Шарав гуайн эмчилгээнд зориулсан хандивын аян амжилттай өндөрлөв

Шарав гуайн эмчилгээнд зориулсан хандивын аян амжилттай өндөрлөв
Монгол улсын Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, Чингисийн одонт хөгжмийн зохиолч, монгол түмэндээ олон сор бүтээлээ өргөж, урлаг, оюуны асар том хөрөнгө оруулалт хийж байгаа эрхэм хүмүүн Б.Шаравын эмчилгээний зардалд хувь нэмрээ оруулах хандивын аянаар Бэй Аэриа, америкийн бусад мужийн монголчуудаас нийт 1610 доллар, 40 мянган төгрөг цуглажээ. БАМХ-ны Монгол дахь төлөөлөгч Ц.Хишигбаяр, “Бөмбөөлэй” хүнсний цехийн Ц.Оюунгэрэл нар нийт 1610 доллар, 40 мянган төгрөгийн хандивыг монголд Шарав гуайн гэр бүлд хүлээлгэн өгснөөр хандивын аян амжилттай өндөрлөж байна. Олон монголчуудын сайн сайхан ерөөл, сэтгэл санааны дэмжлэг, халуун сэтгэлийн үгийг хамтад нь дамжууллаа. Шарав гуай "Надад санаа тавьж, газрын холоос туслаж байгаа эрхэм монгол ахан дүүсдээ баярлалаа. Сэтгэл санааны маш их хүчийг авлаа. Та нартаа сайн сайхныг хүсье" хэмээснийг энд хүргэе 
Хандивлагчид:
1. Хамгийн анхны хандивыг таны шавь, Т.Энхтуяа ергеж, багш минь хурдан эдгээрэй хэмээн ереелее. Т.Энхтуяа 50 доллар
2. Бvжгийн багш Батзориг гэр бvлийн хамт $50 Сан Франциско хот
3. Н. Гиймаа, Ц. Хуягаа $100 Rocklin хот
4. Н. Энхжаргал, Н. Соёлмаа $50 Alameda хот
5. О.Намжилхvv, Д. Ариунаа $20 Pinole хот
6. С. Төмөрбаатар, Ц. Батсоёмбо $30 Оакланд хот 
7. П. Сумьяа, Д. Идэр $20 Alameda хот
8. Ч.Батмандах, Д. Баярсайхан $20 Sacramento хот
9. С. Гангатуул $20 Albany хот 
10. М. Цацрал, С. Сole $20 Oakland xoт 
11. Х. Мөнх-Ундарга $30 Walnut Creek хот
12. Б. Энхжаргал, М. Чулуунсvх $50 Berkeley хот
13. Тvвшинбаяр, Эрдэнэдалай $50 Pittsburg хот
14. A. Xoнгорзул $25 San Francisco xoт
15. Ю. Ариунзаяат $20 Oakland хот
16. Б. Алтанзаяа $65 San Francisco хот
17. Энхболд, Л. Оюунтуяа $50 Oakland xот
18. O. Анударь $25 San Francisco xoт
19. Д.Лувсанжамбаа, Л.Наранчимэг (Novato) $150
20. Шарав гуайн гэргийн шавь, "Манд" студийн Ц.Мандах (Los Angeles) $50
21. Jordan and Namuun Clifford (San Francisco) $100
22. Ч.Эрдэнэбаатар, Д.Мядагмаа нарын гэр бүл (San Francisco) $100
23. Ч.Оюунцэрэн, Ч.Алтанцэцэг нарын гэр бүл $50
24. Ш.Баатар, Ц.Алтантуяа нарын гэр бүл (San Francisco) $40
25. Ц.Энхбат, Л.Сайнтуяа нарын гэр бүл (Palo Alto) $100
26. Сэлэнгэ (Сан Франциско, үсчин) 100 доллар
27. М.Сувдмаа 100 доллар (Oakland) 
28. C. Oюунгэрэл $15 $ Milpitas xoт
29. Өсөхбаатар $50 Albany xот, New York
30. Д.Дашмягмар, Оюунцэцэг $50 San Francisco xoт
31. Ч. Ганболд, Дариа $10 Washington DC
32. Ц.Хишигбаярын гэр бүл 40 мянган төгрөг (Монгол Улс)
Нийт хандивын дүн $1610, 40 мянган төгрөг боллоо.
Хандивын ажлыг зохион байгуулсан:
Л.Сайнтуяа, М.Сувдмаа, Д.Лувсанжамбаа, Ц.Батсоёмбо
БАМХ-ны Монгол дахь төлөөлөгч: Ц.Хишигбаяр, С.Оюунгэрэл
Шарав гуай маш их зардлаар Японд эмчлүүлэх юм байна. Туслах, нэмэр хандиваа оруулах хүмүүс доорх хоёр данс руу хандиваа илгээж болно.
1. Golomt bank of Mongolia
SWIFT code: GLMTMNUB
Beneficiary name: Byambasuren Sharav
Beneficiary account number: 1102742129
2. Хаан банк: 5031259350 B.Sharav
Хөгжмийн зохиолч Шарав гуайн лагшин түргэн илаарших болтугай. 
Сэтгэлийн хандиваа илгээсэн монголчууддаа эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Маш их баярлалаа. 
БАМХ

