Та цагаачийн эрхээ мэдэх үү? Хууль сахиулах албаныхантай хэрхэн харьцахаа мэдэх үү?
Сүүлийн үед хууль ёсоор болон хууль бусаар АНУ-д оршин суугаа хүмүүс их хэмжээгээр шалгагдаж, байцаагдаж, саатуулагдах болов. Бэй Ариагийн Монголчуудын Холбооноос та бүхэндээ зориулж цагаачийн эрхийн мэдээллийг товч тодорхойгоор хэвлэн гаргалаа. Хэтэвчиндээ авч явахад тохирсон хэмжээтэй, хатуулгатай. Ногоон, улаан энэ хоёр картыг хүссэн хүн Монголын Соёлын Төв дээр ирж аваарай.
Ногооныг нь өөртөө хадгалж, хүнд байдалд орсон үедээ хэрэгтэй хүнтэйгээ холбоо барина. Улааныг нь хууль сахиулах байгууллагынханд өгнө.