МОНГОЛЧУУДЫН ХОЛБООНЫ БАЙРНЫ НЭЭЛТ

БАМХ-ны Монголын соёлын төвийн нээлтэнд хүрэлцэн ирсэн, хамтарч тусалсан бүх хүнд маш их баярлалаа. Хүрэлцэн ирсэн зочдодоо хоол ундаар үйлчлэхийг бид чармайлаа. Бөмбүүлэйгийн С.Оюунгэрэл эгч, бууз, боорцог хийж, мөн үхрийн өвчүүний мах жигнэж ирээд, тавгын боов заслаа. Рийчмонд хотын Евроази зоогийн газрын О.Тулгаа маань цуйван, нийслэл салад, байцааны салад бэлтгэж ирэв. Оакландын Монгол хоолны С.Энхтөгөлдөр маань цуйван, нийслэл салад, хуушуур, бууж хийж, хүнээр дайж явууллаа. Бөрклигийн Кику суши зоогийн газрын Санни маань сүши хийж авчрав. Ч.Ганзориг, Түмэндэмбэрэл хоёр маань Архангайн ааруулаар тавга засаж ирэв. Энэ бүгд сайн санааны хандив юм. Эрдэнэбилэг (Таха) ширээ сайхан засах, ирсэн зочдод үйлчилж өглөө. Бүжгийн хэд маань олуулаа бүжиглэхээр сайхан бүжиг бэлдэж ирсэн боловч, байрны талбай жижиг тул нэг л эв таарахгүй байсан тул бүжиглэхээ болилоо. Тэд маань хандив өргөөд явлаа. Ганбаатар, З.Сугармаа бэлэг дурсгалын зүйлс, 100$, Д.Оюунцэцэг, Д.Оюунгэрэл, Б.Алтанзаяа нар 100$ хандивлав. "Морьтой жаал" номыг орчуулдаг Л.Чимгээ маань Сан Хозэ хотод хичээлүүлдэг сургуулийнхаа багш, эцэг эхчүүдтэй хамтарч тоос сорогч (162$) болон 310$ хандивлав. Тус сургуулийн монгол хэлний багш Ц.Ундрам 10-аад ном, зураг урлалын багш H.Сүхбүрэн, Х.Энхномин нар өөрсдийн зурсан зураг, Х.Энхсарнай аав Хундмаагийнхаа хайчилбарыг тус тус хандивлав. "Би нисэх дуртай" кинонд тоглосон Л.Энхтуяа маань 100$ хандивлав. Бөркли хотноо амьдардаг М.Чулуунсүх, Б.Энхжаргал хоёр маань 100$ хандивлав. Гэр төвийн Би Монгол сургууль (Батзориг багш төлөөлж) 300$ хандивлав. Бөркли дэх Калифорнийн их сургуульд лекц уншсан археологич, түүхч эрдэмтэн Д.Эрдэнэбаатар багш маань ном, Хүннүгийн гайхамшигтай олдворын зургууд хандивлалаа. Б.Түмэндэмбэрэл багш маань математикик заах аргын номынхоо дээжээс бас хандивлав. Бөркли дэх Калифорнийн их сургуулийн багш Ц.Уранчимэг маань туурвисан номуудаа хандивлав. Цуглуулагч О.Маш-Эрдэнэ гуай аавынхаа бичсэн номнуудыг хандивлав. Сэтгүүлч Лхагвасүрэн ах Монгол Улсын төрийн ордны зургийг жаазалж хандивлав. Ерөнхий консулын газрынхан маань Алтан гэрэгэ захиалж хийлгэж, Холбоонд дурсгалаа. Бусад бэлэг дурсгалын зүйлс бэлэглэсэн хүмүүсийг тодруулж амжсангүй. Тус төвийн нээлтийн ажиллагаанд Цагдаагийн хурандаа Ж.Энхболд ах уртын дуу дуулж, Ч.Оргилсайхан, БАМХ-ын морин хуурын дугуйлангийн багш Д.Нямдорж нар хуурдаж, Бид Монгол сургуулийн бүжгийн дугуйлангийн сурагч Б.Саруул бүжиглэж, БАМХ-ын төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид Эрмүүн, Цэнгэл тоглож, Монгол циркийн сургуулийн Б.Сэрчмаа багшийн шавь нар нугарав. Манай холбоог тууштай дэмжиж хандив өргөсөн, ажиллаж тусалсан олон хүн ажлын боломжоос болоод ирж амжсангүй. Тус нээлтийн үеэр ЕКГ-ын консул Д.Баярхүү, Ц.Сийлэгмаа, Г.Отгонгэрэл нар тус холбооны тэргүүн Ц.Батсоёмбод маань төрийн дээд шагнал алтангадас одон гардуулсан баяртай сайхан үйл явдал боллоо. Холбооны зүгээс засварын ажлыг голлон гүйцэтгэсэн 14 хүн, гол хадивлагчдад талархлын бичиг,. дурсгалын зүйлс холбооноос гардууллаа. Монгол соёлын төвийг та бүхэн цаг ямагт хэрэглэнэ буй за. Та бүхний ажил үйлс тань улам өөдрөг бүтэх болтугай! (Зураг дээр: Төвийн нээлтийн байдал)

