"Бэй Аэриагийн Монголчуудын наадмын хөтөлбөр"

Америкийн баруун эргийн Монголчууд баяр хөөртэй сайхан наадлаа.

Баяр наадмын нээлтийн ажиллагаа, урлагийн тоглолт

Баяр наадмын нээлтийн ажиллагаа “Талын Монгол”, “Есөн есийн ерөөл”, “Баярын жавхаа” гэсэн гурван бие даасан хэсэгтэйгээр өрнөв.

Бэй Аэриагийн баяр наадмын зүлэг ногоон дэвжээний хоймор зассан хүндэтгэлийн тайзан дээр баяр наадмын хөтлөгчид Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, цагдаагийн бэлтгэл хурандаа Ж.Энхболд, Төрийн дээд шагнал “Алтан гадас”, ардчилсан хувьсгалын “Эрх чөлөө” одонт, БАМХ-ны УЗГ Ю.Ариунзаяат нар морилон баяр наадмын нээлтийн ажиллагаа эхлэхэд бэлэн болсныг дохиолов.

“Талын монгол” хэмээх нэгдүгээр хэсэг

Үүрийн гэгээ татаж буй Их Монголын амгалан талд монгол хүний үеийн үед өргөөлж ирсэн танан цагаан гэр бөмбийн цайрна. Таван хошуу мал тал дүүрэн. Бас анхилам сайхан үнэртэй үзэсгэлэнт цэцэгс хөндий талыг бүрхэн гоёжээ. Хүн зон, адуу мал, талын цэцэгс хүртэл шөнийн аниргүйд алжаал тайлан амарч байтал “Уяхан замбуутивийн наран” айлчлан морилно. Талын монголын нар цэлийн мандахад хүн зон, адуу мал, цэцэгс байгаль өндийн сэрцгээнэ. “Уяхан замбуутивийн наран” талын монголд минь л манддаг ажгуу. Үеийн үедээ ийм л өглөөг угтсаар ирсэн монгол оюун л аж амьдрал, ахуй байгаль, огторгуй ертөнц, замбуутивийг бүхлээр нь сэтгэж, “уяхан” хэмээн тодорхойлно буйза. Ийм уяхан тивийн тийм агуу наран дор үеийн үедээ нааш цааш нүүдэллэн, ахуй ажлаа амжуулан өдрийн турш өчүүхэн ч чөлөө завгүй. Энэ бол олон мянганы турш хөглөгдөн тогтсон талын монгол ахуй.

Баяр наадмын талбайд “Талын монгол”-ыг бүтээхийг хичээлээ. Наадмын талбайн төв хэсэгт сайхан монгол гэрээ барьлаа. Гэрийн гадуур таван хошуу мал, төл малууд амарна. Талын цэцэгс бас түр амсхийж байгааг бүжигчин хүүхдүүд маань өхөөрдмөөр хөөрхөн үзүүлэв. Монголын талд наран мандаж буйг билэгдэн хөгжимд “Уяхан замбуутивийн наран” уртын дуу эгшиглэхэд таван хошуу мал төл, талын цэцэгс (бүжигчин хүүхдүүд) өндийлөө. Гэрээс ээж гарч ирэн, өрхөө татаж, цай сүүний дээжээ өргөхөд аав гарч ирээд нутаг орон, агаар усаа шинжлэн тольдоод гэртээ орно. Аав охиноо дагуулан гарч ирээд ахуй байдлаа заан ярилцах нь үеэс үед дамжин ирсэн аж төрөх ухааныг өдөр тутмын амьдралаараа заан өвлүүлж байгаа нь тэр. Ботго, унага, хурга, ишиг, тугал, цэцэгс тонгочин тоглож байгааг хүүхдүүд маань уран бүжгийн хөдөлгөөнөөр үзүүлсэн. Аав, ээж, охин гурав Бэй Аэриагийн монголчуудын эв нэгдэл, мандал бадралын билэг тэмдэг мөнгөн тулганд галаа бадраав. Хамаг олноороо баясан цэнгэж, биелэн бүжсэн. Бид ийнхүү наадмын талбайдаа наран авхайг залж, ерөнхий найруулагч Цогдэлгэрийн Төмөрчөдөрийн сэтгэлд буусан “Талын монгол”-ыг наадмын голомтдоо зураглан бүтээхийг хичээсэн билээ.

Аавын дүрд Дамдинхүү

Ээжийн дүрд Бямбын Өлзийсайхан

Охины дүрд Бэй Аэриагийн монголчуудын 2018 оны урлагийн шилдэг Дамдинхүүгийн Агиймаа

“Гэр төв”-ийн бүжигчин хүүхдүүд талын цэцэгс, хурга ишиг, тугал, ботго болоод дэгдэн бүжив.

