Бэй Аэриагийн монголчуудын шинэ жилийн цэнгүүнд урьж байна.
Бэй Аэриагийн эрхэмсэг хатагтай, ноёд та бүгдийг хуучин оноо улирааж, шинэ оноо ёслол төгөлдөр угтан авах шинэ жилийн цэнгүүнд урьж байна. Хийсэн ажлаа дүгнэж, ирж буй цагийг сайн сайхнаар хурайлан дуудахаар газар газрын монголчууд маань улам шамдаж, бас шинэ оноо билэг дэмбэрэлтэй, ёслол төгөлдөр угтахаар догдлон байгаа нь лавтай. БАМХ-ны шинэ жилийн комисс үдшийн цэнгүүнийг зохион байгуулахаар, гоёхон гацууртай гоёмсог чимэглэсэн танхимд оройн тансаг зоог бүхий баярын ширээ засч, ирсэн зочдоо цэнгээн баясгах урлагийн тоглолт, сонирхолтой хөтөлбөртэйгээр шинэ оноо баярын жавхаатай угтахаар цаг нартай уралдан, эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Та бүхнийг анд нөхөд, гэр бүлээрээ ширээ тойрон сууж, оргилуун дарсаа өргөн, ерөөл бялхуулж, хөлөө ядарч, хөлсөө гартал бүжин цэнгэхийг урьж байна. Энэ дашрамд шинэ оноо ийнхүү хамт олноороо хөөр баяртайгаар ёслол төгөлдөр угтахын хамт сайн санааны үйлсэд хувь нэмрээ оруулаарай гэж уриалж байна. Учир нь бид шинэ жил болон аливаа арга хэмжээнээс олсон орлогоо Бэй Аэриа, бусад газар болж буй монгол соёл, урлагийг дэмжих ажилд болон монголчууддаа туслах, мөн манай холбооны дэргэд хичээллэж буй сургалт, хичээлийн байрны болон бусад зардлыг даах, төрөл бүрийн уулзалт, соёлын арга хэмжээг зохион байгуулах, монгол байгууллагуудын хамтын ажиллагаа, залгамж холбоог бэхжүүлэхэд 100 хувь зарцуулдаг юмаа.
Ширээний захиалгыг:
(510) 710-1009, (510) 325-4839, (415) 694-3414, (510) 541-3487 утсаар авч байна.