ЧОЙЖАМЦ ХАМБЫН УУЛЗАЛТ

2010 оны 9 сарын 20-ны өдөр Сан Хозе хотын Технологийн музейд “Чингис хаан” үзэсгэлэнгийн нээлтийн дараа Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос Гандан Тэгчинлинг хийдийн хамба Чойжамц гуайтай уулзалт зохиов. Музейн удирдлага биднийг уулзалтын ая тухтай байраар хангаж, тус үзэсгэлэнгийн нээлтэнд ирсэн монголчууд маань нэг дор хуран цугларч, хамбын айлдварыг сонсон, халуун дотноор харилцан ярилцав.