Чулуун ГАНХУЯГ
Чулууны Ганхуяг нь Ард Санхүүгийн Нэгдэл ХК – ийн үүсгэн байгуулагчдын нэг төдийгүй, тус компанийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
Ганхуяг нь ХасБанкийг байгуулагдсан цагаас хойш 2009 оныг хүртэл Гүйцэтгэх захирлаар ажилласан бөгөөд 2009-2010 онд ХасБанкны толгой компани болох ТэнГэр Санхүүгийн Нэгдэлийн Гүйцэтгэх захирлын албан тушаал, 2010-2012 онд Монгол Улсын Сангийн Дэд сайдын албанд томилогдон тус тус ажиллаж байв. 
Тэрээр Унгар улсын өргөмжит консул, Монголын Эдийн Засгийн Форумын санаачлагч, Ерөнхий нарийн бичгийн дарга, Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч, Олон Улсын Бичил Санхүүгийн Төвийн УЗ-ийн гишүүн, Монголын Сагсан Бөмбөгийн Холбооны Ерөнхийлөгч гэх мэт албан тушаал хашиж байснаас гадна Монгол Улсад анхлан хадгаламж зээлийн хоршооны хөдөлгөөнийг 1990-ээд оны сүүлээр эхлүүлж, СИДАН ХЗХ-ны Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байжээ. 2009 онд Дэлхийн Эдийн Засгийн Форумаас түүнийг Дэлхийн Залуу Манлайлагчаар өргөмжилсөн байна.
http://ardholdings.com/en/director/
ВАНЧИГИЙН ГАНЗОРИГ
В.Ганзориг нь стратеги ба коммуникэйшнийн Бат Солюшн Партнерс компанийн УЗ-ийн дарга ба CEO клубын гүйцэтгэх захирлаар ажилладаг. МУИС-ийн Худалдааны сургууль, Худалдаа Хөгжлийн Банк, ХасБанк, Шунхлай Группийн удирдлагын багт ажиллаж байсан туршлагатай. Австрали болон Япон улсуудад бизнесийн удирдлага ба цахим бизнесийн удирдлагаар мастерийн зэрэг хамгаалсан бөгөөд АНУ (Yale), Англи (Oxford), Өмнөд Африк (WITS), Сингапур (NUS) улсуудад удирдлага, манлайлал, өөрчлөлтийн менежмент чиглэлээр мэргэжлийн сургалтуудад хамрагдсан монголын мэргэшсэн зөвлөх. 
Тэрбээр Монголын дауны холбоо, менторшипийн залуу мэргэжилтнүүдийн хөтөлбөрийн тэргүүн, Монголын тусгай олимпийн хороо ба Монголын менежментийн зөвлөхүүдийн институтийн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилладаг. Мөн Global Teacher Prize-ийн академийн гишүүнээр сонгогдон ажиллаж байна. Синдикат ярилцлага нэвтрүүлгийн модератор.  
  Back to All Events
  
  
    
    
      
  
    
  
    
      
      
        
          
        
        
        
          
            
          
            
          
        
          
        
        
      
         
      
    
  
  
  
      
      
      
    
    
   
  
  
  
    
    
      
        
          
      
      
        
          
      
      
    
    
  
        Earlier Event: October 14
          Бурхан Шашны Занабазар Төвд Бумбаны Тахилга Болно
        Later Event: July 7
          Mongolian Heritage Festival - Naadam 2019
        