33864202_10156263766824519_1771329819510833152_n.jpg
34893270_1861132140609840_478896597330034688_n.jpg

Ажилд орох өргөдөл яаж оновчтой бичих вэ resume workshop амжилттай боллоо

Илтгэлүүдийн холбоос:

М. Сувдмаагийн илтгэл

Хелен Чаогийн илтгэл

Цагаан сарын өмнөхөн БАМХ, "Олуулаа"-ийн залуустай хамтран, ажилд орохыг эрмэлзэж байгаа монголчууддаа зориулан тун хэрэгтэй, чухал арга хэмжээ зохион байгуулсан юм.
Сайн компанид ажилд орох шат дараалсан олон үйл явцын хамгийн чухал хэсэг болох ажилд орох өргөдлөө хэрхэн зөв, оновчтой, ажил олгогчийн анхааралд өртөхөөр бичих вэ гэсэн сэдвээр зочин илтгэгчид, хүний нөөцийн ажилтнууд илтгэл тавьж, маш дэлгэрэнгүй тайлбарлаж, өргөдлөө бэлдэж ирсэн хүмүүстэй ганцаарчлан уулзаж, нэг бүрчлэн зөвлөгөө өглөө. 
Гол илтгэгч: М. Сувдмаа. АНУ-ын Иллинойсийн Их Сургууль төгссөн. Компьютерийн Ухааны докторын зэрэгтэй. Цахиурын хөндийд Yahoo, Microsoft компаниудад програм хангамжийн инженерээр ажилласан. Технологийн гарааны компани үндэслэн байгуулсан. Одоо Adobe Systems компанид бүтээгдэхүүн хариуцсан менежер. БАМХ-ны УЗГ

Зөвлөхүүд: 
Helen Chao. The founder of Ascenditur Recruiting and Interview Right Consulting. She has over a decade of experience recruiting the best G&A, Sales and Marketing talents for the non-profit sector, healthcare sector and the tech industry. Leveraging her decade-plus experience, Helen launched Interview Right Consulting in 2015. In addition to writing articles about job search, building a powerful career journey and ways to navigate yourself to success, she also has a bi-weekly podcast called "Smart Career Planning."

Solongo Ziraldo, Scientist at 10X Genomics, 4 years of industry experience, PhD in Chemistry from University of Pennsylvania.

Undrakh Bayasgalan, Accounting Manager at CrowdFlower, 5 years of industry experience, Master of Finance from Golden Gate University.

Enkh-Amgalan "Mike" Dorjgotov, Engineering Manager at Apple, 8 years of industry experience, PhD in Chemical Physics from Kent State University.

