Шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн болов

19025275_1545031848854216_366257807724044573_o.jpg

6-р сарын 10-нд Бэй Аэриагийн монголчууд хөл хөдөлгөөн ихтэй өнжлөө. 

Беркли хотод Калифорнийн монголчуудын шагайн харвааны аварга шалгаруулах тэмцээн болж, зөвхөн Калифорнийн гэлтгүй Чикаго, Сиатлын тамирчид хүрэлцэн ирж, тэмцээн маш өргөн хүрээтэй сайхан боллоо. Нийт Чикаго, Сиатл, Сан Франциско, Лос Анжелес, Сакраменто, Оакланд, Аламеда, Волнат Грийк, Конкорд хотын тамирчдаас бүрдсэн найман баг өрсөлдлөө. Тэмцээнийг Бэй Аэриагийн Монгол шагайн товчооны шинэ тэргүүн Батбаатар нээв. Мөн Америк дахь монгол шагайн холбооны ерөнхийлөгч Аюурзана, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо нар баяр хүргэж, үг хэллээ. Тэмцээний нээлтийн үеэр нэг сайхан үйл явдал болсон нь шагайн товчооны хүндэт гишүүн Г.Ганболдыг Монголын Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад он удаан жил үр бүтээлтэй ажилласныг үнэлж, МУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд шагнал "Алтан гадас" одонгоор шагнасныг БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо гардуулан өгөв. Ганболдод баяр хүргэж, улам ихийг хийж бүтээхийг хүсэн ерөөе. 

Багийн харваанд Оакландын Баяраа ахлагчтай "Галил" баг түрүүлж, Чикаго хотын Чулуунбаатар ахлагчтай "Хасаа" баг 2-р байр, Сакранменто хотын Ганзориг ахлагчтай "Тойром" баг 3-р байранд оржээ.

Тэмцээнийг амжилттай сайхан зохион байгуулсан Бэй Аэриагийн "Монгол шагайн товчоо"-ны хамт олонд баяр хүргэе.

БАМХ