Back to All Events

Мэргэжлээрээ ажил хайгчдын семинар

  • Mongolian community association 650 University Avenue 6 Berkeley, CA, 94710 United States (map)

БАМХ мэргэжлээрээ ажиллах сонирхолтой, ажил хайж буй монголчууддаа зориулан семинар зохион байгуулж байна.

Америкт ирээд удаагүй, дээд, тусгай боловсролтой, эх орондоо мэргэжлээрээ ажиллаж байсан цагаачдад АНУ-д мэргэжлээрээ ажил олоход нь тусалдаг Upwardly Global (UpGlo) хэмээх ашгийн бус байгууллага байдаг. Бид энэ байгууллагад хандан монголчуудад хөтөлбөрөө танилцуулах хүсэлт гаргасан юм. Тэд бидний хүсэлтийг хүлээн авч, энэ уулзалтанд ирэхээр боллоо.
UpGlo нь ажил хайх, resume бичих, ярилцлагад бэлдэх үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Мөн нетворкинг хийх боломж олгодог. Нарийвчилсан мэдээллийг уулзалтан дээр авна уу.

Мөн уулзалт дээр энэ хөтөлбөрийг ашиглан хүссэн ажилдаа орсон монгол мэргэжилтнүүдийн сэтгэгдлийг сонсоно.

Энэ байгууллага нь зөвхөн ажил хийх эрхтэй хүмүүст л үйлчлэх боломжтой гэснийг анхаарна уу.

Та сонирхож байвал цагтаа хүрэлцэн ирж манай илтгэгч, зочидтой танилцан нетворкинг хийнэ үү.

БАМХ
 

UpGlo event.jpeg