Бэй Ариагийн Монголчуудын Холбоо (БАМХ) нь 2003 онд Сан Франциско хотын хойг орчимд суугаа монголчуудын сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулагдсан, ашгийн бус, олон нийтийн байгууллага юм.

Холбоо Барих

Бидний Зорилго

  1. Гадаад оронд монгол ёс заншил, уламжлалаа хадгалах, үр хойчдоо өвлүүлэх, монгол хэл, түүх, ёс заншил, уламжлалаа мэддэг залуу үеийг бэлтгэх, цаашид гурван үеийн хэлхээсийг тасалхгүй байх.

  2. Монголчуудыг хэрэгцээтэй мэдээллээр хангах, өөр хооронд нь ойртуулан нэгтгэх.

  3. Эх орондоо оюуны болон мөнгөн хөрөнгө оруулах, сайн санааны тусламж үзүүлэх.

Манай Баг

Холбооны Тэргүүн

batsoyombo.jpg

Ц. Батсоёмбо

МУИС-ийн ОУХДС-ийг Олон улсын харилцаа, франц судлалын мэргэжлээр төгссөн. Монголын Радиод редактор, хөтлөгч, Монголын цахилгаан холбоог өргөтгөх МОН-1300 төслийн гүйцэтгэгч Францын “Алкател” компанид орчуулагч, procurement manager, “Монгол НД” телевизийн кино, гадаад нэвтрүүлгийн албанд орчуулагчаар ажиллаж байсан. 2000 онд АНУ-д ирж суурьшсан. 2006 оноос БАМХ-ны УЗГ, 2012 оноос БАМХ-ны тэргүүн. Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн УЗГ. “Харри Поттер ба Нууцат Өрөө” (Ж.К.Роулинг) болон “Стив Жобсын бүрэн цадиг” (У.Айзаксон) номыг орчуулсан.

Удирдах Зөвлөл

Ажиа Лувсантүвдэнжамц

Баруун үндэснтий их сургуулийн барилга архитекорын мэргэжлээр төгссөн дээр монгол гэгээн. Гүмбүм хийдий хамба, Бүх Хятадын залуучуудын эрэгтэй лийгийн дарга, Шашны зөвлөлийн даргаар ажиллаж байгаад 1997 онд Америкт гарч ирсэн. Төвд-Монголын шашин соёлын төвийн тэргүүн, Монголд хүүхдийн хавдрын эмнэлэг, өндөр настны газар байгуулсан. 2024 оноос БАМХ-ны УЗГ.

Ю. АриунзаяатОрос хэлний багшийн дээд сургууль төгссөн. Орос, англи хэлний багшийн мэргэжилтэй. Монголын үндэсний телевизэд англи хэлний багш, Ардчилсан намын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ардчилсан намын ҮЗХ–ны гишүүн. 2007 онд…

Ю. Ариунзаяат

Орос хэлний багшийн дээд сургууль төгссөн. Орос, англи хэлний багшийн мэргэжилтэй. Монголын үндэсний телевизэд англи хэлний багш, Ардчилсан намын Гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Ардчилсан намын ҮЗХ–ны гишүүн. 2007 онд АНУ-д ирж суурьшсан. 2012 оноос БАМХ-ны УЗГ.

Ш. БаатарОХУ-ын Новосибирск хотын Техникийн их сургуулийг төгсөөд Япон улсын Хамамацу хотын Анагаах ухааны дээд сургуульд докторын зэрэг хамгаалсан. АНУ-ын Харвардын их сургууль, MIT- гийн дундын тэнхимд постдок хийсэн. БАМХ-г үүсгэн байгуулж, анхны…

Ш. Баатар

ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан Техникийн их сургуулийг төгсөөд Япон улсын Хамамацу хотын Анагаах ухааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан. АНУ-ын Харвардын их сургууль, MIT- гийн дундын тэнхимд постдок хийсэн. БАМХ-г үүсгэн байгуулж, анхны тэргүүнээр 2003-5 онд ажилласан. “Миний өссөн монгол ахуй”, “Хайрхаан!” зэрэг ном бичиж хэвлүүлсэн.

