СУРГУУЛЬ

Сургуулиудын талаарх мэдээлэл бүхий вэб сайтууд

 

Калифорнийн болон бусад мужийн бүх сургуулиудын үзүүлэлт, харьцуулалт, эцэг эхийн зүгээс өгсөн үнэлгээ, тоо баримтууд бүхий вэб сайтууд. 
www.edsource.org/ (Калифорний багш, эцэг эхчүүдийн холбооноос гаргадаг сайт. Ерөнхий дата мэдээлэл, сургууль тус бүрээр тоо баримт графикийг нэг дор гаргаж авч болно. Мөн сургалтын шинэ арга зүй, мэдээлэл, тулгарч байгаа асуудлуудын талаар мэдээлэл авах боломжтой.)
www.ed-data.k12.ca.us (Калифорни мужийн боловсролын албан ёсны тоо баримтыг энэ сайтаас олж авна. Сургуулийн нэр, дистрикт, зип кодоор тоо мэдээллийг харьцуулах боломжтой.)
edresults.cloudapp.net (тухайн муж, дистриктэд аль сургууль сайн байгааг, танай хүүхдийн сургуулиас аль сургууль сайн явж байгааг тоо баримт, графикаар харьцуулан харж болно)
www.greatschools.net
Би хүмүүст ихэвчлэн Greatschools.net хаягийг их хэлж өгдөг. Учир нь өөрийн оршин сууж байгаа хаягаар тодорхой радиуст байгаа сургуулиудын жагсаалтыг гаргаж ирээд тестийн оноо, багш нарын боловсрол, хүүхдүүдийн арьс өнгөний хувь, анги дахь хүүхдийн тоо зэргийг сургууль тус бүрд эсвэл хэд хэдийг харьцуулан харах боломжийг олгодог. Мөн эцэг эхчүүдийн санал, сэтгэгдлийг унших боломжтой.

Энэ мэдээллийг нэгтгэн бичсэн Д.Баярсайхан 

Илүү их мэдээллийг түүний хөтөлдөг доорх блог хуудсаас авах боломжтой. 

http://bayaraasacto.blogspot.com/


ДУГУЙЛАН

Хүүхдийн математикийн сургалт хичээллүүлдэг Баяраа багш өөрийн нүүр номондоо үргэлж бусдад хэрэгтэй мэдээлэл, зөвлөгөө нийтэлж байдаг. Америкийн сургуульд сурч байгаа өсвөр насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулан үнэтэй зөвлөгөө бичсэнийг дамжуулж байна. Энэ дашрамд өсвөр үеийнхнийхээ төлөө санаа тавьж, шинэ мэдээлэл, санаа оноо эрэлхийлж, бусадтай хуваалцаж байдагт талархаж байгаагаа илэрхийлье.