Зулхүүгийн Амуунаа олуулаа хийх биелгээ бүжгийг найруулан дэглэв.

Сайнбаярын Мишээл, Бат-Эрдэнийн Нандиа, Болортолийн Үжин, Болдсүхийн Саруул нар гоцлон бүжиглэв.

“Есөн есийн ерөөл” хэмээх хоёрдугаар хэсэг

“Уяхан замбуутивийн наран” манддаг монголын талд “Есөн есийн ерөөл” өргөхөөр бэлдлээ. Есөн хуурчийн татлага, есөн ээжийн сүүн цацал, есөн харваачийн мэргэн тусгал, есөн оюунтны билэг ухаан, есөн тамирчны цог золбоо, есөн шагайчны уухайн түрлэг, есөн бөх, засуулын хийморь, есөн гэр бүлийн аз жаргал, есөн баатрын зүрх зоригоор эх орон танаа ерөөл өргөж, эрдэм номын мөр хөөж буй идэр залуу оюутнуудын төлөөлөл МУ-ын төрийн далбааг наадмын талбайд залав.

1. Монгол ээж нарын төлөөлөл:

Баатарчулууны Сувданцэцэг

Хүнхээрээгийн Болорчимэг

Авирмэдийн Ариунтуул

Байгальмаа

Бямбын Өлзийсайхан

Ч.Уранчимэг

Чимэдцэрэн

Төмөртогоо

Буриад басган Алтанова

2. Мэргэн харваач нарын төлөөлөл:

Байт сурын ОУ-ны хэмжээний мастер Самбуугийн Оюунцэцэг

Зулхүүгийн Жамъяндагва

Бундаагийн Сараа

Бундаагийн Шүтээн

Шинэжилийн Дөлгөөн

Шинэжилийн Мишээл

Амараа

Өсөхөө

3. Морин хуурчдын төлөөлөл:

Морин хуурч Дамдинхүү

Морин хуурч Жамсран

Сурагчид:

Төмөртогоогийн Оюун

Төмөрбаатарын Соёмбо

Зулхүүгийн Амгаланбаатар

Содбилэгийн Бишрэлт

Хүслэн

Зоригоо

Цогтхүүгийн Пүрэвдорж

4. Оюутнуудын төлөөлөл:

Дэвис хот дахь Калифорнийн их сургуулийг ОУ-ын харилцааны мэргэжлээр төгссөн Батжаргалын Жавхлан,

Беркли хот дахь Калифорнийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн Айбекийн Досбал,

Дэвис хот дахь Калифорнийн их сургуулийн оюутан, Бэй Аэриагийн монголчуудын 2018 оны шилдэг оюутан Зулхүүгийн Амуунаа,

Санта Круз хот дахь Калифорнийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн анхны монгол оюутан Төмөрбаатарын Мөнхсуурь,

Сан Франциско хот дахь Калифорни мужийн их сургуулийг амжилттай төгссөн Дашмягмарын Намуунаа,

МЗХ-ны “Тэргүүний залуу” алтан медальт, БАМХ-ны морин хуурын багш Батсайханы Нямдорж,

Ой тогтоолтын спортын Дэлхийн аварга, Гиннесийн дээд амжилтын эзэн, Диабло Валли коллежийг амжилттай төгссөн Бат-Энхийн Шижир-Эрдэнэ,

Пало Алто хотын ахлах сургуулийг амжилттай төгсөж, Сан Хосе хот дахь Калифорни мужийн их сургуульд элсэн орсон, олон нийтийн ажилд манлайлан оролцдог, жүдо бөхийн спортоор амжилттай хичээллэж байгаа Энхбатын Шудуйн,

Шилдэг оюутан Алтанзулын Энхтуул

5. Тамирчдын төлөөлөл:

Америкийн өсвөрийн жүдо бөхийн аварга, Калифорни мужийн аварга, Америкийн өсвөрийн жүдочдын олимпийн аварга, Беркли хот дахь жүдо бөхийн “Женко” клубын тамирчин Мөнхбаясгалангийн Хүслэн,

