Америкийн баруун эрэг Бэй Аэриад суугаа Монголчууд бид үндэсний их баяр наадамаа өргөн дэлгэр тэмдэглэдэг уламжлалтай. Сан-Франциско хотын төв дэх Алтан Үүд цэцэрлэгт хүрээлэнд анхны наадам хийж байсан 1997 оноос хойш тасралтгүй зохион байгуулсаар ирсэн наадмын маань цар хүрээ жилээс жилд өргөжин тэлж өнгө жавхаа нэмэн өв соёлоо сурталчлан таниулдаг томоохон арга хэмжээ болж чадлаа. Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо 7-р сарын 11-ний Бямба гаригт Голден Гэйт Паркт сүүлийн 5 жил наадам тэмдэглэж заншсан цэлгэр ногоон дэнж дээр энэ жилийн баяр наадамаа ёслол төгөлдөр тэмдэглэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. Жил бүр НААДАМ амжилттай сайн зохион байгуулахад бүх талаар тусалж хамтран ажилладаг байгууллага, хувь хүмүүс та бүхнийг энэ жилийн наадмын бэлтгэлд ажилд оролцон хандив туслалцаа үзүүлэхийг уриалж байна.
Xандив хүлээн авах дансны дугаар:
Bay Area Mongolian Community Association
Wells Fargo bank 6952555834
Харилцах утас: (415) 694-3414, (415) 272-3003, (510) 710-1009, (510) 325-4839, (415) 823-4605, (510) 541-3487
Зохион байгуулалтын хувьд:
Наадмын талбайд майхан сүүдрэвч барих хүмүүс $40 урьдчилан төлж, Э.Эрдэнэбаяртай холбогдон газрын захиалгаа өгнө үү.
Утас: (510) 326-0915
Бэлэг дурсгалын болон бусад төрлийн худалдаа үйлчилгээ, сурталчилгаа явуулах хүмүүс Б.Түмэндэмбэрэлтэй холбогдоно уу.
Утас: (510) 710-1009
Наадмаар барилдах томчууд болон хүүхдийн 3 насанд барилдах бөхчүүд (7-9, 10-13, 14-17 насанд) бөхийн комисст бүртгүүлж, бэлтгэлээ сайн хангаарай. Бөхийн комисс А.Болдсүх Утас: (510) 326-1945, Үнэнбат (510) 229-8811 нартай ярих.
Наадмын талбайн түрээс даатгал, холбогдох бусад зардлууд энэ жил эрс нэмэгдсэн тул талбайд нэвтрэх тасалбар $8.00 болж байна.
Жил бүрийн НААДАМ угтан Монголчуудын холбооноос монгол хүүхэд багачуудын дунд зохион байгуулдаг гар зургийн уралдааныг "Монголын сайхан орон", "Монгол НААДАМ" болон чөлөөт сэдэвээр 6 сарын 9-өөс 7-р сарын 9 өдөр хүртэл зарлаж байна. Зохион байгуулагч Энхжаргалтай холбогдох утас: (415) 694-3414
Баяр наадмын ажилд гар бие оролцож, эд материал, хөрөнгө мөнгөний тусламж үзүүлж байгаа байгууллага, хүмүүст баярлалаа. Үүнд одоогийн байдлаар:
Баяр наадмын төв асрын идээ ундаа:
Ц.Энхтуяа (Сан Франциско) нэг удаагийн аяга, таваг, сэрээ гэх мэт зүйлсийг;
Эрдэнэчимэг (Аламеда) жимсний цуглуулгаар идээ засна;
Ж.Эрдэнэтуяа (Сан Франциско) чихрийн таваг;
Л.Оюунтуяа (Оакланд) тавгийн боорцог;
Л.Цолмон (Милбрэй) хүндэтгэлийн тавгийн ул боов;
"Mgl" студийн Ариун-Эрдэнэ, Чимгээ нар цагаан идээ, айраг хандивлаж байна.
Мөн хөлийн цэц, бөхчүүдийн асрын идээ ундаа цайг Б.Саранчимэг, Нэргүй нар уламжлал ёсоор бэлдэж байна.
Бөхчүүдийн давааны цацлын боорцгийг Валнут Грийк хотын Гомбожав уламжлал ёсоор хийж байна.
Баяр наадамд зориулан зарласан хүүхдийн зургийн уралдааны шагналын санг бүрдүүлэхэд зориулж:
1. Баясгалангийн Дэннис $200.00 (Валнут Грийк)
2. Золжанцангийн Жаргалсайхан $100.00 (Бэркэли)
3. Жигжидийн Батдорж $100.00 (Хэйворд)
4. Гансүхийн Амина $100.00 (Албани)
5. Б.Ганзориг Оакланд хот $100.00
6. Д.Отгонбаатар Оакланд хот $40.00 нар хандивлалаа.
Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны хандивлагчид:
Насанд хүрэгчдийн бөхийн барилдааны түрүү бөхийн шагналыг уламжлал ёсоор Оакланд хотын "Dolma's deli" - ийн Ц.Цогоо, Ариунжаргал нар; мөн Беркли хотын бие хамгаалах урлагийн "Ралф Грэйс академи"-ийн эзэн Дэйв Галахан өөрийн клубтээ бүтэн жил хичээллэх $2160 өртөг бүхий эрх
Үзүүрлэсэн бөхийн шагналыг Валнут Грийк хотын "Heavenly bistro" -ийн Тамираа;
Насанд хүрэгчдийн уран барилдааны шагналыг уламжлал ёсоор Аламеда хотын А.Болдсүх, Б.Саранчимэг нарын гэр бүл;
Хүүхдийн барилдааны
14-17 насны үзүүр, түрүүний шагналыг Оакланд хотын Юнрэнгийн Ариунзаяат;
10-13 насны үзүүр, түрүүний шагналыг Аламеда хотын Д.Гомбодорж, Э.Болортуяа нарын гэр бүл;
6-9 насын үзүүр түрүүний шагналыг Бэркэли хотын Заяа эзэнтэй "Vegitable sushi" ресторан;
Хүүхдийн бөхийн уран барилдааны шагналыг Улаанбаатар хотын "Төгөлдөр өргөө" барилгын компаний Ц.Хишигбаяр, Г.Буянжаргал, Х.Баттөгөлдөр нар ивээн тэтгэж байна.
Наадмын үеэр болох бусад уралдаан тэмцээний хандивлагчид:
Монгол шагайн харваа, тэмцээнийг Монгол шагайн товчоо зохион байгуулан, шагналыг ивээн тэтгэнэ.
Монгол өв соёл, уламжлалын тухай Аха тэмцээн болон насанд хүрэгчдийн сурын харвааг Калифорни дахь монгол оюутан, залуусын нэгдэл зохион байгуулж, шагналыг Ачаа тээврийн "Бид Монгол" компани, Бэркэли хотын "Sumo sushi"- ний газар;
Хүүхдийн сурын харвааны тэмцээнийг явуулж шагналын зардлыг уламжлал ёсоор Сан Франциско хотын Зулхүү, Туул нар;
Хүүхдийн хурдан морины уралдааны айргийн таван байрны шагналыг Морага хотын Б.Улаанаа, Болороо нарын гэр бүл; баян ходоодны шагналыг Аламеда хотын М.Болортоль, Х.Болорчимэг нарын гэр бүл;
Уралдааны морийг Сан Франциско хотын Ж.Бат-Очир уламжлал ёсоор урлан хийж;
Наадмын талбайн хүүхдийн jump house- ийг уламжлал ёсоор Оакландын Toyota -Одноогоос;
Олс таталтын тэмцээний шагналыг Эл Серрито хотын цэцгийн дэлгүүрийн эзэн Б. Загдаа;
Талбай дээр багачуудын дунд явуулах спортын уралдаан тэмцээний хэрэгслийн зардлыг Б.Төгсжаргал, Д.Долгорсүрэн нар (150$) ивээн тэтгэж, “Teach, play, serve” байгууллагын залуус зохион байгуулна.
Наадмын концертод тоглох хөгжимчдийн сандлыг (110 доллар)Сан Франциско хотын Төмөрчөдөр, Туул нарын гэр бүлээс;
АМЭХ- ны тэргүүн Сүрэнхорлоо хүүхдийн 20 ш бэлэг хандивлаж байна.
Наадмын бэлэн мөнгөний хандив:
Баяр наадмын үйл ажиллагаанд зориулж дараахь хүмүүс бэлэн мөнгөний хандив өргөөд байна.
Б.Төгсжаргал, Д.Долгорсүрэн (Аламеда) $100.00
Оакландын Христийн сүм $100.00
Лачин, Байгаль нарын гэр бүл (Сан Франциско) $100.00
Ч.Нямдаваа, Одка нарын гэр бүл $100.00 (Моунтан Вью)
Л.Бат-Эрдэнэ $200.00 (Пало Алто )
"Занабазар" төв $350.00, алд цэнхэр хадаг 30 ш (Сакраменто)
Ч.Эрдэнэбаатар, Д.Мядагмаа нарын гэр бүлээс 300$ "Laurel dry cleaners" (Сан Франциско)
Л.Баяраа, Ц.Хулан нарын гэр бүл "H and B alteration" $500.00 (Сан Франциско)
Сан Франциско хотын Христийн сүм $300.00
Монгол шагайн товчоо $200.00
М.Чулуунсүх, Б.Энхжаргал нарын гэр бүл $100.00 (Бэркэли)
Буянжаргал, Байгалмаа нарын гэр бүл $50.00 (Аламеда)
М.Сувдмаа $100.00 (Бэркэли)
Үндэсний давтагдашгүй өв соёл болох баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэн сурталчлахад үнэлж баршгүй хувь нэмрээ оруулж байгаа та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.
Та бүхэн сайхан наадаарай.
Ерөнхий зохион байгуулагч:
Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо "БАМХ"
Хамтран зохион байгуулагч:
Монгол Улсаас Сан-Франциско хотноо суугаа Ерөнхий Консулын Газар "ЕКГ"
Хүүхдийн "ГЭР" төв
Калифорни мужийн монгол оюутан залуусын нэгдэл “MYUC”
Монгол шагайн товчоо