Мэдээ оруулсан Цэрэндорж
Баасан, 02-11-2012 19:37
Суут богд эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүхэн ойг тохиолдуулан АНУ-д амьдарч буй монголчуудын урлаг, спортын өдөрлөгийг Ерөнхий консулын газар, Бэй Аэриагийн Монголчуудын холбоо болон Хүүхдийн "Гэр" төвтэй хамтран энэ 2012 оны 11 дүгээр сарын 17-ны Бямба гаригт өглөөний 10 цагаас Оакланд хотод зохион байгуулна. Өдөрлөгийн хүрээнд урлагийн тоглолт, шатрын тэмцээн, хүүхдийн уран зургийн уралдааны үзэсгэлэн явагдана. Шатрын тэмцээнийг швейцар системээр 6 өрөг наадуулж явуулах бөгөөд 1, 2 дугаар байр, хүүхдийн тэргүүн байр, шилдэг ахмад шатарчны шагналтай. Тэмцээнд оролцох хүмүүс 510-520-5157 дугаарын утсаар бүртгүүлнэ үү. Уран зургийн уралдаанд 5-8 насны хүүхдийг "Монгол нутаг", 9-14 насны хүүхдийг "Тэмүүжиний бага нас", 15-18 насны хүүхдийг "Монголын эзэнт гүрэн" сэдвээр оролцуулж, насны ангилал тус бүрт 1, 2 дугаар байрын шагнал гардуулахаас гадна оролцогч хүүхэд бүрт Ерөнхий консулын газраас талархлын захидал олгоно. Зургийн уралдаанд оролцох хүүхдүүд бүтээлээ 11 дүгээр сарын 15-ны дотор Ерөнхий консулын газрын байранд ажлын өдрүүд Даваа гаригаас Баасан гаригт 09.00-13.00, 14-17 цагийн хооронд, "Би монгол" сургуулийн байранд Пүрэв гаригийн 15.30-19.00 цагт, Ням гаригийн 10.00-16.00 цагт, Бэй Аэриагийн Монголчуудын холбооны байранд 510-541-3487 дугаарын утсаар ярьж өгнө үү.
Зохион байгуулах хаяг: Ажаа гэгээний төв 610 16th Street, Oakland, CA94612
Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар