2024 оны 1 сарын 23-нд хандивын аян зарлав

Бэй Аэриагийн Монголчууд маань эх орондоо цаг ямагт тусалсаар ирсэн билээ. Бид урд нь түймэр, зуд, эмнэлэг, бусад буяны ажлуудад зориулсан хандивын аян өрнүүлж, элэг нэгтэндээ туслах гэсэн Бэй Аэриагийнхаа монголчууд болон тусламж хэрэгтэй болсон хүмүүсийнхээ дунд гүүр болон ажиллажээ. Энэ удаа ч мөн Баянзүрх дүүрэгт болсон осол, дэлбэрэлтэд өртөж хохирсон хүмүүс, ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа өргөсөн ажилтнуудын ар гэрт жаахан ч атугай хувь нэмэр болъё гэж шийдлээ. Хэдийгээр асуудлыг хандиваар шийдвэрлэх ёсгүй, боломжгүй ч хандивыг цуглуулаад нэрвэгдсэн хүмүүсийн гарт шууд хүргэвэл бага ч гэсэн сэтгэлийн дэм болох болов уу гэж бодож байна. Та бүхэн дэмжээрэй. Бид Улаанбаатарт байгаа төлөөлөгчөөрөө дамжуулан тусламжийг урдын адил найдвартайгаар хүргээд эргэн мэдээлэх болно. Баярлалаа.