Ganbileg Bor, Senior Frontend Engineer at Minted, 4 years of industry experience, Master of Science from University of San Francisco.

Зочин илтгэгч нарт "Олуулаа"-ын залуус талархал илэрхийлж, дурсгалын зүйл гардуулав. 
Уулзалт, сургалтыг амжилттай зохион байгуулсан залуус, санаачлагч М.Сувдмаа нартаа маш их баярлалаа.

БАМХ

27655441_360700564404663_726756120652134832_n.jpg
27867578_360700837737969_4388821519897454416_n.jpg
27655225_360700701071316_8116612044176169308_n.jpg
27655430_360700561071330_6749171546120682150_n.jpg
27657924_360700784404641_3996790227824325110_n.jpg
27849398_10215445834316520_1843275825_n.jpg
IMG_0006.JPG

"Монгол уран нугаралтын төв"-ийн анхны тайлан тоглолт

2018 оны 1-р сарын 20-ны билэгт сайн өдөр "Монгол уран нугаралтын төв"-ийн хамт олон, уран бүтээлчид анхны тайлан тоглолтоо хийлээ. Нэг ч суудал үлдэлгүй, танхим пиг дүүрсэн хоёр удаагийн тоглолтоор уран нугараачид, циркийн жүжигчид маань гайхалтай сайхан үзүүлбэрээр үзэгчиддээ бэлэг барьж, анхны бүрэн хэмжээний тоглолтоо халуун алга ташилтаар мялаалгав. Америкт хөл тавьсан үеэсээ 23 жилийн турш уран нугарагч Б.Сэрчмаа эрдэмт багшаасаа өвлөсөн уран нугаралтын гайхамшигт үзүүлбэрээр америк үзэгчдийг байлдан дагуулсаар монгол уран нугаралтын тусгай дэг жаягийг мэдрүүлж, одоо өөрийн гарын шавь нарыг монгол дэг жаягаар сургаж, дэлхийд гайхагдсан монгол урлагаа сурталчилсаар явна. 
Морин хуурын уянгат аялгуугаар "Монгол уран нугаралтын төв"-ийн анхны тайлан тоглолт эхэлсэн нь утга төгөлдөр болов. Өөрийн гэсэн байр суурьтай циркийн жүжигчид болсон түүний анхны шавь нар багшийнхаа тайлан тоглолт дээр уригдан тоглолоо. Хичээллээд удаагүй бяцхан шавь нар нь хамгийн олон удаа үзүүлбэр үзүүлж, алдар цуутай жүжигчид, уран нугараачид болох ирээдүй энүүхэнд байгааг илтгэлээ. 
Шавийн эрдэм багшаас гэдэг билээ. Энэ олон хүүхдийг монгол урлагийн амтанд оруулж, харь оронд гэлтгүй монгол уран нугаралтын залгамж халааг бэлтгэх үйлсэд сэтгэл зүрхээ зориулан зүтгэж буй Сэрчмаадаа, тоглолтын зохион байгуулалт, менежментийг хариуцаж, арын албыг даасан Сэрчмаагийн хань Н.Цогтбаярт олон сайхан уран бүтээлчид төрүүлж, гайхамшигтай тоглолтууд хийхийн ерөөл өргөн, халуун баяр хүргэе! 
Монгол уран нугаралтын гайхамшгаас хичээнгүйлэн суралцаж буй шавь нар, хүүхдүүдээ дэмжин тусалж байдаг хөдөлмөрч аав ээж нарт баяр хүргэж, амжилтын дээдийг ерөөе! Та нартаа баярлалаа.

26733616_563428097343533_6043092001958504118_n.jpg
26814898_1504811542949797_4414620891898506275_n.jpg
26730682_1504811549616463_8016320140187108117_n.jpg
26903747_1504811649616453_2242825741085163_n.jpg

Анхааруулга

Цагаачлалын албаны ажиллагаа

Цагаачлалын хууль сахиулах албаныхан хууль бус цагаачдыг илрүүлэн баривчлах томоохон ажиллагаа явуулж магадгүй байгаа талаар та бүхэн уншиж мэдсэн байх. 
Сонин дээр мэдээлж буйгаар цагаачдад ээлтэй хот, газар нутагт дээрх ажиллагаа ойрын хэдэн долоо хоногт явагдаж магадгүй гэнэ. Манай Бэй Аэриа, Сан Франциско болон ойр хавийн хотууд цагаачдад ээлтэй хот (sanctuary cities) гэдгээ зарласан газрууд билээ. Дээр дурдсан баривчлах ажил цагаачлалын хуулийг зөрчсөн, сайн дураар гарч явах ёстой, тэр шийдвэрийг биелүүлэхгүй байгаа гэх мэт зөрчилтэй хүмүүсийг барих зорилготой бөгөөд тухайн ажиллагааны үеэр хууль бус цагаач иргэд ч хоморгонд нь өртөх магадлалтай юм байна. 
Манайхан хууль дүрмийг чандлан сахиж, анхаарал болгоомжтой, сонор соргог байхад илүүдэхгүй биз ээ. 
Бэй Ариагийн Монголчуудын Холбооноос цагаачдад зориулсан мэдээллийн картыг орчуулан хэвлэсэн юм. Хэтэвчиндээ авч явахад тохирсон хэмжээтэй, хатуулгатай. Картан дээрх мэдээлэл, анхааруулгыг сайн уншиж тогтоогоорой.
Ногоон, улаан энэ хоёр картыг хүссэн хүн Монголын Соёлын Төв дээр ирж аваарай.
Хаяг: 650 University avenue #6 Berkeley

(Ногооныг нь өөртөө хадгалж, юмыг яаж мэдэх вэ, хэрэгцээ гарвал хэрэгтэй хүнтэйгээ холбоо барина. Улааныг нь хууль сахиулах байгууллагынханд өгнө.)

Зарим хэрэгцээт мэдээллийг доорх холбоосоор орж уншина уу.

https://www.sfgate.com/…/Feds-planning-massive-Northern-Cal…

Мөн Аламеда тойрогт хамаарах хот, жишээлбэл Беркли хотод байх гэр, ажлын байранд тань цагаачлалын албаныхан ирвэл
Аламеда тойргийн шуурхай хүлээн авах 510-241-4011 дугаарын утас руу даруй залгаж мэдээлэл өгөх хэрэгтэй. Тэндээс өмгөөлөгч илгээж, тухайн иргэнийг хамгаалалтад авах, зөвлөгөө өгөх гэх мэтээр туслана гэж мэдээлж байна.

Alameda County Hotline (ACILEP) at 510-241-4011

FEDERAL IMMIGRATION ENFORCEMENT COMING TO BERKELEY?

Here is a message the Downtown Association issued to its members that may be of interest, should you or someone you know want to keep abreast of Immigration & Customs Enforcement (ICE) activity in Berkeley.

As you may have read the federal government is reportedly planning large immigration raids in Bay Area Sanctuary Cities/Areas including possibly Berkeley.

If you think Immigration and Customs Enforcement (ICE) is at your place of business or at a home, you may want to immediately call the Alameda County Hotline (ACILEP) at 510-241-4011. They will verify if it is ICE, and dispatch an attorney and legal observer immediately to help navigate such an event, and provide protections for employees or persons.

immigrant right card - green.png
immigrant right card - red.png

Шинэ 2018 оноо ёслол төгөлдөр угтан авлаа

Бэй Аэриагийн монголчууд шинэ оноо ёслол төгөлдөр угтав

2017 оны 12-р сарын 30-нд Аламеда хотноо Бэй Аэриагийн монголчуудын шинэ жилийн төв цэнгүүн сайхан боллоо. Баярын ажиллагаанд МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Э.Галбадрал, консул Г.Мэнджаргал нарын хүндэт зочид уригдан оролцов. Цэнгүүнийг БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо нээж, ЕК Э.Галбадрал элэг нэгт монголчууддаа шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлэн үг хэллээ.

