Цахиурын хөндийн сонин 2024.2.1

БАМХ технологийн компаниудын бөөгнөрөл болсон цахиурын хөндийд үйл ажиллагаагаа явуулдаг билээ. Газар нутгийн байрлалын хувьд цахиурын хөндий нь Сан Франциско хавийн хотуудаас урагшлаад Сан Хозе хот хүртэл хамардаг, технологийн ихэнх компани, хөрөнгө оруулагч нар ажилладаг онцлог газар билээ. Хүмүүс хаа холоос зорьж ирдэг газар бид сууж байгаагийн хувьд эндээ байгаа хүүхэд, залуусаа технологийн салбарт олноор оруулах болон монгол компаниудаа технологийн салбар луу орох зүтгэлд нь хүч хавсран дэмжсээр ирсэн билээ. Төв Азийн орнууд Америкийн технологийн салбарт амжилт гаргахын тулд хүчээ нэгтгэх нь зөв юм байна гэсэн гаргалгаагаар байгуулагдсан "Silkroad innovation hub"-д МУ-ын цахим хөгжлийн салбарынхан нэгдсэн тэмдэглэлт үйл явдлуудаар дүүрэн өдрүүдийн хүрээнд МУ-д болон цахиурын хөндийд ажиллаж байгаа технологийн салбарын монголчууд уулзан танилцаж, хүрээгээ тэлж, ажлаа холбон уялдуулсан олон уулзалт, арга хэмжээ болж байна. БАМХ "Silkroad innovation hub"-ийн үйл ажиллагаанд цаашид дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахаар ярилцан тохирлоо.

БАМХ