By Bayaraa Dagva

Энд сургуульд өвчиндөө сэтгэл мэдрэлийн эм хэрэглэдэг олон хүүхэд байхаас гадна (ялангуяа inclusive буюу хүүхдүүдийг бусад хүүхдүүдийн орчинд сургах бодлого баримталдаг сургуулиуд) сайн дураараа өвчин намдаах эм ууж мансуурдаг хүүхдүүд байгаа гэдгийг монгол эцэг эхчүүд маань мэдэж байхад зүгээр. Ялангуяа сүүлийн үед ADHD гээд анхаарал нь төвлөрдөггүй гэх өвчний эмийг ямар нэгэн өвчингүй ч ахлах ангийхан, коллежийн оюутнууд шалгалт энэ тэрдээ бэлдэхдээ ууж хэрэглэдэг. Та нар дунд, ахлах ангиын хүүхдүүдээсээ асуугаарай, сургууль дээр чинь эм зарж байна уу гэж. Тийм л гэх байх. Хуучны ядуу районы сургуулийн хүүхдүүд л муу зүйл хэрэглэдэг, уруу татдаг гэсэн ойлголт 90-оноос өөрчлөгдөж U хэлбэртэй (сахилга батын доголдлын орлогоос хамаарсан график) талаарх Yale сургуулийн профессорын 2015 онд хийсэн судалгааг би номондоо дурдсан байгаа (279 хуудас). Энэ судалгаагаар хамгийн баян районд байрлах, бидний ихэвчлэн нэрлэдгээр цагаануудтай районы сургуулиудын хүүхдүүдийн сахилга батын зөрчил орлого багатай районы хүүхдүүдээс дутахгүй хэмжээнд байдаг, харин ч архи, хар тамхи, эмийн хэрэглээ, сэтгэл санааны хямрал, амиа хорлолт зэрэг нь ядуу районы сургуулиудынхаас ДЭЭГҮҮР, америкийн дунджаас хэд дахин их байдаг гэж гарсан байгаа. Энэ нь эмний донтолт цагаануудын дунд илүүтэй газар авч, хэтрүүлсэн хэрэглэснээс үүдэлтэй үхэл, амиа хорлолт нэмэгдсэнийг статистик тоо харуулж байгаа. Үүнд сэтгэл санааны хямрал зэрэг өвчингүүд ихээхэн нөлөө үзүүлж байгаа гэж бичиж бгаа. Саяхан алдартай, баян, бидний нүдээр бол хамгийн гоё ажил хийдэг 2 хүн амиа хорлосныг та бүхэн сонссон. Саяхны судалгаагаар сэтгэл мэдрэлийн өвчиндөө эм хэрэглэдэг насанд хүрэгчдийн тоо 1990-ээд онд 14% байсан бол 2000-аад онд 20% болж өссөн гэжээ. Энэ бүгдээс бид Awareness авч дотроо бодолтой явахад илүүдэхгүй. 
Үүнийг саяхан Burning man дээр бүр ойрхон мэдэрсэн билээ. Манай хөрш гэр бүл сайхан хос маань (60 орчим насны болов уу) нэг орой л уйлаан сандраа болоод явчихсан. Өмнө нь 28 хан настай охин нь эм хэтрүүлээд саяхан нас барсан гэдгийг бидэнд хэлсэн байсан билээ. Тэгээд бид яав ийв гэсэн чинь 22-хон настай хүү нь амиа хорлох талаар FB дээр бичсэнийг найз нь мессежээр хэлсэн аж. Ярианы явцад хүү сэтгэл санааны хямрал өвчинтэй гэлээ. 1 хэн цагийн дотор бидний нүдэн дээр сайхан хос маань доройхон эмгэн өвгөн болж хувирахыг харлаа. Тэдний яриагаар бол охин нь ADHD эмээр эхэлсэн, үүнээс болсон гэсэн. Мөн тэнд temple-д нас барсан хүмүүсийнхээ зураг дурсгалыг байрлуулж, мөргөх бөгөөд талаас илүү хувьд нь залуу сайхан хүмүүсийн зургийг тавьж залуухан найз нөхөд, амраг садан нь уйлан суухыг харлаа. 
Энэ бүгдээс үүдээд монгол эцэг эхчүүддээ мэдлэг мэдээлэл өгөх ёстой гэж бодсон юм. 
Ядаж л ойрын үед энэ тал дээр хотын эцэг эхчүүдэд зориулж хүүхдүүдийг оролцуулаад нэг үйл ажиллагаа зохион байгуулнаа.


Хүүхдийн цахим номын сан

Хүүхдийн цахим номын сантай танилцуулъя. Үнэ төлбөргүй уншиж болох зөндөө монгол номтой. Ер нь маш олон хэлээр ном байршуулсан. Монгол хэл сурч байгаа хүүхдүүддээ уншуулаарай, өөрсдөө хамт уншиж хоорондоо ярилцаарай. 
"Эх хэлээрээ мэдээлэл авахыг хориглох нь хүний эрхийг хөсөрдүүлэхтэй адил гэж ЮНЕСКО-оос зарласан байдаг. Үүний тулд шилжин нүүгсэд, ном, хэвлэлийн олдоц муу, эсвэл алслагдсан газар, хөдөө орон нутагт байгаа хүүхдүүдийн бичиг, үсгийн боловсролд зориулан энэ цахим номын санг эрхэлж байна" гэж Олон улсын хүүхдийн цахим номын сан" ашгийн бус байгууллага танилцуулгадаа бичжээ. Хүүхдүүддээ ном уншуулаарай, хамт уншаарай. Олон янзын хэлээр зөндөө гоё ном байна шүү.

http://mn.childrenslibrary.org/