Өвлийн өвгөн аав цас мөсний орноос цасан охидоо дагуулан морилж, хуучин он, шинэ оноор солигдоход цасан охид маань урнаар нугаран, хурсан олныг баясгав. Хийсэн бүтээснээ дүгнэж, олныг манлайлсан шилдгүүдээ шагнан урамшуулж, ирэх он жилүүдийн сайн сайхныг хурайлан дуудлаа.

Монголын соёлын төвийг тохижуулах ажилд бусдыгаа манлайлан зүтгэсэн Жаргалын Энхбаатарыг "2017 оны шилдэг"-ээр шалгаруулж, МУ-ын Гадаад харилцааны сайдын хүндэт өргөмжлөлөөр, Бэй Аэриад гардан тулааны "Дашаа дожо" дэвжээг үүсгэн байгуулж, олон монгол хүүхдийг спортоор хүмүүжүүлэн, амжилтад хүргэсэн Дашдэмбэрэлийн Дашмягмарыг "2017 оны шилдэг"-ээр шалгаруулж, МУ-ын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын хорооны "Алтан од" медалиар, Монгол өв уламжлалын салшгүй нэгэн хэсэг монгол хоол, хүнсийг түгээн сурталчилж, монгол байгууллагууд, монголчууд, сайн үйлсийг байнга дэмжин, манлайлж оролцдог зүтгэлийг үнэлэн, "Бөмбөөлэй бэйкэри"-ийн эзэн Сономын Оюунгэрэлийг "2017 оны шилдэг"-ээр шалгаруулж, МУ-ын Гадаад харилцааны сайдын хүндэт өргөмжлөлөөр, БАМХ-ны дэргэдэх морин хуурын дугуйлангийн багш Батсайханы Нямдоржийг МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медалиар, Сан Франциско хот дахь "Laurel dry cleaner" хими цэвэрлэгээний газрын эзэн, хувиараа бизнес эрхлэгч Дагвадоржийн Мядагмааг өөрийн хүч хөдөлмөрөөр амжилттай бизнес эрхлэхийн зэрэгцээ монголчууддаа ажлын байр бий болгон, аж амьдралд нь тус болж, монгол олон нийтийн байгууллагуудын ажил үйлсийг байнга дэмжин, монголчуудаа дэвжээн дээшлүүлэх үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмрийг үнэлэн, МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар" хүндэт медалиар, 1995-2001 оны чөлөөт бөхийн улсын шигшээ багийн тамирчин, Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт, МУ-ын чөлөөт бөхийн 5 удаагийн аварга. Бэй Аэриагийн монголчуудын наадмын 6 удаагийн түрүү бөх, чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер, үндэсний бөхийн аймгийн заан, БАМХ-ны УЗГ Адъяахүүгийн Болдсүхийн үндэсний бөхийг хилийн чанадад түгээн дэлгэрүүлэх ажил үйлс, монгол олон нийтийн байгууллагууд, монголчууддаа оруулж буй хөдөлмөр зүтгэлийг үнэлэн, Монголын Олимпийн хорооны 60 жилийн ойн медалиар, Аламеда хот дахь Шотокан карате-до дэвжээний багш дасгалжуулагч Амаржаргалын Энхболдын өсвөр үеийг өв тэгш хүмүүжүүлэх үйлсэд оруулж буй үнэтэй хувь нэмэр, түүний сурагчдын гаргаж буй амжилтыг үнэлэн, МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар" хүндэт медалиар шагнасныг Ерөнхий консул Э.Галбадрал, БАМХ-ны анхны тэргүүн Ш.Баатар, БАМХ-ны тэргүүн Ц.Батсоёмбо нар гардууллаа. Мөн бизнес амжилттай эрхэлж, ажлын байр бий болгохын зэрэгцээ монгол руу хэрэгцээтэй зүйлс илгээх өглөг, хандивын ажлыг олон удаа зохион байгуулсан сайн үйлстэн, Оакландын монгол хоолны газрын эзэн Сүхбаатарын Энхтөгөлдөрийг МЗХ-ны “Хөдөлмөрийн алдар” хүндэт медалиар урамшуулан шагнасан юм.

