Лос Анжелесийн монголчууд элэгний вирусийн шинжилгээнд хамрагдаж, мэдээлэл аваарай
“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөр
ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-ийг санаачлагч Оном сангийн зүгээс Монгол Улсад 2020 он гэхэд:
• ЭЛЭГНИЙ С ВИРУСИЙН ГОЛОМТЫГ УСТГАЖ, ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫГ ТАСЛАН ЗОГСООХ
• ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР, ХАТУУРЛААС ҮҮДЭЛТЭЙ НАС БАРАЛТЫГ ЭРС БУУРУУЛАХ
зорилтын хүрээнд дэлхий даяар тархан суурьшсан элэг нэгт Монголчууддаа зориулан “ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөрийг
2018 оны 7 сарын 6-нд зарлан хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.
“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөрийн анхны ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ, ЗѲВѲЛГѲѲ, ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ ѲГѲХ АРГА ХЭМЖЭЭГ
Америкийн Нэгдсэн Улсын Калифорни мужид оршин суугаа элэг нэгт Монголчуудынхаа дунд Оном сан Ѳмнѳд Калифорниагийн Их Сургуулийн (USC - University of Southern California) эрдэмтэд, Aзи Номхон Далайн Элэгний Тѳв (Asian Pacific Liver Center), Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерѳнхий Консулын газар, Лос Анжелесын Монголчуудын Холбоо, Монголын Элэгний Эмч Нарын Нийгэмлэг болон Элэгний Тѳвтэй хамтран Калифорни мужийн Лос Анжелес хотноо зохион байгуулах гэж байна.
2018 оны 8 сарын 19-ний Ням гарагт зохион байгуулах энэ илрүүлэг шинжилгээ, зѳвлѳгѳѳний үеэр дараах шинжилгээнүүдийг элэг нэгт Монголчууддаа зориулан үнэ тѳлбѳргүй хийнэ. Үүнд:
• Гепатитын В вирусийн гадаргуугийн антиген буюу элэгний В вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ
• Гепатитын С вирусийн эсрэг биет буюу элэгний С вирусийн халдвар илрүүлэх шинжилгээ
• Гепатитын В вирусийн ДНХ буюу элэгний В вирусийн ачаалал тоолох тоон шинжилгээ
• Гепатитын С вирусийн РНХ буюу элэгний С вирусийн ачаалал тоолох тоон шинжилгээ
• Гепатитын Д вирусийн РНХ буюу элэгний Д вирусийн ачаалал тоолох тоон шинжилгээ
• Элэгний үйл ажиллагааны буюу аминотрансферазийн шинжилгээ
• Элэгний хорт хавдрын маркер буюу алфа фето протеоны шинжилгээ
• Хемоглобин А1с буюу чихрийн шижингийн илрүүлэг шинжилгээ
• Витамин Д шинжилгээ
зэрэг ѳндѳр үнэтэй нарийвчилсан тоон шинжилгээнүүдийг үнэ тѳлбѳргүй хийхээс гадна артерийн даралт хэмжиж, биеийн жингийн индексийг мѳн тодорхойлж ѳгнѳ. Мѳн эдгээр шинжилгээгээр элэгний үйл ажиллагаа ѳѳрчлѳлттэй, элэгний вирусийн архаг халдвартай хүмүүсийг ЭХО оношилгоонд хамруулах арга хэмжээг мѳн авна.
Энэ үйл ажиллагааны үеэр Оном сангийн Тѳлѳѳлѳн удирдах зѳвлѳлийн дарга, Шинжлэх ухааны доктор Дашдоржийн Наранбаатар Монгол Улсад амжилттай хэрэгжиж, олон улсад Монгол Улсын нэрийн хуудас болоод байгаа ЭЛЭГ БҮТЭН МОНГОЛ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР-ийн талаар танилцуулга хийж, илтгэл тавин, цогц мэдээлэл ѳгнѳ. Энэ үйл ажиллагаанд мѳн АНУ-ын Калифорни мужийн Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерѳнхий Консулын газрын албаны хүмүүс оролцож мэндчилгээ дэвшүүлнэ.
Ингээд элэг нэгт Монголчууд Та бүхнийгээ энэ үйл ажиллагаанд ѳргѳнѳѳр оролцохыг урьж байна. Эрүүл мэндээс илүү чухал зүйл үгүй билээ. Энэ сайхан боломжийг сайн ашиглаарай!
Монгол хүн бүхэн эрүүл саруул,
Монгол хүн бүхэн эрдэм боловсролтой,
Монгол айл бүхэн элэг бүтэн байхын төлөө хамтдаа зүтгэe!
Та бүхнийг гүнээ хүндэтгэн хичээнгүйлэн урьсан,
Оном сан
Сан Франциско хот дахь Монгол Улсын Ерѳнхий Консулын газар
Ѳмнѳд Калифорниагийн Их Сургуулийн (USC - University of Southern California) эрдэмтэд
Aзи Номхон Далайн Элэгний Тѳв (Asian Pacific Liver Center)
Лос Анжелесын Монголчуудын Холбоо
Монголын Элэгний Эмч Нарын Нийгэмлэг
Элэгний тѳвийн хамт олон
Хэзээ:
2018 оны 8 сарын 19-ний Ням гарагийн 10 цагаас эхэлнэ. Та аль болох эрт ирж хамрагдан, цогц мэдээлэл аваарай!
Хаана:
2131 West 3rd Street, Los Angeles, California 90057, United States
Машин тавих газар:
201 S. Alvarado Street, Los Angeles, California 90057, United States
Холбогдох утас: +1 650 656 5274
“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөр
Калифорни мужийн Лос Анжелес хотноо зохион байгуулагдах ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ, ИЛРҮҮЛЭГ ШИНЖИЛГЭЭ, ЗѲВѲЛГѲѲ, ЦОГЦ МЭДЭЭЛЭЛ ѲГѲХ АРГА ХЭМЖЭЭ-ний талаар хийсэн Facebook Live: https://www.facebook.com/eleg.mn/videos/2319003448140274/
“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөрийн видео урилга (файл): https://app.box.com/s/r1vyhshkih0061tczqqpxn73bbs5l8zu
“ЭЛЭГНИЙ ВИРУСЭЭ ИЛРҮҮЛЬЕ, ЭМЧИЛЬЕ” зорилтот хөтөлбөрийн видео урилга (Facebook Link):https://www.facebook.com/eleg.mn/videos/2319363204770965/