"Дашаа дожо" дэвжээ байгуулагдсаны 10 жилийн ой, шинэ жилийн цэнгүүн

Дашаа дожо дэвжээний 10 жилийн ой, шинэ жилийн цэнгүүн

2017 оны 12-р сарын 16-нд "Дашаа дожо" дэвжээ үүсэн байгуулагдсаны 10 жилийн ой, шинэ жилийн цэнгүүн нижгэр сайхан боллоо. Бэй Аэриа дахь гардан тулааны Дашаа дожо дэвжээ анх 3 сурагчтай хичээллэж эхэлсэн бол одоо төгссөн сурагчид нь багшийн хэмжээнд очсон, сурагчид, багш нар нь спортын өндөр амжилт гаргадаг, Америкт оролцож байгаа тэмцээн болгондоо монголынхоо нэрийг дуурсгадаг сайхан хамт олон болжээ. Америк оронд өсч байгаа монгол хүүхдүүдийг монголоороо ярьдаг, тэсвэр хатуужилтай, бие бялдрын хөгжил сайтай, өв тэгш хүмүүжилтэй болгохын төлөөх арван жилийн хөдөлмөр, хичээл зүтгэл талаар болсонгүй. Ойн арга хэмжээний тайзыг дэвжээний тамирчдын шагналын цомуудаар чимэглэсэн нь тайзан дээр багтахааргүй олон болжээ. 
Ойн арга хэмжээний үеэр тус дэвжээний зарим тамирчин, дасгалжуулагчдыг шагнаж урамшуулав. Пүрэвдорж овогтой Дөлгөөнийг МЗХ-ны "Тэргүүний залуу" алтан медалиар, Өлзийхутаг овогтой Соронзонболд, Батсайхан овогтой Төгөлдөр нарыг МЗХ-ны "Спортын алдар" медалиар, Хүнхээрээ овогтой Болорчимэгийг МЗХ-ны "Хөдөлмөрийн алдар" хүндэт медалиар, Аюуш овогтой Нармандахыг МЗХ-ны "Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч" медалиар тус тус шагнасныг Монгол Улсаас Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Галбадрал гардуулав. 
Арван жилийн турш гаргасан хөдөлмөр, хичээл зүтгэл, амжилтыг тоочно гэвэл маш урт болох нь дамжиггүй. Дашаа дожо дэвжээний хамгийн том амжилт бол халуун дулаан уур амьсгал, эх орноосоо алс газарт бие биеэ гэсэн сэтгэл, хийж бүтээхийн төлөө санаа нийлсэн, зангидсан гар шиг болсон хамт олон юм. Бэй Аэриагийн монголчуудын чухал нэгэн хэсэг, монголчуудынхаа бүхий л үйл ажиллагааг байнга дэмжиж, хувь нэмрээ оруулж байдаг Дашаа дожо дэвжээний хамт олон, үүсгэн байгуулагчид, багш дасгалжуулагч нар, тамирчин хүүхдүүд, эцэг эхийн зөвлөлд 10 жилийн ойн баярын мэнд хүргэж, санасан зорьсон үйлс нь саад үгүй бүтэхийн ерөөл өргөе.

БАМХ

25395787_1280574145382225_5360907749110777974_n.jpg
25398623_10213169868055206_3676985484273762814_n.jpg
25396005_10204011602288147_1156564802001588096_n.jpg
25507644_1280589632047343_7043036111284929031_n.jpg

Хүндэтгэл үзүүлж байна

Манай монголчууд олноор суурьшсан Сан Франциско хотын дарга ноён Эдвин Ли 2017 оны 12-р сарын 12-нд зуурдаар нас эцэслэж, хүнд гарз тохиосон билээ. Тэрээр өөрөө цагаачдын гэр бүлээс гаралтайн хувьд Сан Франциско хотод оршин суугаа цагаач нарт, Ази гаралтай хүмүүст, түүн дотроо монголчууд бидэнд ч туйлын элэгтэй ханддаг, тусладаг, чухалчлан үздэг нийгэм, улс төрийн мундаг зүтгэлтэн байлаа. 
Ноён Эдвин Ли Бэй Аэриагийн Монголчууд бидний баяр наадамд 2011,2015 онд зочлон ирж, наадамчин олонд баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэн, монгол наадмыг сонирхон үзсэн юм. 2012 онд Монгол Улсаас Сан Франциско хотод суух Ерөнхий консулын газар нээгдэхэд хүндэтгэн, баяртайгаар хүлээн авсан. 2012 оноос эхлэн жил бүрийн 7-р сарын хоёр дахь долоо хоногийг хот даяар "Монгол өв уламжлалын өдөр " болгон зарлаж, Сан Франциско хотын захиргааны байранд Монгол Улсын төрийн далбааг мандуулдаг болсон юм. 
Эрхэм хотын дарга Эдвин Ли ертөнцийн мөнх бусыг үзүүлсэнд Бэй Аэриагийн монголчууд бид гүн эмгэнэл илэрхийлж, гэр бүл, төрөл төрөгсөд хамт олонд нь хүндэтгэл үзүүлж байна.

БАМХ

Энэ хүндэтгэлийн буланд ноён Эдвин Лигийн айлчлан ирсэн баяр наадмын зарим зургаас, мөн БАМХ-ноос хотын захиргаанд эмгэнэл илэрхийлэн илгээсэн захидлын эхийн хамт хавсаргалаа.

