Суут богд эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхэн ойг тохиолдуулан АНУ-д амьдарч буй монголчуудын урлаг, спортын өдөрлөгийг Ерөнхий консулын газар Бэй Аэриагийн Монголчуудын холбоо болон Хүүхдийн "Гэр" төв, Монгол шагайн товчоотой хамтран энэ 2012 оны 11 дүгээр сарын 17-ны Бямба гаригт өглөөний 10 цагаас Оакланд хотод зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд урлагийн тоглолт, шатрын тэмцээн, хүүхдийн уран зургийн уралдааны үзэсгэлэн явагдана.
Шатрын тэмцээнийг швейцар системээр 6 өрөг наадуулж явуулах бөгөөд насанд хүрэгчдийн тэргүүн байр 200 ам. доллар, 2 дугаар байр 150 ам. доллар, 3 дугаар байр 100 ам. доллар, 13-18 насны хүүхдийн тэргүүн байр 80 ам. доллар, 2 дугаар байр 60 ам. доллар, 12 хүртэлх хүүхдийн тэргүүн байр 60 ам. доллар, 2 дугаар байр 40 ам. долларын шагналтай. Байр эзэлсэн шатарчдад өргөмжлөл олгоно. Тэмцээнд оролцох хүмүүс 510-520-5157 дугаарын утсаар бүртгүүлнэ үү.
Уран зургийн уралдаанд 5-8 насны хүүхдийг "Монгол нутаг", 9-14 насны хүүхдийг "Тэмүүжиний бага нас", 15-18 насны хүүхдийг "Монголын эзэнт гүрэн" сэдвээр оролцуулж, насны ангилал тус бүрт 1, 2 дугаар байрын шагнал гардуулахаас гадна оролцогч хүүхэд бүрт Ерөнхий консулын газраас талархлын өргөмжлөл олгоно. Зургийн уралдаанд оролцох хүүхдүүд бүтээлээ 11 дүгээр сарын 17-ноос өмнө Ерөнхий консулын газрын байранд ажлын өдрүүдэд буюу Даваа гаригаас Баасан гаригт 09.00-13.00, 14-17 цагийн хооронд, "Би монгол" сургуулийн байранд Пүрэв гаригийн 15.30-19.00 цагт, Ням гаригийн 10.00-16.00 цагт, Бэй Аэриагийн Монголчуудын холбооны байранд 510-541-3487 дугаарын утсаар ярьж өгнө үү.
Мөн энэ өдөр шагайн харвааны тэмцээн явагдаж халуун хоол, унд, зуушаар үйлчилнэ.
Зохион байгуулах хаяг: Ажаа гэгээний төв
610 16th Street, Oakland, CA94612
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар
Бэй Ариагийн Монголчуудын Холбоо