Back to All Events

МОНГОЛ НААДАМ" хүүхдийн гар зургийн уралдаан


"МОНГОЛ НААДАМ" хүүхдийн гар зургийн уралдаан

Хүүхдүүдээ идэвхтэй оролцуулаарай.

2025 оны Үндэсний Их Баяр Наадмыг тохиолдуулан Бэй Аэриад амьдран суудаг хүүхэд багачуудаа Монгол өв соёлоо танин мэдэж, дүрслэх чадвар уран сэтгэмжээ хөгжүүлэх гар зургийн уралдаанд урьж байна.

Уралдааны сэдэв, хамрах хүрээ:

"Би Монгол Хүн”

хамрагдах нас 12-16

"Монгол Наадам"

хамрагдах нас 8-11

"Ботго" хамрагдах нас 4-7

Зорилго:

Хүүхдийн дүрслэх чадвар уран сэтгэмжээр дамжуулан тэдний аз жаргалтай хүүхэд насны төсөөлөл, бодол санааг эцэг эхчүүд, насанд хүргэгчдэд хүргэх зорилготой.

Уралдаан явагдах хугацаа:

Бүтээлийн бүртгэлийг 6 сарын 18-наас 7 сарын 11-ний хооронд хүлээн авна.

Зургийн уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:

Зураг тод өнгөлөг байх, зургийн бүх төрлийн хэрэгсэл ашиглан өөрөө зурсан байх, зургийн хэмжээ хамгийн багадаа 8х11 инч (A4) хамгийн томдоо 16х22 инч байх, зургийн баруун доод буланд цаасан дээр овог нэр болон насаа бичиж наасан байх, сэдэв болон насны ангилалдаа 1 бүтээлээр оролцох, бүтээлээ заасан хугацаанд өгсөн байх, зургийн уралдаандаа бүртгүүлсэн байх.

Бүртгүүлэх линк: [https://forms.gle/s4MrbwY1j3EMbuRJ7

](https://forms.gle/s4MrbwY1j3EMbuRJ7...

)

Зургийн уралдааны бүтээлүүдийг бүртгэлийн хуудас дээр дурдсан байршилд болон наадмын талбай дээр хүлээн авна.

Уралдааныг дүгнэх:

Бүх бүтээлүүд баяр наадмын талбай дээр "Монгол Наадам" хүүхдийн гар зургийн үзэсгэлэнд тавигдаж, шилдэг 9 бүтээлийг сонгон шалгаруулж шагнал гардуулна.

Шагнал урамшуулал:

Шалгарсан хүүхдүүдийг өргөмжлөл, мөнгөн шагнал, бэлэг дурсгалын зүйлсээр шагнаж урамшуулна.

Холбоо барих утас: 415-515-5725

Зохион байгуулагч:

Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо

[SUR Academy](https://www.facebook.com/suracademy.online?__cft__[0]=AZVYGmr5p0oHN5HE3xtvaIjb83laYK2e29bQiht54KuRFKW43_keQ7aLHvlyuGqXn9bR8hynKLTjqDxC1ge2E_4GZlUDlKpJ4YN1Tu7oZP3dR809fBgXlP1xe2S794NLu6zvUontZPiJUZyHqyXV32eLxMQYQPmBvMwXmifCZ_zTh3eaP9OpqSolW3cwFNKr-d0&__tn__=-]K-R)