Хотын захиргаанд эмгэнэл илэрхийлсэн захидлын эх:

To the Office of Mayor
City Hall, Room 200
1 Dr. Carlton B. Goodlett Place
San Francisco, CA 94102 December 13, 2017

On behalf of the Mongolian community in San Francisco and the greater Bay Area, I extend our sincere condolences to Mayor Ed Lee’s family, friends, and all San Franciscans. 
Mayor Lee was an ardent advocate for immigrant rights and understood the immigrant experience on a personal level. 
During his time as Mayor, he worked closely with the Mongolian community to further enrich and improve our relationship with the City. In 2011 and 2015, he personally attended and spoke at the Naadam Festival, an annual Mongolian cultural event that takes place in July in Golden Gate Park. Moreover, with the opening of the Mongolian Consulate General’s Office in San Francisco in 2012, Mayor Lee welcomed representatives of the Mongolian community to the City Hall to a flag raising ceremony to celebrate the Mongolian American Friendship and Heritage Day in San Francisco on every second Saturday in July. 
Ed Lee was a humble public servant and a friend of the immigrant communities. His genuine character and humor will be sorely missed. Our thoughts are with his family during this difficult time.

With prayers and sympathy,

Batsoyombo Tsegmid
President
Mongolian Community Association in the Bay Area

DEfjq5lV0AAzZE3.jpg
25348389_309577846205049_5075745064452281550_n.jpg
25354147_309577849538382_4378340014840022410_n.jpg

Амазоноор худалдаа хийвэл биднийг бас дэмжээрэй

Баярын сард Амазоноор худалдаа хийхдээ Монголчуудын Холбоогоо бүү мартаарай. Худалдаа хийхдээ доорх холбоосоор орж, Mongolian Community Organization of Bay Area-г сонговол бага ч гэсэн хувь нь монгол байгууллагадаа эргэн ирнэ. Ганцаас газар дүүрнэ, олны олон таван цэн гэдэг. Бидний үйл ажиллагааны төрөл бүрийн зардалд зөвхөн худалдаа хийгээд л хувь нэмрээ оруулчихна байна шүү. Маш их баярлалаа.

Support Mongolian Community Association of Bay Area by shopping at AmazonSmile.
When you shop at AmazonSmile, Amazon will donate to Mongolian Community Association of Bay Area.…
SMILE.AMAZON.COM

Сайн дурын ажилтны өдөрт зориулав

Өнөөдөр сайн дурын ажилтнуудын өдөр. Жил бүрийн 12-р сарын 5-ны өдрийг олон улсын сайн дурынхны өдөр болгон тэмдэглэхээр НҮБ-аас тогтжээ. 
АНУ-ын баруун эрэг, Бэй Аэриа орчимд монголчуудын олон нийтийн байгууллагууд үйл ажиллагаагаа тогтворжуулах, монголчууддаа зориулсан арга хэмжээ зохион байгуулахад сайн дурын ажилтнуудын хувь нэмэр хэмжээлшгүй их билээ. Олсон орлогоо өртөг өндөр газрын шаардлагатай зардалд зориулаад дуусдаг тул бүх ажил сайн дурын ажилтнуудын хөлс хүч, цаг зав, сэтгэл зүтгэлээр бүтдэг юм. Тэдний хувь нэмэр үнэлж баршгүй боловч тэд маань баярлалаа гэсэн чин сэтгэлийн үгнээс урам авч, хийсэн бүтээснээрээ бахархаад л сэтгэл ханадаг улс даа. 
Бэй Аэриад монголчууд маань арга хэмжээ, сургалт, уулзалт, үйл ажиллагаа зохион байгуулдаг болоод бараг хорь шахам жил болж байгаа билээ. Энэ бүхэн хугацаанд, төдийгөөс өдий хүртэл монголчуудынхаа төлөө зүтгэж, ажиллаж байгаа сайн дурын бүх ажилтнууддаа талархал илэрхийлж, бусдын төлөө хийсэн бүхэн тань бум үржин өөрсдөд тань очихын ерөөл өргөе.

БАМХ

Ахмад хүмүүс нийтийн тээврийн хэрэгслээр хямдралтай зорчино

Монголоос ирсэн аав ээж, ах эгчдээ нийтийн тээврийн хэрэгслээр хямдралтай зорчдог карт авч өгөөрэй. 
65 наснаас дээш бол ийм карт аваад барт, АС автобус гээд бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгслээр 50 хувийн хөнгөлөлттэй үнээр зорчино. Гадаад паспортоо үзүүлээд л авчих юм байна. Ийм карттай бол хөгшчүүд маань үр хүүхэд, залуусын цаг завыг харж, хагас бүтэн сайныг хүлээн суулгүй, дуртай газраа өөрсдөө зорчиж, үзвэр үйлчилгээ үзээд гадуур зугаалах боломжтой амар шүү. Доорх линкээр ороод хаана очиж яаж авч болох тухай мэдээлэл аваарай. Авахад удаан хүлээх гэх мэт хүндрэлгүй юм байна.

 

www.clippercard.com

CLIPPERCARD.COM

download.jpg