориулан, олдсон боломжоо сайхан сэтгэлээр монголчууддаа хүртээх энэхүү өдөрлөгийг зохион байгуулсан залуу мэргэжилтэн Э.Намуунаа, түүний ээж Л.Сайнтуяа нартаа маш их баярлалаа.