НИЙТ ХАНДИВ (4 сарын хандив 10-ны өдрийн байдлаар)

Аламеда хотын Идэр, Сумъяа - 50$,

Аламеда хотын Н.Жавхлантөгс - 50$,

Аламеда хотын Л.Энхтуяа - 100$,

Антиох хотын Энход Гичардсон - 50$,

Албани хотын Ч.Ариунболд - 100$, уран бүтээл,

Виржина мужийн Рестон хотын Ж.Давхарбаяр, Т.Будгэрэл - 100$,

Бэй Аэриагийн Номадик хайкинг клубынхан - 300$,

Бөркли хотын М.Чулуунсүх, Б.Энхжаргал - 100$,

Бөркли хотын Ц.Уранчимэг - 2 ном,

Сан Франциско хотын Лачин, С.Байгалаа - 100$,

Сан Франциско хотын Ганбаатар, З.Сугармаа бэлэг дурсгалын зүйлс, 100$,

Сан Фрациско хотын Д.Оюунцэцэг, Д.Оюунгэрэл, Б.Алтанзаяа - 100$,

Сан Хозэ хотын Л.Чимгээ, эцэг эхчүүдийн хамт тоос сорогч (162$), 300$

Сакраменто хотын Г.Энх-Орхон - 100$,

Сакраменто хотын А.Хонгорзул тоос сорогч, цэвэрлэгээний зүйлс,

Гэр төвийн Би Монгол сургууль (Батзориг багш) 300$,

Лос Анжелес хотын Г.Алтанхуяг, Б.Ганэнхбаяр - 100$,

Монголоос Ц.Эрдэнэчимэг - 100$,

Монголоос С.Отгон 100$,

Монголоос Ц.Болормаа- 80$,

Монголоос Д.Эрдэнэбаатар багш ном, Хүннүгийн гайхамшигтай олдворын зургууд,

Оакланд хотын Ю.Шинэжил, Н.Шинэ-Од - 50$,

Оакланд хотын Ч.Ганзориг, Түмэндэмбэрэл - аруулаар зассан тавгын идээ,

Умарт Каролина мужийн Чарлот хотын А.Индра - 220$,

Плийзинтон хотын Х.Баттөмөр, С.Одонтуяа - 100$,

Пало Алто хотын Б.Баттулга, Цацрал - 200$,

Чикаго хотын М.Болдоо, Г.Мядагмаа - 55$.

Холбооны байрны тохижилт болон бидний цаашдын үйл ажиллагаанд тус дэм болж, хандив өргөх хүмүүс бидэнтэй харилцаарай. Дэмжигч олон та бүхэнд баярлалаа!

ХАЯГ: БАМХ-ны Монголын соёлын төв

650 University Avenue, Suite #6, Berkeley, CA 94710

Линк:

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1246955195402101

https://www.facebook.com/shirchin.baatar/videos/1246944572069830

ХҮҮХДИЙН БАЯР

Хүүхдийг баярыг уламжлал ёсоор Бурхан багшийн их дүйцэн өдрийн хамт Сакраментогийн Занабазар төв БАМХ, хүүхдийн "Гэр төв"-тэй хамтран зохион байгуулдаг билээ. Энэ удаагийн Бурхан багшийн их дүйцэн өдөр, хүүхдийн баярыг 6-р сарын 10-ны Бямба гаригт Оакландын Joaquin Miller Park-ийн Baywood side picnic area-д тэмдэглэв.

Хөтөлбөр:

1. Бурхан багшийн сүргаалиас айлдаж хүүхдүүдэд зориулан ном уншина.

2. Гэр төвийн авьяаслаг хүүхдүүдийн урлагийн тоглолт.

3. Хүчит бөхийн барилдаан болж Шагайн мэргэн харваачид цэц мэргэнээ сорино.

4. 3 насны хүүхдүүдийн дунд спортын уралдаан тэмцээн зохионо.

5. Дээрхийн Гэгээн Далай багшийн үрэл утлага тараана. Хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудад сайн сэтгэлт өглөгийн эзэн эхчүүдийн бэлтгэсэн бэлэг өгнө.