А. БолдсүхБиеийн тамирын "Их шавь" дээд сургуулийг үндэсний болон чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт. МУ-ын чөлөөт бөхийн 5 удаагийн аварга. Бэй Аэриагийн монголчуудын наадмын 6 удаагийн түрүү бөх…

А. Болдсүх

Биеийн тамирын "Их шавь" дээд сургуулийг үндэсний болон чөлөөт бөхийн дасгалжуулагч мэргэжлээр төгссөн. Ази тивийн аваргын мөнгө, хүрэл медальт. МУ-ын чөлөөт бөхийн 5 удаагийн аварга. Бэй Аэриагийн монголчуудын наадмын 6 удаагийн түрүү бөх. Чөлөөт бөхийн ОУ-ын хэмжээний мастер. Үндэсний бөхийн аймгийн заан. 2012 оноос БАМХ-ны УЗГ.

Д. ЖанцанхоролАНУ-ын Беркли хот дахь Калифорнийн их сургууль төгссөн. Гадаад харилцаа, улс төр судлалын мэргэжилтэй. Калифорни мужийн Ричмонд хотын захиргааны Хүний эрхийн комисст зохицуулагч, Ботсван улсын Габорон хотын Марү-а-Пүла Олон улсын дунд …

Д. Жанцанхорол

Беркли хот дахь Калифорнийн их сургууль төгссөн. Гадаад харилцаа, улс төр судлалын мэргэжилтэй. Калифорни мужийн Ричмонд хотын захиргааны Хүний эрхийн комисст зохицуулагч, Ботсван улсын Габорон хотын Марү-а-Пүла Олон улсын дунд сургуульд багшласан. Америк дахь монгол залуусын нэгдлийн үүсгэн байгуулагч. Mongolian Next Generation Summit байгууллагын УЗГ. 2012 оноос БАМХ-ны УЗГ.

П.Баярмагнай

Нийслэлийн ерөнхий боловсролын 50 дугаар дунд сургууль, АНУ-ын Волдорфын их сургуууль төгссөн, ОУ-ын харилцааны мэргэжилтэй, Оюу Толгой, Ийгл ТВ, Гадаад Харилцааны Яманд ажиллаж байсан. Амин Медиа Группыг үндэслэгч ба гүйцэтгэх захирал, Цахим Өртөө Холбооны ууган гишүүн, МУ-аас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий Консулын Газарт консул. 2021 оноос БАМХ-ны УЗГ.

М. СувдмааАНУ-ын Иллинойсийн Их Сургуулийг Компьютерийн Ухааны докторын зэрэгтэй төгссөн. Цахиурын хөндийд Yahoo, Microsoft компаниудад програм хангамжийн инженерээр ажилласан. Технологийн гарааны компани үндэслэн байгуулсан. Одоо Adobe Systems комп…

М. Сувдмаа

АНУ-ын Иллинойсийн Их Сургуулийг Компьютерийн Ухааны докторын зэрэгтэй төгссөн. Цахиурын хөндийд Yahoo, Microsoft, Adobe Systems компаниудад програм хангамжийн инженерээр ажилласан. Технологийн гарааны компани үндэслэн байгуулсан. Одоо SalesForce компанид бүтээгдэхүүн хариуцсан захирал. 2017 оноос БАМХ-ны УЗГ.

 

Санхүүгийн Алба

Б. Саранчимэг

Б. Саранчимэг

 

Монгол Дахь Төлөөлөгч

Ц. Хишигбаяр

Ц. Хишигбаяр (Холбооны гурав дахь тэргүүн)

 

