"МОНГОЛ НААДАМ" хүүхдийн гар зургийн уралдаан
2024 оны Үндэсний Их Баяр Наадмыг тохиолдуулан Бэй Аэриад амьдран суудаг хүүхэд багачуудаа Монгол өв соёлоо танин мэдэж, дүрслэх чадвар уран сэтгэмжээ хөгжүүлэх гар зургийн уралдаанд урьж байна.
Уралдааны сэдэв, хамрах хүрээ:
"Монгол Ёс Уламжлал”
хамрагдах нас 12-16
"Миний Монгол Орон"
хамрагдах нас 8-11
"Унага" хамрагдах нас 4-7
Зорилго:
Хүүхдийн дүрслэх чадвар уран сэтгэмжээр дамжуулан тэдний аз жаргалтай хүүхэд насны төсөөлөл, бодол санааг эцэг эхчүүд, насанд хүргэгчдэд хүргэх зорилготой.
Уралдаан явагдах хугацаа:
Бүтээлүүдийг 6 сарын 16-наас 7 сарын 6-ны хооронд хүлээн авна.
Зургийн уралдаанд оролцох бүтээлд тавигдах шаардлага:
Зураг тод өнгөлөг байх, зургийн бүх төрлийн хэрэгсэл ашиглан өөрөө зурсан байх, зургийн хэмжээ хамгийн багадаа 8х11 инч (A4) хамгийн томдоо 16х22 инч байх, зургийн баруун доод буланд цаасан дээр овог нэр болон насаа бичиж наасан байх, сэдэв болон насны ангилалдаа 1 бүтээлээр оролцох, бүтээлээ заасан хугацаанд хүлээн авах байранд хүргэж өгсөн байх, зургийн уралдаандаа бүртгүүлсэн байх.
Бүртгүүлэх линк: https://forms.gle/DFj7HZKukSH61UhW7
  Back to All Events
  
  
    
    
      
  
  
  
  
    
  
    
      
      
        
          
        
        
        
          
            
          
            
          
        
          
        
        
      
         
      
    
  
  
      
      
      
    
    
   
  
  
  
    
    
      
        
      
      
        
          
      
      
    
    
  
        Later Event: April 12
          Ирээдүйн манлайлагчдын уулзалт
        