Back to All Events

Бэй Аэриагийн Монголчуудын Наадам 2019

36888023_10215130086017874_8035313095561707520_o.jpg

Үндэсний Баяр Наадмаа Хотол Олноороо Тэмдэглэцгээе!

Төр түмний их цэнгэл, Бэй Аэриагийн монголчуудын баяр наадмын ажиллагаа 2019 оны 7-р сарын 7-ны эрхэм сайн өдөр Аламеда хотноо болохыг зарлан тунхаглаж байна.

Энэ баяр наадамд Монголчуудаас гадна Бэй Аэриад ажиллаж амьдардаг монгол угсаат ахан дүүс, Монголыг сонирхогч ямарч гадаадын иргэд өргөнөөр оролцож болно. Найз нөхдөө урьж, Монгол соёлтойгоо танилцуулна уу.

Үндэсний дуу бүжигтэй нээлтийн ёслол, бөхийн барилдаан, хүүхдийн бөхийн барилдаан, шагайн харвалт, хүүхдийн нум сум, гүйлтийн уралдаан, болон бусад арга хэмжээнүүд болно. Монгол хоол унд болон бэлэг дурсгалын худалдаа явагдана.

Цаг/өдөр: 2019 оны 7 сарын 7-ны өдөр, өглөөний 11 цагт эхэлнэ.

Хаяг: Alameda Point Multipurpose Field, 1101 West Red Line Ave, Alameda, CA 94501

Бэй Ариагийн Монголчуудын Холбоо (БАМХ) энэ арга хэмжээг жил болгон уламжлал болгон зохион байгуулдаг. БАМХ нь 501(с) бүртгэлтэй ашгийн бус, олон нийтийн байгууллага.

 
Earlier Event: October 14
Meet & Greet with Ganhuyag and Ganzorig