“Женко” клубын тамирчин Пүрэвдоржийн Хангай,

“Женко” клубын тамирчин Болдбаатарын Баттүвшин,

АНУ-ын жудо бөхийн 38 кг-ийн жингийн чансаагаар 1-р зэргийн бөх, Монгол улсын өсвөрийн жүдо бөхийн 2018 оны аварга, 2017, 2018 онд АНУ-д зохион байгуулагдсан жүдо бөхийн өсвөрийн олимпоос 4 алт, 2015-2017 oнд зохион байгуулагдсан өвлийн болон зуны National Judo championships тэмцээнээс 4 алт, орон нутгийн болон мужийн тэмцээнд 22 алт, 4 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн Бэй Аэриагийн монголчуудын 2017 оны шилдэг сурагч Чагнаадоржийн Анхбаяр,

Америкийн монголчуудын ширээний теннисний аварга, багийн аварга, ширээний теннисний спортын хоёрдугаар зэрэгтэй тамирчин Тогтохын Баттүшиг,

2018 Adidas Windy City Chicago тэмцээнээс алт, Girls Power League Regional Championship тэмцээнээс мөнгө, Red Rock Rave Junior National тэмцээнээс хүрэл хүртсэн гар бөмбөгийн спортын өсөх ирээдүйтэй тамирчин, “Шударга журам” медальт Бахадын Ариун-Учрал,

АНУ-ын гар бөмбөгийн өсвөр үеийн 2019 оны аварга Хажналын Ханна,

Гардан тулааны “Даша дожо” дэвжээний тамирчид

6. Шагайчдын төлөөлөл:

“Монгол шагай” товчооны ахлагч Цоодолын Энхбаатар

“Монгол шагай” товчооны Совдоогийн Баяраа

“Монгол шагай” товчооны Жаргалын Энхбаатар нарын шагайчид

7. Бөхчүүдийн төлөөлөл:

Бэй Аэриагийн наадмын зругаан удаагийн түрүү бөх, аймгийн заан, чөлөөт бөхийн спортын ОУ-ын хэмжээний мастер, бөхийн комиссын ахлагч Адъяахүүгийн Болдсүх

Архангай аймгийн харьяат, сумын заан Гончигжав

Говь-Алтай аймгийн харьяат, сумын начин Базараа

Өмнөговь аймгийн харьяат, залуу бөх Баасанболд

Архангай аймгийн харьяат, залуу бөх Батсаруул

Засуул Батхишиг

Засуул Мөнхбат

Засуул Баагий

Засуул Гантогтох

8. Эрчүүд, баатруудын төлөөлөл:

Монголоос үр хүүхдүүдийндээ айлчлан ирсэн Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул Түвээгомбо гуай,

Волнат Грийк хотын Батчулууны Төмөрхуяг,

Тэмүжин,

Төгөлдөр,

Цэнгүүн,

Тэлмэн,

Шижир нарын баатрууд

9. Гэр бүлүүдийн төлөөлөл:

“Gband” хамтлагийн ахлагч, Аламеда хотын Одон багш, гэргий, хүүхдүүд, хүргэд, зээ нарын хамт

Аламеда хотын Шура ахын гэр бүл, гэргий “Сондор” салоны эзэн, үсчин П.Саранцэцэг, хүүхдүүд, зээ нарын хамт

Аламеда хотын Эрдэнэбаярын гэр бүл монголоос айлчлан ирсэн аав ээж нарынхаа хамт

Сан Франциско хотын Батсүхийн Батмөнх, Болчулууны Буянханд нарын гэр бүл, хүүхдүүд

Ийнхүү Бэй Аэриагийн монголчуудын төлөөлөл наадмын талбайд сүр жавхлантайгаар жагсан морилж, эх орон, элэг нэгтнүүддээ “Есөн есийн ерөөл” өргөв.

“Баярын жавхаа” хэмээх гуравдугаар хэсэг

БАМХ-ны тэргүүн Цэгмидийн Батсоёмбо наадмыг нээж, үг хэлсний дараа МУ-ын төрийн дуулал Бэй Аэриагийн наадмын талбайд хорин хоёр дахь удаагаа цог жавхлантай эгшиглэв. МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Энхтөрийн Галбадрал, монголчууд олноор төвлөрөн суудаг Аламеда хотын дарга, хатагтай Мэрилин Эзи Ашкрафт нар наадамчин олонд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв.

Бэй Аэриагийн морин хуурчид, БАМХ-ны дэргэдэх морин хуурын дугуйлангийн багш, сурагчид хамтран, Мэнд-Амарын зохиол “Татлагын холбоо”, Жанцанноровын зохиол “Цагаан суварга”-ыг эгшиглүүлж, морин хуурын аялгуугаар наадмаа мялаалаа.