Бэй Аэриагийн ээж нар, хөвгүүдийн “Улаан сарнай” бүжгийн хамтлаг танхимыг чимэн бүжиж, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин, МУСТА Г.Уранцэцэг хурсан зочдын сонорыг мялаав. Сан Франциско хотын бүжгийн жүжгийн театрын төгөлдөр хуурч Б.Мөнгөнчимэг ахлан, театрынхаа хөгжимчдөөр олон өдрийн турш бэлтгэл хийлгэж, “Уран Хас”, “Уулын горхи”, “Хэнтийн өндөр ууланд”, “Баярын уянга” гэх мэт гайхамшигтай монгол аялгуунуудаар баруун эргийн монголчууддаа шинэ жилийн бэлэг бэлдсэн байлаа. Анх 1973 оны 12-р сарын 30-нд монголын урлагийн алтан тайзнаа амилсан “Уран Хас” бүжгэн жүжгийн хөгжим 30 жилийн дараа АНУ-ын баруун эрэгт ийнхүү эгшиглэсэн нь санаандгүй боловч бахархалтай, тэмдэглүүштэй сайхан үйл явдал болсон юм. Сан Франциско хотын сонгодог урлагийн алдарт тайзнаа тоглодог зэрэглэл өндөр хөгжимчид монгол аялгуунуудыг амилуулан, ирсэн зочдын оюуныг мялаав.

“Монгол уран нугаралт” төвийн багш, МУСТА уран нугарагч Б.Сэрчмаагийн шавь нар, циркийн жүжигчид уран нугаралт, дугуйтай жонглерийн үзүүлбэрээр бэлэг барьж, саяхан МУСТА хэмээх эрхэм алдрын эзэн болоод ирсэн дуучин Ц.Батхуяг, Өмнөд Солонгос, Туркад болсон бяцхан миссийн тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөн, тэргүүн байрыг эзэлсэн авьяаслаг охин С.Содонгоо, “Freezone” хамтлагийн дуучин Бэкэ нар ая дуугаараа шинэ жилийн цэнгүүнийг хөглөлөө.

Шинэ жилийн цэнгүүн дээр дуудлага худалдаа явуулж, монголоос авчирсан зэс домбыг үнэ хаялцуулан худалдаад олсон орлогыг элгээ солиулсан бяцхан монгол хүүгийн асаргааны зардалд зориулан хандивлав. Сан Франциско хотын “Uptown dry cleaners” хими цэвэрлэгээний газрын эзэн Ч.Эрдэнэбаатар домбыг 520 доллараар худалдан авч, буяны үйлсийн эзэн боллоо.

2018 онд хойд туйлд нохой чаргатай аялах уралдаанд ялж, Бэй Аэриагаас монгол хүн хойд туйлд мөрөө гаргадаг сайхан уламжлал, буухиаг үргэлжлүүлэхээр шалгарсан "Номадик" явган аяллын клубын гишүүн С.Номинд МУ-ын төрийн далбааг дурсгалын зүйлтэй гардуулав. С.Номин төрийнхөө далбааг Хойд туйлд мандуулаад эргүүлэн авчрах үүрэг хүлээлээ. Номингийн мандуулсан төрийн далбааг Бэй Аэриагийн монголчууд дурсгал болгон хадгалах юм.

