Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын энэ удаагийн зочиноор Өвөр Монголын их сургуулийн доктор, профессор, яруу найрагч Ц.Цолмон гуай уригдлаа.
СЭДЭВ: Өнөөгийн Өвөр Монголын хэл, утга зохиолын тухай
ХЭЗЭЭ: 2017 оны 2 сарын 4-ны хагас сайн өдрийн 2РМ
ХААНА: Монголын соёлын төв, 650 University avenue Berkeley, CA 94710
ТОВЧ НАМТАР: ӨМӨЗО-ны "Солонго" шагналт яруу найрагч Ц. Цолмон Шилийнгол аймгийн зүүн Сөнөд хошуунд төржээ. 1985 онд Өвөр Монголын Багшийн Их Сургууль төгсөөд, үргэжлүүлэн суралцаж хэл бичгийн ухааны доктор цол халгаалж, сургуульдаа профессороор үлдсэн. Цолмон гуай одоо Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуульд багшилж байна. 1996 онд "Их Тамчийн тэнгэр", 2006 онд "Аниргүйн дунд", 2011 онд “Цэцгийн салхи” шүлгийн түүврээ гаргажээ. 2006 онд Дэлхийн Монгол туургатны яруу найргийн наадмын гуравдугаар байр, 2006 онд "Гилгүүн уянга" яруу найргийн наадмын алтан одонгийн эзэн болж байсан юм.
Жич: Амралтын өдөр таарч буй тул та бүхэн өргөнөөр оролцоно уу? Хэрвээ өөрт хэрэггүй бэлэг дурсгалын зүйлс, ном зохиол байвал хандивлана уу.