Back to All Events

НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалт, Лекц No.11

  • Монголын соёлын төв 650 University Avenue, Suite #6 Berkeley, CA, 94710 United States (map)
18447490_1280588602038760_7246342755913569355_n.jpg

СЭДЭВ: Хүүхдийн цусны хаврын эмнэлгийн үйл ажиллагаа, талархал

Бэй Аэриагийн Монголчуудын Холбооноос зохион байгуулж буй НҮҮДЭЛЧДИЙН СОЁЛ цуврал уулзалтын энэ удаагийн зочноор Төвд-Монголын шашин соёлын төвийн тэргүүн, Гүнбэн хийдийн хамба лам асан Ажиа гэгээнтэн залагдлаа. Гэгээнтэн маань Монгол улсад бүтээн байгуулсан Хүүхдийн цусны хавдрын эмнэлгийн үйл ажилгааны талаар дэлгэрэнгүй ярьж, Бэй Аэриагийн монголчууддаа талархал илэрхийлэх болно. Ажаа гэгээн энэ зун 2 сарын хугацаагаар Монголд морилох тул түүнтэй холбогдуулан мөн ярина. Та бүхэн өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

Ажаа гэгээнтэн бол Хөхнуурын дээд монголчуудаас тодорсон хошууд угсааны монгол хүн билээ. Гэгээнтнийг 2 настайд нь Богд Зонхивын аавын нь хойд дүрээр тодруулжээ. Ажаа гэгээнтэн соёлын хувьсгалын хүнд жилүүдэд 14 жил шоронд суусан агаад хожим Гүнбэн хийдийн хамба ламаар залагдсан байна. 9-р Банчин Богдын асуудлаас болж, 1998 онд Хятадаас дүрвэж, Гуантамалагаар дамжин АНУ-д цагаачлан ирсэн билээ.