Монголоос хэрэгцээт зүйлсийг уламжлал ёсоор бэлтгэж илгээсэн БАМХ-ны монгол дахь төлөөлөгч Ц.Хишигбаяр, Г.Буянжаргал, ГХЯ-ны ажилтан Ц.Сийлэгмаа, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн тэргүүн Н.Номун-Эрдэнэ, УЗГ Ариунтэнгэр, тээж авчирсан Б.Цэлмэг, урилга, сурталчилгааны гайхалтай гоё загварууд гаргаж өгсөн Н.Ганчимэг, зочдыг амттай халуун хоолоор дайлсан Оакландын монгол хоолны газрын хамт олон, зочдод үйлчилсэн Т.Түмэндэмбэрэл, Гэгээнээ, Б.Шинэжаргал, Т.Мөнхсуурь, Батсайхан, Ану, Нямбат, С.Номин нарын сайн дурын ажилтан оюутан залуус, шинэ жилийн цэнгүүнийг хөтөлсөн ДЖ Улаанаа, Бэкэ, үйл явдлыг гэрэл зурагт баримтжуулан, гэрэл зургийн сурвалжлага хийсэн Батбямба, Уильям Лий, дүрс бичлэг хийж, сурвалжлага бэлтгэсэн МЖЛ студи, Ариун-Эрдэнэ, зочдыг хөгжөөсөн урлагийнхан, өвлийн өвгөн болсон Н.Цогтбаяр, цасан охид, хуучин, шинэ он болсон охид, бэлтгэсэн ээж аав нар, хөгжөөнт тоглоом бэлдэн ирж зочдыг хөгжөөсөн Туяа, Ч.Алтанцэцэг, “Азтай ширээ” шалгаруулан шагнасан С.Оюунгэрэл, Ральф нарын гэр бүл, “Азын шагнал” ивээн тэтгэж, гардуулсан Ч.Ганзориг, Б.Түмэнжаргал нарын гэр бүл, хүүхдийн бэлэг бэлтгэж, багачуудыг баярлуулсан Л.Эрдэнэчимэг, ширээ засах, байр чимэглэх нүсэр ажилд гар бие оролцон тусласан Отгоо нартаа маш их баярлалаа.

Ажил үйлсээ дүгнэж, шинэ оноо ёслол төгөлдөр угтан авдаг баярын ажиллагааг өнгөтэй сайхан зохион байгуулж, ирсэн зочдоо хүндэтгэн баярлуулах гэж үр хүүхэд, найз нөхдөө уриалан дагуулж байр танхимыг цэвэрлэх, чимэглэх, зочдын ширээ засах, аяга таваг, бүтээлэг, хөгжим сэлтийг зөөж тээвэрлэх, суурилуулах, арын самбар, тайз дэлгэцийг босгох, санхүү мөнгөө барих, урилгаа тараах, арга хэмжээгээ сурталчлах гээд жагсаан бичихэд хүртэл цаасны зай багадам нөр их ажлыг олон хоногийн нойроо хугаслан, сэтгэл зүрхээ зориулан нугалсан шинэ жилийн комиссын гишүүд Т.Золбоо, Д.Долгорсүрэн, П.Сэлэнгэ, Б.Өлзийсайхан, А.Болдсүх, Б.Саранчимэг, Ш.Баатар, Ю.Ариунзаяат, Ц.Алтантуяа, С.Төмөрбаатар нарт талархаад баршгүй. Та бүгдэд эрүүл энх, сайн сайхныг хүсье.

Цэцэг шиг ганган гоёмсог, баяр жавхаатай, хөөр хөгжөөнтэй зочид гийчиддээ баярлалаа. Эрдэм, ажил тань хүслийн зоргоор дэлгэрч, эрүүл бие, саруул ухаан, хичээл зүтгэлээр ихийг бүтээх болтугай.

Элэг нэгт монголчууддаа өөдлөн дэвжихийн ерөөл өргөн, шинэ оны мэнд дэвшүүлье.

 

IMG_9482_preview.jpeg
IMG_9625_preview.jpeg
IMG_9672.jpg
26229943_10155948157113788_378270302534002453_n.jpg
IMG_9558.jpg
IMG_9480.jpg