МУСТА, дуучин Дэлэгнямын Өнөрбаатар МУ-ын хөдөлмөрийн баатар Шаравын хөгжим, яруу найрагч Загдын Түмэнжаргалын шүлэг “Зүрхний хайртай эх орон”, Тэрбишийн хөгжим “Тольтой мөнгөн эмээл”, Бэй Аэриагийн монголчуудын 2018 оны урлагийн шилдэг Дамдинхүүгийн Агиймаа “Мөнх тэнгэрийн хурай”, “Хөх Монгол” хамтлагийн гитарчин, МУСТА Зууннастын Амартүвшин, МУСТА, дуучин Сүхбаатар нар, мөн сурагч Сайнбуянгийн Тэнүүн, Оргилын Цэлмэг нар Ш. Эрдэнэбатын хөгжим, АУЗ Ш.Сvрэнжавын шvлэг “Миний ардын сэтгэл цагаан” дуугаар хурсан олны сонорыг мялаав.

МУСТА Батзориг багшийн шавь нар, “Гэр төв”-ийн авьяаслаг бүжигчин охид “Захчин”, “Самгалдай” бүжгээрээ наадамчдын оюун, мэлмийг мялааж,

Бэй Аэриад суугаа буриад зоны төлөөлөл ая дууны мэндийн цэнхэр хадаг өргөлөө.

Бие хамгаалах урлагийн “Даша дожо” дэвжээний багш, сурагчид өндөр ур чадвар, олон хоногийн бэлтгэл шаардсан хийморьтой сайхан үзүүлэх тоглолтоор наадамчин олондоо бэлэг барьлаа. Удирдсан багш Дашдэмбэрэлийн Дашмягмар, ахлах багш Батхишиг, тамирчид, эцэг эхчүүдэд гүн талархал илэрхийлье.

Ийнхүү Бэй Аэриагийн монголчуудын хорин хоёр дахь удаагийн баяр наадам ёслол төгөлдөр эхэлсэн юм.

Аламеда хотын даргыг урьж авчрах ажлыг хариуцан зохицуулсан БАМХ-ны УЗГ М.Сувдмаа, Монголоос захиалсан зүйлийг сэтгэл гарган авчирч тусласан “Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяа, хувцас хэрэгслээр тусласан “Гэр төв”-ийн хамт олон, хариуцан ажилласан Х.Болорчимэг нартаа тусгайлан талархал илэрхийлье. Үйлс ажил нь үргэлж өөдрөг бүтэмжтэй байх болтугай.

Нээлтийн ажиллагаанд хамтран ажилласан байгууллагууд:

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ

“Хөх монгол” хамтлаг

Хүүхдийн “Гэр төв”, “Би монгол” сургууль

“Гэрлийн өргөө” олон нийтийн байгууллага

Гардан тулааны “Даша дожо” дэвжээ

Телевизийн “МЖЛ студи”

Нээлтийн ёслолд ажилласан:

Ерөнхий продюссор Ц.Батсоёмбо

Ерөнхий найруулагч, уран сайхны удирдаач Ц.Төмөрчөдөр

Туслах найруулагч А.Ариунтуул

Тайзны зохицуулагч Б.Улаанаа

БАМХ-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Хишигбаяр

Хөтөлбөрийг бичсэн Ю.Ариунзаяат, Ц.Батсоёмбо

Хөтлөгч: Ж.Энхболд, Ю.Ариунзаяат

Хөгжим саундны холболт, хөгжмийн найруулга: З.Амартүвшин

Тайз засалт: А.Болдсүх, С.Төмөрбаатар, Ц.Энхбаатар, Ж.Энхбаатар, Мөнхбаяр нарын маш олон хүн ажилласан.

Монгол гэр барьсан: Батмөнх нарын залуус

Хувцас хэрэглэлээр хангахад ажилласан: А.Ариунтуул, Б.Өлзийсайхан, Л.Цолмон

Телевизийн уран бүтээлийн МЖЛ студи

Гэрэл зурагчид: МУСТА Э.Эрдэнэбаяр, William Lee, Н.Ганчимэг, А.Энхжил, Б.Батбямба, Тил

Монгол наадмынхаа сүр жавхааг нэмж, даян дэлхийд монгол соёлоо сурталчилж, хотлыг цэнгүүлэхээр олон хоног сэтгэл гарган ажилласан урлагийнхан, зохион байгуулагчид, хүүхдүүд, эцэг эхчүүдэд баяр хүргэж, дахин дахин талархал илэрхийлье. Та бүхнийг монгол наадмын босоо цагаан хийморь үргэлж ивээх болтугай.

БАМХ

Баяр наадмын комисс

2019 он