Бэй Ариагийн Монголчуудын Холбоо (БАМХ)-ны хэрэгжүүлж байгаа төслүүдийн нэг нь Монгол соёлын төвдөө монгол номын сантай болох, төрөл зүйлийг олшруулах, номын сангаа монголд гарч байгаа шинэ номоор байнга сэлбэх юм. Санаж явбал бүтнэ гэдэг шиг хэдэн жилийн дараа АНУ-даа хамгийн баян монгол номын сан болох ч юм билүү.
Та бүхэн номын сангийн санхүүжилтэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл хандив өргөөрэй. Мөн Амазоноор худалдаа хийхдээ доорх линкээр орж, Mongolian Community Association of Bay Area сонговол худалдааны үнийн дүнгийн 0,5 хувийг Амазон БАМХ-д хандивлах болно. Үүнийг бид номын сангийн санхүүжилтэд зориулах юм. Ийм энгийн, амархан аргаар бидэнд туслах, монгол номоо Америкт авчрах боломж байна шүү. Маш их баярлалаа.