Идэвхтэн Гишүүд

Сүхээ

С.Гангатуул

П. Сэлэнгэ

С. Төмөрбаатар

Б. Түмэндэмбэрэл

С.Баттулга

Э. Эрдэнэбаяр

Ц. Алтантуяа

Д. Дүүрэнжаргал

З.Амуунаа

Д. Долгорсүрэн

А.Ариунтуул

Л. Сайнтуяа

Б. Өлзийсайхан

Ч.Оргилсайхан

Манай Товч Түүх

Бэй Ариагийн Монголчуудын Холбоо (БАМХ) нь Сан Франциско орчимд суугаа монголчуудын сайн дурын үүсгэл санаачлагаар байгуулагдаж, улмаар ашгийн бус, олон нийтийн байгууллага юм. Үүсгэн байгуулагдсан цагаасаа АНУ-ын баруун бүсэд суугаа монголчуудын нийгэм, соёл, боловсролын асуудал дээр голчлон анхаарч үйл ажиллагаа явуулж ирлээ. Холбооны төсвийг хүмүүсийн сайн санааны дэмжлэг, арга хэмжээний орлогоор голчлон бүрдүүлдэг. Гишүүд бүгд сайн дурын үндсэн дээр орон тооны бус байдлаар ажилладаг. 

Тус холбоо нь анх 2002 оны эхээр Баруун Эргийн Монголчуудын Соёлын Сан нэрээр байгуулагдаж, имэйл группээр зар мэдээгээ түмэн олонд түгээж, тодорхой үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Тус сан нь 2002 оны 7 сарын 4-6-ний өдөрт Нью-Арк хотноо Монголын соёлын өдрүүд, 9 сарын 21-нд Далай ламын уулзалт болоод Элчин сайдын яамны Консулын газрын уулзалт, үйлчилгээ, хуулийн зөвлөгөө уулзалт зохион байгуулж, шүүх цагдаа, эмнэлгээр яваа монголчууддаа хоёр жилийн турш тусалж, үйлчилсэн билээ. Улмаар 2004 оны 6 сарын 26-ны өдрийн оройн 6 цагаас Ажиа гэгээний “Буман Бурхадын Төгс Баясгалант Хийд” (TCCW) дээр хуралдаж, тус сангийн нэрийг өөрчилж, “Бэй Аэриагийн Монголчуудын Холбоо” хэмээн албан ёсоор нэрлэв. Тус хурлаар холбооны шинэ дүрмийг хэлэлцэж, холбооны зөвлөлийн шинэ бүрэлдэхүүнийг 17 гишүүнтэйгээр сонгож, холбооны тэргүүнээр Ш.Баатар (San Francisco Bay, San Francisco), дэд тэргүүнээр Ж.Лувсанжамбааг (Marin County, San Rafael), нарийн бичгийн даргаар Ш.Энхбаяр (East Bay, Oakland), А.Ундраа (East Bay, Oakland) нарыг, санхүүгийн мeнeжeрээр Ш.Алтайсайханыг (San Francisco Bay, San Francisco) нийтийн саналаар сонгов. Зөвлөлийн гишүүдэд Д.Цэрэндoрж (San Francisco Bay, San Francisco), Ц.Батсоёмбо (East Bay, Oakland), С.Төмөрбаатар (East Bay, Oakland), Ц.Төмөрсүх (East Bay, Oakland), Л.Сэргэлэн (San Francisco Bay, Daly City), Ц.Энхтуяa (San Francisco Bay, San Francisco), Ц.Хишигбаяр (San Francisco Bay, South San Francisco), С.Болдбаатар (East Bay, Oakland), Эрдэнэсүрэнгийн Эрдэнэбаяр (East Bay, Morago), Эрдэнийн Эрдэнэбаяр (San Francisco Bay, San Francisco), Д.Гэрэлмаа (East Bay, Oakland), Ц.Цэрэндoлгoр (San Francisco Bay, San Francisco) оров.

БАМХ-ын тэргүүнээр 2003-2007 онд Ш.Баатар, 2007-2010 онд Д.Лувсанжамбаа, 2010-2012 онд Ц.Хишигбаяр, 2012 оноос Ц.Батсоёмбо сонгогдон ажиллаж байна. БАМХ нь 2016 онд АНУ-ын 501(C) 3 статустай болсон. АНУ дахь ашгийн бус байгууллагын дүрэм, жишгээр үйл ажиллагаагаа өөрчлөн хөгжүүлж байна.

