Наадам 2016 - San Francisco

Америкийн баруун эрэг Бэй Аэриад суугаа Монголчууд бид үндэсний их баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Наадмын маань цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж өнгө жавхаа нэмэн, өв соёлоо сурталчлан таниулдаг томоохон арга хэмжээ болдог бөгөөд 2015 оны наадам маань Гадаад харилцааны яамнаас зарласан "Миний монгол наадам" уралдаанд олон улс оронд тэмдэглэсэн 19 наадмаас тэргүүн байр эзэлж, "Шилдэг наадам"-аар шалгарсан билээ. Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо 2016 оны 7-р сарын 9-ний Бямба гаригт Голден Гэйт Паркт сүүлийн 6 жил наадам тэмдэглэж заншсан цэлгэр ногоон дэнж дээр энэ жилийн баяр наадамаа ёслол төгөлдөр тэмдэглэнэ. Жил бүр НААДАМ амжилттай сайн зохион байгуулахад бүх талаар тусалж хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс та бүхэнд гүн талархал илэрхийлье. 
Наадмын талбайн түрээс даатгал, холбогдох бусад зардлууд жил ирэх тусам нэмэгдсээр байгаагаас шалтгаалан талбайд нэвтрэх тасалбар $10.00 болж байна.
Баяр наадмын ажилд гар бие оролцож, эд материал, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлж байгаа байгууллага, хүмүүст баярлалаа.
Үүнд одоогийн байдлаар:
Төв асрын гол идээнд зориулан Гандангийн хэвийн боовыг Ц.Энхбат, Л.Сайнтуяа нарын гэр бүл бүх зардлыг даан, Монголоос захиалан авчраад байна. Хэвийн боов, наадмын бөх, хурдан морь, бусад тэмцээний шагналын медаль, өрмөжлөлийг эх нутгаасаа хариуцлагатайгаар авчирч, монгол наадамдаа гар бие оролцсон Э.Ричи хүүд наадамчин олныхоо өмнөөс талархал дэвшүүлье. 
Төв асрын идээ ундааны зардалд:
1. Ж.Эрдэнэтуяа- тавгийн чихэр
2. Б.Болормаа- нэг удаагийн аяга, таваг, сэрээ
3. Сан Францискогийн Монгол кафе- цагаан идээ
4. Ц.Алтантуяа (San Francisco)- цагаан идээ 
5. Л.Цолмон (Milbrae)- цагаан идээ, морины хүүхдийн 40 ш нөмрөг урлан бэлэглэж байна 
6. Эрдэнэчимэг (Alameda)- жимс, жимсгэнийн цуглуулга
Хөлийн цэцийн идээ ундааны зардалд:
1. Нэргүй- 150 ш бууз
2. Түмэндэмбэрэл (Oakland)- өвчүүний махан зууш
Дараахь өглөгийн эзэд урлагийн тоглолт, тэмцээн, уралдаанд оролцож байгаа бяцхан үрсдээ наадмын бэлэг бэлдлээ. Та бүхний буян түгэн дэлгэрэх болтугай. Үүнд:
1. Эрдэнэбаяр, Болор 50$
2. Баяраа, Хулан 100$
3. Баатар, Болор 50$
4. Ариунаа, Оргилмөнх 200$
5. Отгонбаатар, Чимэгсайхан 50$
6. Батхуяг, Уянга 50$
7. Шинэбаяр, Шинэжил 50$
8. Цэнгүүн, Оюун-Эрдэнэ 20$
9. Баярмөнх, Дука 40$
10. Булган, Төмөрөө 20$
11. Урнаа 20$
12. Ганаа, Нараа 50$
Бэй Аэриагийн "MGL" студи баяр наадмын бүрэн бичлэг хийж, нэвтрүүлэг бэлдэн, Сан Франциско хтын 29, 76-р сувгаар, мөн эх орондоо TV1 сувгаар гаргаж, нийт 700 долларын өртөг бүхий зар сурталчилгааны ажил хийн, баяр наадмаа дэмжиж байгаад гүн талархал илэрхийлэн, амжилтын дээдийг ерөөе.
Монголоос манай наадмыг сурвалжлахаар ТВ5 телвизийн сурвалжлагч нар мөн хүрэлцэн ирээд байгааг дуулгахад таатай байна. 
Оакландын монгол хоолны газар урлагийн тоглолтын бэлтгэлийг хажуугийн танхимдаа үнэ төлбөргүй хийлгэсэнд баярлалаа. “Монгол уран нугаралт” төвийн сурагчид шилдэг үзүүлбэрээр наадмаа мялааж, Гэр төвийн авьяаслаг сурагчид “Монгол бүсгүй”, “Торгуудын ай” бүжгийн уран бүтээлээрээ оролцож, гардан тулааны “Дашаа доожоо” дэвжээний тамирчид хурсан олонд үзүүлэх тоглолтоо сонирхуулна. Мөн МУ-ын шилдэг гоцлол бүжигчин шалгаруулах “The solo” тэмцээний шилдэг оролцогч, БНСУ-д болсон ОУ-ын бүжгийн наадмаас хүрэл цом хүртсэн залуу бүжигчин Басбиш уран бүтээлээрээ бэлэг барина. 
Наадмын талбайн захиргаанаас шаарддаг өндөр үнэтэй даатгалыг "Зулаагийн даатгал" (Zula's insurance) зуучлалын ажлын хөлс авалгүй, боломжийн хураамжтайгаар түргэн шуурхай хийж өгсөнд гүн талархал илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе. 
Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хандивлагчид:
Энэ жилийн наадмын түрүү бөхийн шагналыг "Aigul CPA & Associates Taxes and Accounting" компанийн Айгуль, 
Насанд хүрэгчдийн уран барилдааны шагналыг уламжлал ёсоор Аламеда хотын А.Болдсүх, Б.Саранчимэг нарын гэр бүл;
Хүүхдийн барилдааны 3 насны үзүүр, түрүүний байг Оакланд хотын Юнрэнгийн Ариунзаяат, Новато хотын Д.Лувсанжамбаа, Л.Наранчимэг нарын гэр бүл, Аламеда хотын Гомбодорж, Болортуяа нарын гэр бүл ивээн тэтгэж байна. 
Бөхчүүдийн давааны цацлын боорцгийг Валнут Грийк хотын Гомбожав уламжлал ёсоор хийнэ.
Хурдан морины айргийн тавыг Мораго хотын Б.Улаанаа, Болроо нарын гэр бүл, баян ходоодны хүүхдийн шагналыг Аламеда хотын Болортоль, Болорчимэг нарын гэр бүл уламжлал ёсоор ивээн тэтгэнэ.
Наадмын үеэр болох бусад уралдаан тэмцээний хандивлагчид:
Монгол шагайн харваа, тэмцээнийг Монгол шагайн товчоо зохион байгуулан, шагналыг ивээн тэтгэнэ.
Явган аяллын Номадик клубын нэрэмжит олс таталтын тэмцээнийг тус клубын хамт олон ивээн тэтгэж, зохион байгуулна.
Хүүхдийн сурын харвааны тэмцээнийг явуулж шагналын зардлыг уламжлал ёсоор Сан Франциско хотын Зулхүү, Туул нар хандивлаж байна.
Хүүхэд багачуудаа наадуулах үсэрдэг тоглоомын зардлыг (500$) Оакланд хотын Тоёота компанийн Одончимэг уламжлал ёсоор ивээн тэтгэж байна.
Сакраменто хотын монголчуудын холбооны хамт олон монгол наадмаа зохион байгуулалцаж, "Дээлтэй монгол" уралдаан зохион байгуулан, шагналыг ивээн тэтгэж, монгол үндэсний дээл хувцсаараа гоёсон наадамчныг шалгаруулан урамшуулахаар болсонд наадамчин олныхоо өмнөөс талархал илэрхийлье. 
Калифорни дахь монгол оюутан, залуусын нэгдлээс монгол ёс заншил, түүх, соёлын сэдвээр танин мэдэхүйн А-ха тэмцээнийг хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байна.
Наадмын бусад зардалд зориулан, бэлэн мөнгөний хандив, тусламж үзүүлж байгаа өглөгийн эздийг танилцуулъя:
1. Чулуунсүх, Б.Энхжаргал нарын гэр бүл (Berkeley) 100$
2. Явган аяллын Номадик клуб 200$
3. Ш.Баатар, Ц.Алтантуяа нарын гэр бүл (San Francisco) 300$
4. Тулга, Эрка нарын гэр бүл (Richmond) 50$
5. М.Сувдмаа (Oakland) 50$, бэлэг дурсгалын зүйлс
6. Буянжаргал, Байгалаа нарын гэр бүл (Alameda) 50$
7. Ч.Эрдэнэбаатар, Мядагмаа нарын гэр бүл (San Francisco) 500$
8. Бурхан шашны Занабазар төв 250$, 35 хадаг, бөхийн асрын идээний иж бүрдэл
9. "Heavenly bistro" хоолны газрын Тамираа 500$
10. Соронзонболд, Сарантуяа (Berkeley) 50$
11. Гардан тулааны "Даша доожоо" дэвжээ 100$
12. Б.Баатархүү, Т.Отгончимэг нарын гэр бүл (Alameda) 50$
13. Сан Рамон хотын Лексус компанийн ажилтан Амраа 100$
14. Э.Баатарцогт, М.Болорсүх (Oakland) 50$
15. Ж.Батхишиг, Х.Хосоо нарын гэр бүл 200$
16. Сан Франциско хотын Христийн Иммануэль сүмийн хамт олон 200$, мөн наадмын дараа талбайг хамт олноороо цэвэрлэн, эргүүлж тушаахад бэлэн болгож, сайн үйлс хийж байна. 
17. Н.Гиймаа (Sacramento) 100$
18. Оакландын Христийн монгол сүмийн хамт олон 50$
Мөн зохион байгуулагч нар, ЕКГ-ын хамт олон, урлаг, спортынхон, хоолны худалдааныхан, бүжигчин, уран нугараач, тамирчин хүүхдүүдийн багш, аав ээж нар 3 сарын турш үргэлжилсэн наадмын бэлтгэл ажилд олон цагийн хөдөлмөрөө зориуллаа. Үндэсний давтагдашгүй өв соёл болох баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн сурталчлахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байгаа та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. Монгол наадамдаа сэтгэл, зүрхээ нэгтгэж, дэнж хотойтол сайхан наадацгаая.
Ерөнхий зохион байгуулагч 
Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо "БАМХ"
Хамтран зохион байгуулагч 
Монгол Улсаас Сан-Франциско хотноо суугаа Ерөнхий Консулын Газар "ЕКГ"
Хүүхдийн "ГЭР" төв
Калифорни мужийн монгол оюутан залуусын нэгдэл “MYUC”
Монгол шагайн товчоо
Монгол уран нугаралтын төв
Энэ жилийн наадам хэзээ: 
2016 оны 7-р сарын 9-ний 11 цагт
Хаана: Сан Франциско хотын Golden Gate park