Back to All Events

НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалт лекц №2

  • Монгол соёлын төв 650 University Avenue, Suite 2 Berkeley, CA, 94710 United States (map)
16403148_1174662445964710_5343457941554678960_o.jpg

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын энэ удаагийн зочиноор Өвөр Монголын их сургуулийн доктор, профессор, яруу найрагч Ц.Цолмон гуай уригдлаа.

СЭДЭВ: Өнөөгийн Өвөр Монголын хэл, утга зохиолын тухай

ТОВЧ НАМТАР: ӨМӨЗО-ны "Солонго" шагналт яруу найрагч Ц. Цолмон Шилийнгол аймгийн зүүн Сөнөд хошуунд төржээ. 1985 онд Өвөр Монголын Багшийн Их Сургууль төгсөөд, үргэжлүүлэн суралцаж хэл бичгийн ухааны доктор цол халгаалж, сургуульдаа профессороор үлдсэн. Цолмон гуай одоо Өвөр Монголын Багшийн Их Сургуулийн Монгол Судлалын Дээд Сургуульд багшилж байна. 1996 онд "Их Тамчийн тэнгэр", 2006 онд "Аниргүйн дунд", 2011 онд “Цэцгийн салхи” шүлгийн түүврээ гаргажээ. 2006 онд Дэлхийн Монгол туургатны яруу найргийн наадмын гуравдугаар байр, 2006 онд "Гилгүүн уянга" яруу найргийн наадмын алтан одонгийн эзэн болж байсан юм.