Back to All Events

Амазоноос ээждээ бэлэг авбал БАМХ-оо бас дэмжээрэй


Your shopping matters. This Mother's Day, shop for Mom at smile.amazon.com/ch/81-3460447 and Amazon donates to Mongolian Community Association of Bay Area.

Ээж нарын баяр айсуй. Ээж нартаа Амазоноос бэлэг авч баярлуулах гэж байгаа бол дээрх линкийг ашиглан, БАМХ-оо бас дэмжээдхээрэй. 
Бидэнд соёлын төв, байрны түрээс, урсгал зардал, зохион байгуулж байгаа ажлууд гээд маш их зардал гардаг боловч улсаас болон ямар нэгэн сан, байгууллагаас ямар ч санхүүжилт авдаггүй. Бүх ажилтнууд сайн дурын үндсэн дээр, цалин авалгүй, цаг, монголчуудынхаа төлөө гэсэн сэтгэл, мэдлэг чадвараа хандивлаж ажилладаг юм.
Ээждээ бэлэг авахдаа нэмэлт мөнгө төлөх шаардлагагүй, Амазоноос худалдан авсан барааны 0,05 хувь нь бидэнд хандив болон ирнэ. Өнгөрсөн оны 8-р сараас хойш 9 доллар 35 цент орж ирсэн. Олон хүн дэмжвэл ихсэх байх.
Бас Амазоноор худалдаа хийж эхлээрэй гэж сурталчилж байгаа хэрэг биш шүү. Амазоноос угаасаа юм худалдаж авдаг бол хажуугаар нь бас сайн үйлс хийгээрэй гэсэн санаа юм.

Баярлалаа.

XCM_Manual_1111772_Mothers_Day_Assets_US_600x200_Amazon_Smile_1111772_us_amazon_smile_mothers_day_email_600x200-jpg.jpg