Back to All Events

Гэр төвөөс зарласан БҮЖЬЕ уралдаан


Гэр хүүхдийн төв, Би Монгол сургуулиас зарласан "БҮЖЬЕ" үндэсний бүжгийн уралдаанд АНУ-ын муж улсуудаас гадна өөр улс оронд өсөн торниж буй хүүхдүүдийг урьж байна. Үүнд: 1-р шатны бүртгэл дууссан бөгөөд 1-р сарын 31-ийг хүртэл бүжгийн видеоны линкийг geryouthcenter2009@gmail.com хаягаар хүлээн авах; 1-р шатны уралдааны дүн 2-р сарын сүүлээр гарах; 2, 3-р шатны шалгаруулалт Калифорни мужийн Оакланд хотод 4-р сард явагдах болно. Бэй Аэриагийн Монголчуудын Холбооны дэргэдэх үндэсний бүжгийн дугуйлангийн З.Амуунаагийн шавь нар тус тэмцээнд оролцохоор бэлтгэлээ хийж байна. Та бүхэн энэ сайхан уралдаанд үр хүүхдээ бэлдэж өргөнөөр оролцуулаарай.