Та бүхнийг Берклигийн их сургуулийн урлаг судлаач, доктор Ц. Уранчимэгийн үүсгэн байгуулсан “Монголиа” ашгийн бус байгууллагын зохион байгуулж буй “Монголын соёл урлагийг сурталчлах долоо хоног”-т урьж байна. Энэ нь Сан Франциско хотод болох Азийн долоо хоногийн үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд Бэй ариад 2015 оны 9-р сарын 26-аас 10-р сарын 6-ны хооронд үргэлжилнэ. Та бүхэн ирж буй амралтаараа монгол соёл, урлагийн сайхныг амталж, археологийн олдворын шинэ сониноос дуулан, монгол найз нөхөдтэйгээ уулзан учирч, монгол идээ зоог амтлан, авьяаслаг монгол хүүхдүүдийн тоглолтыг үзэж сонирхоё гэвэл доорх мэдээлэлд анхаарлаа хандуулна уу. Монголын соёл, урлагийг сурталчлах долоо хоногийн хөтөлбөрийг танилцуулъя.
1. 9-р сарын 26-ны 9 цагаас Монголын археологийн шинэ олдворын тухай археологич Эрдэнэбаатар, түүхч Батсайхан нарын эрдэмтэд оролцон илтгэл тавих эрдэм шинжилгээний хурал. Үнэ төлбөргүй. Олон нийтэд нээлттэй. Болох газрын хаяг: 145 Dwinelle, UC Berkeley
Илтгэлийн дундуур Бэй ариад ажилладаг монгол олон нийтийн байгууллагуудыг танилцуулах ажиллагаа 12:30-аас 1 цагийн хооронд болно. Бэй Ариагийн Монголчуудын Холбоо, хүүхдийн “Гэр” төв, бурхан шашны Занабазар төв үйл ажиллагаагаа танилцуулна. Болох газрын хаяг: 180 Doe Library, UC Berkeley
2. 09-р сарын 26-ны орой 6 цагаас Монгол соёл урлагийг дэмжих хөрөнгө босгох хандивын арга хэмжээ болно. Арга хэмжээнд орох урилганы үнэ 100 доллар. Та бүхэн нэгэн үдэш монгол хоолоо зооглон, монгол өхөөрдөм үрсийнхээ тоглолтыг үзэн, монгол уран зураачдын бүтээлээр нүдээ баясгангаа Берклигийн их сургуульд хуримтлагдсан монгол номыг хураан каталогжуулж цэгцлэх сан, монгол хэлний сургалтад хөрөнгө босгох, Гэр төвийн хүүхдүүдийг сурах бичгээр хангах сайхан үйлсэд хувь нэмрээ оруулаарай. Мөн энэ үеэр монгол бэлэг, дурсгал, эрдэм шинжилгээний номын худалдаа болно. Хаяг: International house. 2299 Piedmont ave. Berkeley, CA 94720. Та үүдэн дээрээс тасалбар авч болно. Эсвэл 510-5413487, 415-8234605, 415-6943414 утсаар ярьж, урьдчилан захиалаарай.
3. 10-р сарын 4-ний 12 цагаас Бэй ариагийн монгол зураач, уран бүтээлчдийн уран бүтээлийн үзэсгэлэн. Үзэсгэлэнд уран хайчилбарч, МУСТА С.Төрбурам , зураач С.Тамир, зураач Б.Энхбат нарын өвөрмөц содон, өөрийн гэсэн өнгө аястай, гайхамшигтай уран бүтээлүүдийг дэлгэн үзүүлэх болно. Болох газар: Silk Road House, Berkeley. Үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй.
4. 10-р сарын 6-ны 1 цагаас ахмад уран бүтээлч С.Төгс-Оюун, Италийн Венец хотноо уран бүтээлийн үзэсгэлэнгээ толилуулж байгаа залуу нэрт уран бүтээлч Ж.Мөнхцэцэг, Нью Йорк дахь Polock-Krasner сангийн шагналт, Австралийн Asia Pacific Triennale-д үзэсгэлэнгээ гаргаж байгаа уран бүтээлч Б.Номин нарын Монголын эмэгтэй уран бүтээлчдийн үзэсгэлэн гарна. Хаяг: International house. 2299 Piedmont ave. Berkeley, CA 94720. Үнэ төлбөргүй, олон нийтэд нээлттэй.
Та бүхэн соёл, урлагийн дээрх арга хэмжээнд идэвхтэй оролцож, “Монголиа” байгууллагын үйл ажиллагааг дэмжинэ үү. Нэмэлт мэдээллийг доорхи хаягаар орж аваарай.