Эрүүл мэндийн өдөрлөг амжилттай зохион байгууллаа
Эмнэлгийн залуу мэргэжилтэн Э.Намууны санаачилж, зохион байгуулсан эрүүл мэндийн өдөрлөг олон хүнийг хамран, амжилттай сайхан боллоо. Өдөрлөгийн үеэр Намуун монголчуудын хамрагдаж болох эрүүл мэндийн олон төрлийн даатгал, АНУ-ын эрүүл мэнд, эмнэлгийн байгууллагын үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийж, сонирхсон хүмүүсийн асуултад хариулав. Зарим хүний эмийн болон шинжилгээний бичгийг уншиж өгөхөөс авахуулаад даралт үзэх гэх мэтээр анхан шатны үйлчилгээ үзүүлж, даатгалд хамруулан, зөвлөгөө өглөө. Намууны ажилладаг Марин сити эрүүл мэндийн төвийн ажилтнууд ирж ажиллав. Мөн Дүүрэнжаргал, Энхбат, Сэлэнгэ, Зулцэцэг, Цацрал, Батсоёмбо нар эмч, мэргэжилтнүүдэд туслалаа. Элэг нэгт монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө цаг заваа гарган, сурсан мэдсэнээ зориулж буй залуучууддаа туйлын их баярлаж байна. Сайн үйлс дэлгэрэх болтугай.
БАМХ