Монгол Улсын Ерөнхийлөгчийн Сонгууль

18921090_231852367310931_5227914215172751278_o.jpg

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн АНУ-ын Сан Франциско хотод суугаа ЕКГ-ын 36 дахь салбар комиссын санал хураах ажиллагаа 2017 оны 6-р сарын 10-ны 7 цаг 00 минутад эхэллээ.

Санал хураах ажиллагааг МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул С.Эрдэнэ нээв. Салбар комиссын гишүүд С.Эрдэнэ, Д.Баярхүү, Ц.Сийлэгмаа, Ардчилсан намын сонгуулийн ажиглагч Ю.Ариунзаяат, Консулын газрын ажилтан Оргил, сонгогч иргэдийн төлөөлөгч Ц.Батсоёмбо, Т.Мөнхсуурь нар сонгуулийн ажиллагааны нээлтэд байлцлаа. Санал авах ажил 6-р сарын 10, 11-ний өдөр 7 цагаас 22 цаг хүртэл үргэлжилнэ.

Сонгогч түмний сонголт мэргэн байж, төрийн нуруу түвшин амгалан болтугай.

БАМХ