БАМХ үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол улсын Ерөнхийлөгч Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нартай удаа дараалан уулзалт зохиох бүртээ Сан Франциско хот орчмын Бэй Аэриад Монгол улсын Консулын газартай болгож өгөх хүсэлт өргөн барьсны үр дүнд төр засгаас анхааран үзэж, Ерөнхий Консулын Газрыг нээсэнд бид бүхэн баяртай явдаг юм. БАМХ нь ЕКГ-ын байрыг олж, 2011 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн айлчлалын хөтөлбөрийн хүрээнд нээлтийн арга хэмжээг мөн гардан зохион байгуулж байв. Монголчууд маань төдийлөн бичиг баримттай болоогүй байсан тэр цагт Монголоос ирсэн нарийн мэргэжлийн эмч нар жилдээ 1-2 удаа холбооны байранд үзлэг хийж, олон хүний хавдрын оношийг урьдчилан тогтоон өгч, ардын уламжлалт эмчилгээний туршлагатай эмч нар зүү төөнүүр, бариа засал хийдэг байв. Жил бүр Бөркли хотноо зохион байгуулагддаг Хималайн ард түмний баярт 2003-2008 оны хооронд БАМХ оролцож, ардын язгуур урлагаа сурталчилж олон зуун мянган хүнд хүргэсэн. БАМХ нь 2003-2016 онд Ажиа гэгээний төвд байрлаж, тус төвийг татан буулгаснаас хойш Бөркли хотноо байр түрээслэн, хандив босгож, өөрсдийн гараар тохижуулаад, 2020 онд цар тахал хүртэл амар жимэр үйл ажиллагаагаа явуулж байв. Цар тахлын үеэр гацсан монголчууд, хүнд байдалд орсон оюутан залуустаа тусласаар байлаа. Байрны хувьд цар тахлын үед олон нийтийн арга хэмжээг хориглосон байсан тул санхүүгийн нөхцөл байдлыг харгалзан үзэж, үр ашиггүй түрээсийн зардлаас зайлсхийж, УЗ-ийн нэгдсэн шийдвэрээр байраа эргүүлэн өгч, эд хогшлоо агуулахад түр хураасан билээ. Одоо БАМХ байнгын байртай болох асуудлыг хянуур нарийн хөөцөлдөж байна.

БАМХ нь байгуулагдсан цагаасаа харийн нутагт монголчуудын уламжлалыг хадгалах зорилгоор жил бүр цагаан сар, наадам, хамтран нөхөрлөхийн тулд эмэгтэйчүүдийн баяр, хүүхдийн баяр, бурхан багшийн дүйцэн өдөр, шинэ жилийн баярыг хийж ирсэн. Энэ бүгд нийлээд Монгол Улсаа Америкт сурталчлах, монгол өв соёлоо залуу үедээ өвлүүлэх, эх орноосоо хол амьдран сууж буй монголчуудаа өөр хооронд нь уулзуулж нэгтгэх зорилгоор жил бүр улам өргөжүүлэн, тогтмол зохион байгуулж байна. Монголоос яваа төрийн ба төрийн бус байгууллагын албан тушаалтнууд, урлаг соёл, спортын алдартнууд, бизнесийнхэн, америкийн хуульчид, бусад байгууллагынхантай монголчуудаа уулзуулах уулзалт, өдөрлөг, гэрэл зураг болон уран зургийн үзэсгэлэн худалдааг байнга зохион байгуулдаг. Бэй Аэриад олон нийтийн байгууллага шинээр байгуулах санаачлага гаргасан монголчуудаа үргэлж дэмжиж, шаардлагатай хэлбэрээр туслан, хамтран ажилласаар ирлээ. Монголчуудын дунд болж байгаа үйл явдлууд, тэдний амьдрал аж байдлыг сурвалжлан олонд мэдээлдэг. Бэй Ариад амь насаа алдсан, хэрэг төвөгт холбогдсон, хүндээр өвдсөн бүх монголчуудад, мөн америкийн бусад мужид тийм асуудалд орсон зарим монголчууддаа санхүү, хууль эрхзүй, сэтгэл санааны тусламжийг тухай бүр үзүүлсэн болно.